
С.ЖАвхлангийн энэ авир хүмүүст цочир санагдаж~~~~~~~~~~~~~~~~
Уншсан 1486 vote 0 2011.05.02 11:33:27
Сүүлийн үед мэргэжлээрээ биш “ Гал үндэсэтэн” холбоогоороо цахиур хагалж яваа дуучин С.Жавхлан улс төрд хүч үзэж, эх орон газар шорооныхоо төлөө амиа өгөхөөс ч буцахгүйгээ мэдэгдэж байгаа. Монгол дээл хувцаснаас салахаа больсон дуучин залуу маань эхнэрээ араг түшүүлж амаржуулж хүүгээ алдарт эх орончийн буурин дээр эх барьж авснаа гайхуулдан ярьдаг. Техник технологи өндөр хөгжсөн өнөө цагт С.ЖАвхлангийн энэ авир хүмүүст цочир сонин санагдаж нэг хэсэгтээл амны зугаа гаргах сонинтой байв. Тэрээр монголжуу дүрдээ хэт итгэн төв талбайг гүүний зэл болгохдоо тулаад байгаа билээ. Мань эрийн “Гал үндэстэн” холбооны хийж буй тэмцэл нь Сүхбаатарын талбайг малын бэлчээр болгосонд олон нийт таатай хандахгүй байна. Дүрдээ орсон дуучин залуу өнгөрсөн цагаан сараар Өвөрмонголд зочлохдоо нэлээд паянтай явж. Цагаан сарын битүүний өдөр Өвөрмоголын телевиз ар монголын алдарт дуучдыг урьж дуулуулдаг уламжлал хэдийн тогтсон. Энэ жил ч бас манай урлагийнхнийг урьсны дотор дуучин С.Жавхлан багтаж. Гэтэл мань эр дуу дуулж үзэгчдийг баясгахын оронд эх орон газар шороогоо Хятадуудаас хамгаалж өмгөөлөх талаар лекц уншиж урьсан эздээ нүүр хийх газаргүй болгожээ. Хятадууд юу л гэж манайхан шиг С.Жавхлангийн толгойг илээд суухав. Түүнийг буцахад нь хар тамга тас хийтэл дарж урьд хөршийн хилийн дээс ахиж алхуулахгүй болгосон байна. Тиймээс зөвхөн Монголдоо төв талбайд түжигнүүлж байна.
yee huuree,, hujaad har daruulaad bhdaa yaadag bnaa, zolbin huuhded ch tooj har darahgui uls shd, zailtsiimaa hujaa nar ter beijin meijind ni atomiin bumbug heden aravaar avaachaad haychuul taarna