Бичлэгийн тоо 5,522
Yнэн шvv битгий гайхаарай
Yхэл гуай нэгэн цагт
Yvд тогшино тэгэхэд би
Yлдэх хvмvvст ингэж гэрээслэнэ.
- Єндєр жааны эрэмбэ хойно
Єєрийн минь хойноос бvv уйлаарай
Биеийг минь авсанд тааруулалгvй
Биед минь авсыг тааруулаарай.
Суусан бол суусан чигтээ
Суниасан бол суниасан чигтээ
Yvрд би оршихыг хvснэ ээ
Yvнд минь нєхєр авс захирагдвал зохино.
Хєгжим жагсаал хэрэггvй
Хєлтэй цуглаан ч хэрэггvй
Хєдєєний ард намайг
Хєдєєний зангаар л
Хєдєєлvvлээрэй
* Хойлогийн найр * гэж архи дарс
Хоосон гашуудлаар юу хийнэ
Хоорондоо агсарцгаавал яс булаалдах
Хотны ноходоос юуны єєр.
Харин хєдєє булшин дээр минь
Харахад сvр бараа багатай
Эмтэлж засаагvй чулуу босгож
Элгэн талд нь ингэж бичээрэй.
* Дуусан амьдарч чадаагvй
Дуучин Чойном энд нойрслоо.
Тєдєєс тєдєн он. Цэг *
Тєлєвхєн даруухан байг.
Унаган биед минь бурхан багш
Уянгат дуучны хоолой хайрлаагvй
Учир иймээс амьддаан би
Улсын ємнє дуулж яваагvй.
Тэгэвч би сэтгэлээрээ
Энэ зууныхаа дуучин явлаа
Тив бvхэнд Поль Робсонтой
Эсвэл Робертинотой цуг дуулж явлаа.
Багад нутгийн ах нарыг минь авч одсон
Балагт дайныг бvv гараасай гэж
Эгнэгт би хvсэж явсан хvн
Энэ л хvслийг минь Поль Робсон дуулсан юм.
Зvдэг амьдралд vсэн бууралтавч
Зvрх сэтгэл минь балчирхан хэвээр
Эрх чєлєєгєєр дуурсаж явлаа
Энэ л єнгєєр минь Робертино дуулсан юм.
Мах цусанд минь хувьсгалын
Марш ритм шуугьж явсан юм.
* Магнаг vсэгтэй туг * болгон
Манай партизан цэрэг дуулсан юм.
Идэр насны минь гуниг
Ихэнх амьдралд нь цуг явлаа.
Ичинхорлоо гуай Гоолингоо гэж
Ийм л гунигийг дуулсан юм.
Ухаан бодол минь хvсэл минь
Уурга шиг шулуун, тал шиг уужим байлаа.
Уртын дуугаар Норовбанзад
Уянгалуулж vvнийг минь дуулсан юм.
Найраг шvлэг минь цагтаа
Наран саран хэлбэлзтэл жороолж байлаа.
Нарт хорвоод миний шvлгийг
Нансалмаа морь болгож дуулсан юм.
Єнєєдрийн амьдралын аар саарыг
Єєрєє би єєртєє дуулсан
Амрагийн болоод хувийн шогоо
Архины ширээнд согтуу дуулсан.
Дуу надгvйгээр тєрсєн гэвч
Дуугvйгээр би тєрєхгvй байлаа
“ Дуучин Чойном энд нойрслоо ” гэж
Дурсаж яваг миний ард тvмэн.
Yхэл гуай нэгэн цагт
Yvд тогшино тэгэхэд би
Yлдэх хvмvvст ингэж гэрээслэнэ.
- Єндєр жааны эрэмбэ хойно
Єєрийн минь хойноос бvv уйлаарай
Биеийг минь авсанд тааруулалгvй
Биед минь авсыг тааруулаарай.
Суусан бол суусан чигтээ
Суниасан бол суниасан чигтээ
Yvрд би оршихыг хvснэ ээ
Yvнд минь нєхєр авс захирагдвал зохино.
Хєгжим жагсаал хэрэггvй
Хєлтэй цуглаан ч хэрэггvй
Хєдєєний ард намайг
Хєдєєний зангаар л
Хєдєєлvvлээрэй
* Хойлогийн найр * гэж архи дарс
Хоосон гашуудлаар юу хийнэ
Хоорондоо агсарцгаавал яс булаалдах
Хотны ноходоос юуны єєр.
Харин хєдєє булшин дээр минь
Харахад сvр бараа багатай
Эмтэлж засаагvй чулуу босгож
Элгэн талд нь ингэж бичээрэй.
* Дуусан амьдарч чадаагvй
Дуучин Чойном энд нойрслоо.
Тєдєєс тєдєн он. Цэг *
Тєлєвхєн даруухан байг.
Унаган биед минь бурхан багш
Уянгат дуучны хоолой хайрлаагvй
Учир иймээс амьддаан би
Улсын ємнє дуулж яваагvй.
Тэгэвч би сэтгэлээрээ
Энэ зууныхаа дуучин явлаа
Тив бvхэнд Поль Робсонтой
Эсвэл Робертинотой цуг дуулж явлаа.
Багад нутгийн ах нарыг минь авч одсон
Балагт дайныг бvv гараасай гэж
Эгнэгт би хvсэж явсан хvн
Энэ л хvслийг минь Поль Робсон дуулсан юм.
Зvдэг амьдралд vсэн бууралтавч
Зvрх сэтгэл минь балчирхан хэвээр
Эрх чєлєєгєєр дуурсаж явлаа
Энэ л єнгєєр минь Робертино дуулсан юм.
Мах цусанд минь хувьсгалын
Марш ритм шуугьж явсан юм.
* Магнаг vсэгтэй туг * болгон
Манай партизан цэрэг дуулсан юм.
Идэр насны минь гуниг
Ихэнх амьдралд нь цуг явлаа.
Ичинхорлоо гуай Гоолингоо гэж
Ийм л гунигийг дуулсан юм.
Ухаан бодол минь хvсэл минь
Уурга шиг шулуун, тал шиг уужим байлаа.
Уртын дуугаар Норовбанзад
Уянгалуулж vvнийг минь дуулсан юм.
Найраг шvлэг минь цагтаа
Наран саран хэлбэлзтэл жороолж байлаа.
Нарт хорвоод миний шvлгийг
Нансалмаа морь болгож дуулсан юм.
Єнєєдрийн амьдралын аар саарыг
Єєрєє би єєртєє дуулсан
Амрагийн болоод хувийн шогоо
Архины ширээнд согтуу дуулсан.
Дуу надгvйгээр тєрсєн гэвч
Дуугvйгээр би тєрєхгvй байлаа
“ Дуучин Чойном энд нойрслоо ” гэж
Дурсаж яваг миний ард тvмэн.