Хүн сураглаж байна. Ш.Батзориг /ээж Балжинням: "Нэг л өдөр хүү минь ороод ирнэ". гэсээр хүлээж сууна./
Уншсан 684 vote 0 2011.05.02 22:55:53Шарав овогтой Батзориг нь 1999 оны 10 сарын 17-ны өдөр Улаанбаатар Сөүлийн чиглэлийн ОМ-301 аялалын онгоцоор Солонгос улсад хувиараа ажиллахаар явсан.
1968 оны 4-р сарын 2-нд Улаанбаатар хотод төрсөн. /43 настай/
Шинж тэмдэг нь:
- Батзориг нь өндөр нуруутай /180-185 см/
- майга хөлтэй
- өндөрдүү хамартай
- буржгардуу хар үстэй, урд талаасаа халцарч байгаа
- бор царайтай
- жоохон гацаж ярьдаг
- олгооны хагалгаанд орж байсан сорвитой
- толгойдоо ард дээд талдаа архины шилээр цохиулсан сорвитой
- солгой гараар бичиж, юм хийдэг
-Сүүлд 2003-2004 оны үед хүнд зодуулаад нүүрэндээ сорви авсан сураг байдаг.
- 2003 оны 8 сард гэрлүүгээ утсаар яриад тэрнээс хойш сураггүй болсон
- Алга болохоосоо өмнө Сөүлийн Чангидуд төмрийн үйлдвэрт ажиллаж байсан.
- УХ-68040251 регистертэй гадаад паспортоо очоод удаагүй алдсан.
--- Батзориг нь Дамдинжав овогтой Балжиннямын 7 хүүхдийн 6 дахь хүүхэд, 4 хүүгийн 4 дэх хүү юм. Ээж Балжинням нь 1936 онд төрсөн одоо 75 настай, хүүгийнхээ сургийг 2003 оноос хойш 8 жил хүлээж сууна.
----Батзориг нь УБ хотын 3-р төрөх газар төрсөн. 1986 онд Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургуулийг төгсөөд Эрхүү хотод хэлний бэлтгэл хийн, одоогийн Екетринбург хотын Уралын Политехникийн дээд сургуульд суралцаж байсан.
--- Энэ хүний талаарх сураг болон мэдээллийг бидэнд өгч туслана уу.