Замын
хажуугийн шонгийн гэрлээр зүгээ баримжаалан алхдаг байсан цаг хэдийнэ
ард хоцорчээ. Техник технологи асар хурдтай хөгжиж буй XXI зууны
томоохон хотуудын хөгжил дэвшил, сүр хүч, өнгө төрхийг илэрхийлэх гол
үзүүлэлт нь гэрэлтүүлэг, чимэглэл. Гэхдээ энэ нь бүр урлаг болон
хөгжжээ.
Харин хүн амынхаа тоогоор метрополис хотуудын эгнээнд багтсан Улаанбаатар хотын хувьд өнгө өнгөөр алагласан чамин гоё гэрэлтүүлэг тийм их биш ч хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад сайжирсаар байгаа гэдэг тэй иргэд санал нийлэх байх. Хотын гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг шинэчилж, гэрлийн гоёмсог шон олноор суурилуулсан.
Шөнө нь унтраад өдөр нь асаж иргэдийг бухимдуулдаг гаж гэрлийг энэ жилээс цэгцлэхээр боллоо. Нийслэлийн гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлагын системтэй болгох ажил 2011 онд эхэлсэн. Түүнчлэн энэ жил шинээр тавих гэрэлтүүлгийг орчин үеийн шинэ технологийн дагуу хийхээр төлөвлөж буй. Үүнд зориулан таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Хотын гэрэлтүүлгийг сайжруулахад онцгой лон анхаарч, байгууллага, гудамжны хая гийг тодорхой бөгөөд үзэмжтэй болгох үүднээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дунд “Гэрэлтэй хот гэгээтэй амьдрал” уралдаан нийслэлийн ЗДТГ-аас зарлаад буй.
Заавал уралдаанд зориулж бус, газар гаднах өнгө үзэмжээ сайжруулж, гэрэлтүүлгээ шинэлэг гоёмсог байлгах нь хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буй хэрэг. Бид хотын гэрэлтүүлгийн талаарх цуврал сурвалжлагынхаа эхний дугаарыг XIII хорооллоос эхлэхээр шийдсэн юм. Тус хороололд сүүлийн хэдэн жил бүтээн байгуулалт өрнөж, олон шинэ барилга байшин, орон сууцны хороолол сүндэрлэн боссон. Үүнийг дагаад орчны тохижилт нь ч сайжирсан нь хүмүүсийн нүдэнд ил байна.
Ажиглаад харахад албан байгууллагуудаас илүү баар цэнгээний газар, зочид буудлууд гадна гэрэлтүүлэгтээ илүү анхаардаг юм байна. Үүгээрээ хүмүүсийг татах учир сайн гэрэлтүүлэг хийхэд багагүй мөнгө зарцуулдаг аж. Тэр хавьдаа гайгүйд тооцогдох гэрлэн чимэглэлтэй газар нь “Royal house” зочид буудал байв. Тус зочид буудлын барилгын гаднах ханыг неон гэрлээр тойруулан хүрээлж, томоос том гэрлэн хаяг зоосон нь яах аргагүй нүдэнд туслаа. “Royal house”-ынхан гурван салбартай гэнэ. Гэрлэн чимэглэл, хаягаа сайжруулах үүднээс өнгөрсөн жил гэрэлтүүлэг, чимэглэлээ шинэчлэхэд 70 орчим сая төгрөг зарцуулжээ.
Тус зочид буудлын маркетингийн менежер Б.Мягмарсү- рэн “Ер нь зочид буудалд гэрэлтүүлэг маш чухал. Яагаад гэвэл гэрлэн чимэглэл нь хү мүүсийг татах маш том менежмент, сурталчилгаа болдог. Тийм учраас ийм төрлийн үйлчилгээний байгууллагууд гадаад үзэмж, гэрлэн чимэглэлдээ анхаарч, хөрөнгө мөнгө ч нэлээд зарцуулдаг. Ялангуяа зочид буудлын интернэтийн сурталчилгаанд шөнийн зураг голдуу тавьдаг нь үүнтэй холбоотой. Манайх гэрлэн чимэглэлээ дотоодын гэрэлтүүлгийн компаниар хийлгэсэн” гэв.
Тус зочид буудлын зоогийн газраар үйлчлүүлж байсан иргэн Б.Батчимэг “Манай энэ хавьд хэдэн жилийн өмнө таг харанхуй шахам байсан. Харин сүүлийн үед их гоё болж байгаа. Замын хажуугийн гэрэлтүүлгээс гадна байгууллагууд гэрэлтүүлэгтээ их анхаардаг болж.
Амьдарч буй газар нь гэрэл гэгээтэй, өнгө үзэмжтэй байхад мэ дээж бид дуртай байлгүй яах вэ. Ядаж л гэртээ харихдаа айх аюулгүй явдаг болсон. Ийм газраар үйлчлүү- лэхэд ч сэтгэл ханамжтай байдаг” хэмээн ярилаа. Үнэхээр бид анзаардаггүй болохоос гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл хүмүүсийн сэтгэл санаанд хүчтэй нөлөөлдөг аж. Харанхуй, бүдүүлэг гэдэг хоёр үг хаана ч холбоотой явдаг.
Харанхуй газар айдас түгшүүр биднийг дагаж, тийм газар муу муухай болгон бий болдог. Харин эсрэгээрээ гэрэл гэгээтэй газар бидний сэтгэл санаа ч тайван амгалан, өөдрөг байж. хөгжил дэвшил эхэлдэг аж. Улаанбаатар хотод гэрлэн чимэглэл сайтай газар олон ч одоо болтол түнэр харанхуй орчинд амьдарч буй хүн маш олон бий.
Энэ бүх газрыг гэрэлтэй болгоход хугацаа шаардах ч иргэд санаачилгаараа хамтран амьдарч буй орчин тойрноо гэрэлтүүлэх боломжтой. Тиймээс бид цуврал сурвалжлагаараа сайныг нь ч, саарыг нь ч хүргэх болно. Учир нь нийслэл хотын маань өнгө төрх иргэн биднээс эхлэх юм.