jasen
Бичлэгийн тоо 4,494

Монголын хамгийн олон уншигчтай “Хүмүүс” сонинд аймшигт өвчинд нэрвэгдсэн нь ч, үүнийгээ гэтлэн давж чадаж байгаа авьяаслаг жүжигчин, СТА Б.Баатархүү ярилцлага өгчээ.

-“Халуун сэтгэл”-ээ харамгүй зориулсан хайртай жүжигчин нь ингээд эргээд ирсэнд монголчууд маань үнэхээр баярлаж байгаа байх. Таны бие тэнхээ данги уу?

-Баярлалаа, ахынх нь бие сайжирч байгаа. Юуны өмнө намайг гээд миний төлөө сайхан сэтгэлээ харамгүй хайрласан ард түмэндээ “Хүмүүс” сониноор дамжуулан халуун мэндээ хүргэж байгаадаа үнэхээр  баяртай байна. Түмэн олныхоо сэтгэл юугаар ч үнэлшгүй анд нөхдийнхөө буян, сайн эмч эмнэлгийн ачаар бие маань бага багаар тэнхэрч л явна.  ХБНГУ-ын Берлиний Шарита эмнэлэгт гурван удаа хагалгаанд орж, 45 хоног эмчлүүлээд ирлээ. Одоо зургаан сарын дараа дахин эмнэлэгтээ очиж, шинжилгээ өгөх ёстой. Химийн эмчилгээ хийлгэхгүй, эмчийн хяналтанд байгаа. Хүн эрүүл саруул байхдаа сохорсонтой адил аливаад хайнга хандаж, амьдралыг өнгөцхөн дүгнэдэг юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Ёстой өнөө “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн ардын сайхан үгийн утгыг маш сайн мэдэрлээ гэж болно.

- “Халуун сэтгэл” тоглолтыг үзээд аргагүй л олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин юм гэх сэтгэгдэл эрхгүй төрж байлаа?.

-Үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин болжээ гэж өөртөө бардахаас илүү намайг урлагт хөтөлж өдий зэрэгт хүргэсэн хүмүүст л баярлаж байлаа. Миний багш Драмын эрдмийн театрын найруулагч Ч.Найдандорж болон “Х Түц” хамтлагийн хамт олон, ер нь урлагийн тогоонд хамт буцалж ирсэн хамтран зүтгэгч хамт нөхөд минь  л намайг өдий зэрэгт хүргэсэн. Тэдэнгүйгээр Баатархүү миний бие урлагийн тайзан дээр оршихгүй шүү дээ. Ер нь энэ зохион байгуулагдсан ажил Б.Баатархүүг ямар хүн гэдгийг биш, харин монгол хүнд л заяасан тийм халуун сэтгэлийг л харуулсан. Монголчуудын нэгнээ гэсэн энэ сайхан чанар магадгүй дэлхийн өөр улс оронд байхгүй байх. Бяр чадал минь хүрвэл эргээд би ядарч зовсон хүн бүхэнд бушуухан тусалмаар байна.

-Монголд болсон хандивын тоглолтыг  үзэх үеэрээ мэдээж сэтгэл огшиж, олон л зүйл бодогдож байсан байх?.

-Тэгэлгүй яах вэ дээ. Тэр олон хүн намайг гээд нэг дор цугласан байхыг хараад огшихгүй байхын аргагүй шүү дээ. Сэтгэл минь маш их хөдөлсөн. Үзэгчид, мэргэжил нэгт анд нөхөд, дуучид, урлагийнхныг хараад өөрийн эрхгүй нулимс урсаад эхлэхэд сувилагч маань сандарч яаралтай тусламжийн хонхоо дараад тэрүүхэндээ л бөөн бужигнаан болоод авсан. Тоглолтыг надаас гадна хамт эмчлүүлж байсан гурван хүн, бас сувилагчид хамтдаа интернэтээр үзсэн. Тэд үнэхээр их гайхсан. Намайг анхандаа Монголоос ирсэн жаахан ядруу хүн гэж дотроо бодоцгоож байсан юм билээ. Тэгээд тоглолтын тайзан дээр байрлуулсан  миний зураг, хөргийг  хараад бүр гайхаад “Чи ямар учиртай хүн бэ” гээд бүгдээрээ шалгааж гарсан. Манай өрөөнд  87 настай саятан өвгөн хамт хэвтэж байсан. 1945 оны дайны дараа газар худалдаж авч газраар баяжсан юм билээ л дээ. Тэр хүн намайг Монголын баян гэж бодсон гэсэн. Тэгээд намайг яг юу хийдэг юм, энэ тэр гээд орчуулагчийг маань хэдэн өдөр ээрсэн шүү. Монголын тухай интернэтээс мэдээлэл хайгаад л. Би тэдэнд өөрийгөө жирийн л нэг жүжигчин, харин манай монголчууд зовсон нэгэндээ ингэж тусалдаг юм гэж тайлбарлаж байлаа. Тэр үед монголчуудаараа, найз нөхдөөрөө үнэхээр их бахархсан. Аав ээж, ах дүү, эхнэр, гурван хүүхдийнхээ өмнөөс та бүхэндээ ахин дахин баярлалаа гэдгээ хэлмээр байна.

-“Халуун сэтгэл-д цугласан олон хүнийг хараад магадгүй гайхсан байх. Европчууд халуун цустай хүмүүс биш шүү дээ?

-Ер нь яахав хэн нэгэндээ тусалдаг ч гэлээ яг манайхан шиг ингэж нийтээрээ хүч хавсран нэгдэж, хөдөлдөггүй хүмүүс шиг санагдсан. Итгэж ядаад, их л сонирхоод байх шиг санагдсан. Асуудал гарвал ерөнхийдөө гэр бүлийн хүрээнд л шийднэ. Нийтээрээ бол улс орныг хамарсан гамшиг, аюулын өмнө л нэгдэх байх. Онцлог чанар нь ийм гэж тэднийхэн ярьж байсан. Тийм ч болохоор босоо заяатай монголчуудаараа бахархахгүй байхын аргагүй.

-Хагалгаанд орохоос өмнө таны биеийн байдал ямар байсан бэ. Эмчилгээнийхээ талаар?

-Тэнд хүний төлөө яаж анхаарал тавьж байгааг жинхэнэ утгаар нь мэдэрлээ. Эмнэлэгт, ер нь Герман улсад ар өврийн хаалга гэж алга. Эмчдээ авлига, хээл хахууль өгч царай алдах ч шаардлагагүй. Тийм зүйл байх үндэслэл ч алга. Монголд бол эсрэгээрээ шүү дээ.Миний хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийн эмч Бээр гэдэг хүн надад хагалгаа хийснийхээ дараа “Чи ч нөгөө ертөнцөд очиход үнэхээр ойрхон байлаа шүү” гэж хэлж байсан. Монголчуудын миньбуян заяа намайг түшиж, нөгөө ертөнцийн хаалгыг хаасан байх гэдгийг л дотроо тунгааж явна даа, ах нь.

-Европт аялан тоглолтоор явж байхад бие тань муудсан гэсэн байх аа. Гэнэт л ийм болчихов уу?

-Базаахгүй өвчин туссан гэдгээ Монголд байхдаа мэдэж байсан. Гэхдээ тэгтлээ хүндэрсэн гэдгийг нь огт гадарлаагүй ээ. Эрүүл мэндэд тустай гэсэн бараг бүх л витаминуудыг ууж байсан байх шүү. Манайхан чинь ер нь жаахан хэнэггүй талдаа хүмүүс шүү дээ. Эцсийн мөчид л эмнэлэгт хандчих гээд байдаг муухай дутагдалтай. Үүний горыг ч би өөр дээрээ амслаа. Үхлийн ирмэг дээр зогсчихоод “Эмч ээ, амь авар” гэдэг. Хэдийгээр хорт хавдрын талаар мэдээлэл их гардаг ч хүмүүс ер нь сайн хүлээж авдаггүй байх. Монголын нийгэм өнөөдөр ямар байгаа билээ дээ. Баян ядуугийн ялгаа хэтэрхий их гарчихсан. Өнөө маргаашийнхаа хоолны мөнгийг яая гэж яваа хүмүүс эрүүл мэнддээ анхаарч чадах уу. Эрүүл мэндээ л хойш нь тавиад  байдаг. Хэнэггүйгээсээ болж би өөрийгөө алах шахлаа. Хэдийгээр манай монгол эмч нар чадалтай ч гэлээ оношилгооны багаж төхөөрөмж тал дээр асуудалтай. Миний онош ч буруу байсан.

-Хүний газарт явахдаа өвдөж зовно хамгийн хэцүү асуудлын нэг байх?

-Тийм ээ, хэл ус мэдэхгүйгээс эхлээд бэрхшээл их гарч байлаа. Ер нь л миний бие тийм ч сайнгүй яваад байсан л даа. Голландад явж байхад бие өвдөөд тэсэхийн аргагүй болоод ирсэн. Тэгээд Нараа гэдэг сэхээн амьдруулахын эмч эмнэлэгтээ үзүүлсэн. Монголд яригдаж байснаас шал өөр онош гараад ирсэн. Харин бие маань базаахгүй байгааг мэдэх үед хамт явсан Дооёо, Зулаа, Өлзийхүү гурав маань сэтгэл санаагаар дэмжиж, хань минь болж байлаа. Энд би бас нэг хүнийг дурсахгүй өнгөрч болохгүй. Германд байдаг монголчууд бол манай Сампилын Дэлгэрийг андахгүй. Тэнд 16 жил ажиллаж, амьдарч байгаа монгол бүсгүй байгаа юм. Гадаадын иргэдийн өмгөөллийн байгууллагад нарийн бичгийг даргаар ажилладаг. Хууль, бичиг баримтын зөрчил, орчуулга, бизнес, цагдаа гээд бүх зүйлд зөвлөгөө өгч өөрийнхөө чадах хэмжээгээр элэг нэгтнүүддээ тусалж явдаг. Яг л герман сэтгэлгээтэй маш ажилч, сэргэлэн. Олон ч хүн түүний буянаар хүний газарт ажиллаж, амьдрах арга ухаанаа олж авсан байх. Одоо бол Монголдоо ирчихсэн байгаа. Хүний газарт бие муудаад тэвдэж, хэцүүхэн явахад минь 20 мянган евро олж өгч тусалсан миний ачтан.

- Эмчилгээний зардалд хичнээн төгрөг шаардлагатай байсан бэ?

-Нийтдээ 43265 евро шаардлагатай байсан. Миний хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийн нэг өдрийн зардал нь л гэхэд 205 евро. Надад хаанаасаа тийм их мөнгө байх билээ. Үүнийг сонсоод хань ижил, үр хүүхэд, эцэг эх маань ч сэтгэлээр унаж гүйцсэн дээ. Миний найзууд ч надад их хэмжээний мөнгө байхгүй гэдгийг мэдэж басан. Тэгээд нэг өдөр 40 гаруй найз нар маань нэг дор цуглаад яахав, ийхэв гэж ярилцсан гэсэн. Тэгээд энэ халуун сэтгэл хандивын тоглолтыг хийхээр шийдэж л дээ. Дооёо, Зулаа, Аглуу, Хүрлээ гээд найз нарынхаа миний төлөө гэсэн тэр хүмүүсийн нэрсийг бүгдийг нь хэлнэ гэвэл дуусахгүй. Зүгээр л баярлалаа гэдэг үгийг мянга түмэнтээ хэлээд баршгүй, та нарынхаа өмнө их өртэй болсон гэдгээ л хэлье.

-Хагалгаа амжилттай боллоо. Эх орондоо хөл тавьчихлаа. Энд ямар эмчилгээ хийлгэж байна вэ. Яаж  гам барьж байна?

-Хамгийн чухал зүйл бол мэдээж гам барих асуудал. Германаас ирэхэд эмч маань бүхий л зааварчилгаа, зөвлөгөөг өгсөн. Түүнийг нь ягштал барьж байгаа. За одоо энэ хүний хагалгаа дууссан, нутаг буцлаа гээд тэд хаячихдаггүй. Бүр онгоцонд суух хүртэл анхаарал халамж тавьсаар байсан. Тэгээд заавал дахин эргэж үзүүлэхийг хүссэн. Би 3-6 сарын дараа дахин шинжилгээнүүд өгөх ёстой.

-Удахгүй бүрэн илааршиж, үзэгч олныхоо мэлмийг баясгахын ерөөл тавья. Сүүлчийнхээ асуултыг мэдээж танд нээлттэй үлдээж байна?

-Маш их баярлалаа. Үзэгч олон минь л надад ажлын байр өгч, миний амьдралыг тэжээж явдаг. Би ч тэднээсээ урам зориг авдаг. Тийм болохоор удахгүй та бүхэнтэйгээ эргэн уулзана гэдэгт итгэлтэй байна. Урлагийн тайзнаа дахин гаргах мөч минь тийм ч хол биш байх. Түмэн олны минь ач буянаар бие минь илааршиж байна. Зөвхөн Баатархүү төдийгүй гэр бүлийнхээ өмнөөс ахин дахин баярласнаа уламжилж байна. Өвдөж зовсон хэнд ч болов бүгдээрээ халуун гараа сунгаж, амьдаръя. Амьдрал гэдэг чинь үнэхээр сайхан шүү дээ. Эцэст нь эрүүл энхийг та бүхэндээ хүсье.

Эх сурвалж: “Хүмүүс” сонин

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4515667/0a3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
3504 Haluun setgel deer23 2011-05-11 1199
3503 irgenii burtgel deer23 2011-05-10 1660
3502 SOLONGOST AJILLAJ BUI GEREENII AJILCHIN BUSGUI [1] deer23 2011-05-10 2783
3501 iim saihan duu sonsloo goe bna...Michael Bolton ..Michael Bolton ----Said I Loved You...But I Lied deer23 2011-05-10 1282
3500 애프터스쿨 (After school) _ Shampoo file deer23 2011-05-10 1205
3499 Modern Talking 2010 (Megamix 2000 v4.0 reedition) [1] ~Haliunaa~ 2011-05-10 3232
3498 Jennifer Lopez...Jennifer Lopez...Jennifer Lopez - I`m Into You file deer23 2011-05-09 2303
3497 에일리언 vs. 헌터 유상철 2011-05-09 1090
3496 Hanna:{ uzej bgaan bichsen boltoi } 유상철 2011-05-09 1219
3495 Хошин шог - Авилгал (Х ТҮЦ) ~~~*oGoGo*~~~ 2011-05-09 1349
3494 Шинэ үе - шинэ хошин шог ~~~*oGoGo*~~~ 2011-05-09 1332
3493 Ялалтын баяр file [1] soracsan 2011-05-08 1989
3492 소스코드2-2 [1] 유상철 2011-05-07 1422
3491 dajgui kino 소스코드 1-1heseg 유상철 2011-05-07 1739
3490 tulaldah geed bn u yah ged bn buzaruud chin ~~~.AgaShi.~~~ 2011-05-07 1313
3489 Харьд Одсон Бэрүүд ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2011-05-07 1612
3488 Домогт Ану хатан ( шинэ клип) soracsan 2011-05-07 832
3487 Нэгэн гэр бүл олон улсын их наадамд зориулсан хүчит бөхийн барилдаан сувон xотод болно file [2] :::БӨХ::: 2011-05-07 1193
3486 ~5-сарын-22нд Нэгэн гэр бүл олон улсын их наадамд зориулсан хүчит бөхийн барилдаан сувон xотод болно file :::БӨХ::: 2011-05-07 1074
3485 Undesnii buhiin barildaan file [1] :::БӨХ::: 2011-05-06 1941
3484 AIMAR HIIMEL HVVHEN.KKK Full HD | Park Bom 박봄 (2NE1) - Don't Cry [3] deer23 2011-05-06 3119
3483 ZOLBIN Япон "үхтэл нь айлгав" ZAAVAL VZEE deer23 2011-05-06 1259
3482 kkk VZEEREI HUGJULTUI 4 ZALUU SHVV deer23 2011-05-05 1369
3481 “Манчестер Юнайтед” Англи — “Шальке” Герман 4:1 doldond 2011-05-05 942
3480 football Cr_07 2011-05-04 960
3479 ..................... oogoo2011 2011-05-04 809
3478 Ke$ha - We R Who We R file deer23 2011-05-04 958
3477 BUSGUICHUUDEE chono1 2011-05-03 5552
3476 New Kids On The Block deer23 2011-05-02 1018
3475 ДЭЛХИЙ ДАХИНД______Бен Ладен алагджээ~~~~~~~~~ file [1] G-THINK 2011-05-02 1558
» УРЛАГ~Б.Баатархүү: ”Хүнд үе тулгарахад л амьдралын үнэ цэнийг ухаарч ойлгодог юм байна” G-THINK 2011-05-02 1436
3473 СПОРТ- Хөдөлмөрийн баатруудын агуу хайр G-THINK 2011-05-02 1311
3472 Танин мэдэхүй – Дэлхийн покерын хамгийн залуу аварга~~~~~~~~~~ [1] G-THINK 2011-05-02 1363
3471 "Blah Blah Blah" file deer23 2011-05-02 976
3470 Өмнө зүгт ( ХЯТАД ) улс байдгийг өглөө бүр надад сануул!!! [1] G-THINK 2011-05-02 1333
3469 С.ЖАвхлангийн энэ авир хүмүүст цочир санагдаж~~~~~~~~~~~~~~~~ [2] G-THINK 2011-05-02 1486
3468 Ke$ha - TiK ToK deer23 2011-05-02 1106
3467 Arash feat. Helena - Broken Angel.....Dance, House deer23 2011-05-02 941
3466 "Чингис хаан” шалгарлаа [1] ~~~*oGoGo*~~~ 2011-05-01 1359
3465 Barbariön - My Rock ~~~*oGoGo*~~~ 2011-05-01 866
3464 Gadaad ajilchidiin dund HUL BUMBUG, GAR BUMBUGiin temtseen [1] Eejee baiya 2011-04-30 1644
3463 hip hop ---Wadsyaname----Wadsyaname--Wadsyaname file deer23 2011-04-30 979
3462 HIPHOP DANCE ------ "Low""Low""Low""Low" file [1] deer23 2011-04-30 939
3461 Lady Gaga & Beyonce: Telephone (HD) (Official Fan-Made Music Video) [1] .Sarnai. 2011-04-29 914
3460 Beyonce - Why Don't You Love Me (Music Video) .Sarnai. 2011-04-29 939
배너신청
자생병원

배너신청