Бичлэгийн тоо 5,522
Өхөөрдмөөр хөөрхөн хүү минь
Өөрт минь зориулсан бэлэг юм
Өвөртөлж өсгөөд жаргаарай гэж
Өглөгийн бурхан илгээсэн юм
Энхрий хөөрхөн хүү минь
Ээждээ ирсэн бэлэг юм
Эрхлүүлж өсгөөд жаргаарай гэж
Энэрлийн бурхан илгээсэн юм
Ганганах хөөрхөн хүү минь
Ганц хан олдох бэлэг юм
Гараасаа хөтлөөд жаргаарай гэж
Галийн бурхан илгээсэн юм
Даахин хонгор үсийг нь үнэрлээд үнэрлээд ханашгүй
Даанчиг хөөрхөн хөвгүүд минь өсөөд өсөөд нялхаараа
Даамай ариун газраас ирсэн билэг болохоороо
Дандаа та нар ээждээ хөөрхөн санагдаад байдагийм
