Бичлэгийн тоо 3,329

Цахим ертөнцөөр дамжиж буй үй түмэн мэдээллийн давуу болоод сул талыг өчигдөр шүүн хэлэлцэв. Монгол Улсын тухайд ийм төрлийн мэдээллийг хянах нэгдсэн систем байхгүй, төрийн байгууллагууд нь ч нэгдсэн сүлжээнд холбогдоогүй учраас хаалгагүй айл шиг л байдаг аж. Дэлхий ертөнцөд хүчээ авч байгаа хакеруудад Монголын төрийн албаны хэвлэлийнхнээс, заримдаа өөрөөсөө ч нууцлах шахдаг мэдээллүүд нь манаачгүй байна гэхэд болохоор гэсэн үг. Мэдээллийн аюулгүй байдал үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээний чухал сэдэв болохыг өчигдөр Төрийн ордны B танхимд цуглагсад хүлээн зөвшөөрсөн юм.

Мэдээлэлтэй хүн хүчтэй, эрх мэдэлтэй байдаг. Тиймээс түүнийг сөрөг зүйлд ашиглуулахгүйн тулд чанд хамгаалах учиртай. Манайх энэ сэдвийг тэр бүр анзаарахгүй явсаар иржээ. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба зэрэг газар хамтран зохион байгуулсан “Мэдээллийн аюулгүй байдал” онол, практикийн бага хурал дээр энэ бүхнийг хөндсөн юм.

Дэлхийд хүчээ авч, ноёрхлоо тогтоосон цахим ертөнц, түүний сөрөг талаас хэрхэн хамгаалах асуудалд оролцогчид төвлөрч ярилцсан. Цаг хугацаа, орон зай, зардал хэмнэхээр анх цахим харилцааг бий болгосон. Одоо ч энэ л зорилгоор ашиглаж буй. Гэвч үүнийг сөргөөр ашиглах хэрэглээ бас зэрэгцэн хөгжиж байгаа. Зэвсэгт халдлагаас ч аюултай хэмээн УИХ-ын гишүүн З.Энхболд тодорхойлно лээ.

Тэрбээр “Нууцлал, өмчлөл, баталгаат болон хүртээмжтэй, үнэн зөв, үгүйсгэгдсэн байдал хэмээн судлаачид цахим мэдээллийг ангилж байна. Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан. Ажлын хэсгийг нь би ахалж байгаа.

Энэ хуулийг баталбал аюулгүй байдалд их өөрчлөлт болно. Тwitter цахим хуудсанд Э.Бат-Үүл, П.Очирбат нарын олны танил хүний нэрээр хаяг нээчихээд элдэв зүйл бичсэн тохиолдол гарсан. Дээрх хуулийг баталбал тухайн хүний гарын үсгийг баталгаажуулна. Үүн шиг зөрчил гарахгүй. Интернэтээр олон харилцаа, ажлыг амжуулах боломж бүрдэнэ” гэлээ.

Энэ асуудалтай холбогдуулан зайлшгүй нууцлахаас бусад мэдээллийг иргэдэд хүргэх Мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ шийдсэнийг ч онцлов. ТЕГ-ын Төрийн холбооны газрын орлогч дарга С.Ширбазар мэдээллийн аюулгүй байдал Монголд болоод гадаад орнуудад ямар байгааг харьцуулсан сонирхолтой илтгэл тавилаа.

Цахим ертөнцөд мэдээллийг боловсруулах, дамжуулах, хадгалах явцад дундаас нь хулгайлах нь түгээмэл. Кибер аюулгүй байдлыг хангахад олон улс ихээхэн анхаарч буй аж. Зохион байгуулалттай халдлагын эсрэг кибер цэргүүд хүртэл ажилладаг болсон. АНУ, БНХАУ, ОХУ, БНСУ, БНАСАУ, Израйль хүчтэй кибер цэрэгтэйд тооцогддог байна. Вирус, стакснэт гэх мэт кибер зэвсэг ч гарчээ. Стакснэтийг Ираны цөмийн зэвсгийн ажиллагааг зогсоох гэж 2010 онд бүтээсэн гэнэ.

Зарим кибер зэвсгийг энэ маягаар тодорхой байнд зориулж бүтээдэг. Кибер зэвсгийг хортой код ч гэдэг аж. Хортой кодыг и-мэйл, цахим хуудсанд хандсан нөхцөлд, зөөврийн хард дискээр, эсвэл шууд халдлагаар тараадаг юм байна. Тайваний төрийн байгууллагуудад БНХАУ-ын зүгээс байнга иймэрхүү халдлага хийдэг гэнэ. Хятадаас тус улсад 500 GB-ийн хард диск бэлэглэжээ.

Гэтэл уг дискийг үйлдвэрээс гаргахдаа хортой кодоор цэнэглэсэн байсан аж. Ингээд л Тайваний төрийн байгууллагуудыг “хордуулж”, хамаг мэдээллийг нь гартаа оруулсан түүхтэй. Үүнээс сэргийлж тайваньчууд БНХАУ-д үйлдвэрлэсэн техник хэрэглэхийг хориглосон юм билээ. Мөн БНСУ 3000 кибер цагдаатай болохыг зорьж байгаа гэнэ. Энэ мэтээр улс орнууд аюулгүй байдлын талаарх стратегийг цаг үед нийцүүлэн өөрчилж эхэлжээ. Тэгвэл Монголд хакер довтолбол хамгаалалт байхгүй.

Хууль эрх зүйн орчингүй, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлийн мэргэжилтэн ховор, хил хязгаар байхгүй, кибер довтолгоо боллоо гэхэд хариу үзүүлэх боломжгүй, нэгдсэн сүлжээгүй. Нэг ёсондоо цахим ертөнцөд Монгол хэтэрхий салан задгай байгаа аж.

Хэдийгээр Үндэсний аюулгүй байдлын шинэчлэн баталсан үзэл баримтлалд мэдээллийн аюулгүй байдлын талаар тусгайлсан бүлэг оруулсан, Кибер аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл ТЕГ-аас боловсруулан өргөн барьсан гэх мэтээр ахиц гарч буй ч энэ бүхэн нь хангалтгүй болохыг С.Ширбазар сануулав.

Олон нийтэд энэ талаар тодорхой ойлголт өгөх, мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалахын чухлыг мэдүүлэх хэрэгтэй байгаа аж. Кибер зэвсэг өдрөөс өдөрт боловсронгуй болж буй учир интернэтэд холбогдсон л бол кибер халдлагад өртөх магадлал өндөр болжээ. Байгууллагууд ч энэ талаар санаа тавих болсныг ШУТИСийн Мэдээллийн технологийн профессор Т.Халтар онцолсон.

Байгууллагын нэгдсэн сүлжээнд хакер халдах тохиолдол бий. Сүлжээний хууль бус ажиллагаанаас олох орлого нэмэгдэж буй учир ийм дайралт хийгчид олширчээ. Энэ нь санхүүгийн их хохирол дагуулдаг. Тиймээс энэ талаар нэгдсэн бодлоготой болох хэрэгтэй гэнэ.

БХЯ 2004-2005 онд БНХАУ-аас бэлгэнд 200-300 компьютер авсан, Тайванийх шиг юм болж байгаа юм биш биз хэмээн нэгэн хурандаа санаа зовов. “Манайд тэр бүхнийг шинжилдэг лаборатори байхг үй ч хянадаг тусгай алба бий. Бид жилд хэдэн зуун компьютер устгадаг” хэмээн түүнд хариулна лээ.

Олон нийтийн ойлголтыг сайжруулахын тулд сургалтын программд энэ тухай тусгах, мэргэжилтнүүдээ бэлтгэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад хөрөнгө хангалттай төсөвлөх, гаднаас оруулж ирж буй тоног төхөөрөмж, компьютерийг хянах лабораторитой болох гэх мэт саналыг оролцогчид хэлэв. Нууцын тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэж батлахыг ч санууллаа.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4499709/a4f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
569 “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 3.2 сая доллараар зоосны цуглуулга худалдан авлаа 2011-04-29 7695
» Монгол дахь кибер ертөнц хаалгагүй, манаачгүй байна 2011-04-29 7043
567 ҮР ХӨНДӨЛТИЙГ ХЯЗГААРЛАХ ХУУЛЬТАЙ БОЛЪЁ 2011-04-28 7815
566 ХӨГЖЛИЙН ӨНГИЙГ ИЛТГЭХ ХОТЫН ГЭРЭЛТҮҮЛЭГ 2011-04-28 7047
565 ҮҮРЭГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ 16 КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХУРААЛАА 2011-04-28 6949
564 Б.БААТАР:Италийн кино наадмын дээд шагналд нэр дэвшсэн 2011-04-26 6734
563 Бүх ард түмний нэрийн өмнөөс ард түмний эрхийг зөрчиж байна [1] 2011-04-26 6299
562 Монголын хуулийн фирмүүд олон улсад үнэлэгджээ 2011-04-26 7634
561 БНСУ руу гаргасан алтыг Монголбанкинд тушаажээ 2011-04-25 6736
560 Бурхан халдуныг ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлэхээр ханджээ 2011-04-25 6359
559 Монгол тамирчны тоглолтыг дэлхий нийтээр цацлаа 2011-04-25 6554
558 Эрүүл мэндийн даатгалыг “Хүний хөгжил” сангаас төлнө 2011-04-23 6745
557 АМАРЖИХ ГАЗАР БАРИХ 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ “БОРОО ГОУЛД” БЭЛЭГЛЭВ 2011-04-23 6682
556 М.ОЛБРАЙТ: МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН НИЙГЭМЛЭГТ ХҮНДТЭЙ БАЙР СУУРЬТАЙ БОЛСОН ОРОН 2011-04-22 6155
555 Монгол хүүхдүүдийг БНСУ-д эмчлэхээр бүртгэж эхэллээ 2011-04-22 7311
554 Баян-Өлгийд ноолуурын хоёр ченж сураггүй болжээ 2011-04-22 6797
553 3000 оюутан ажлын байрны өргөдөл өглөө 2011-04-21 6594
552 Нийслэлд 1.2 сая орчим хүн амьдардаг 2011-04-21 6340
551 З.Энхзориг Армениас хүрэл медаль хүртэв 2011-04-21 6200
550 МОНГОЛ ХҮҮХДҮҮД ДЭЛХИЙД ШАГШИГДЛАА [1] 2011-04-19 7667
배너신청
자생병원

배너신청