Moderator: mgl_300
Эрүүл энх байна гэдэг юугаар ч сольшгүй эрхэм зүйл. Байгалийн гаралтай хүний биеэнд тустай маш олон зүйлс байдгийн нэг нь яахийн аргагүй загасны тос юм. Загасны тосонд эрүүл мэндэд тустай маш олон зүйлс байдгийн нэг нь хүний биеэн дэхь өөх тосны хэмжээг багасгадаг юм байна. Үүнийг өдөр тутмын амьдралдаа үрлэн хэлбэрээр хоолны дэглэмийн үед хэрэглэх нь хамгийн тохиромжтой байдаг. Танд загасны тосны ач тусын тухай зарим мэдээллийг хүргэе.
Арьсыг эрүүл болгодог: Загасны тосонд арьсанд тустай маш олон амин дэмүүд байдаг. Энэ нь арьсны эд эсийг төлжүүлэн, нүхжилтийг багасгадаг. Мөн арьсан дээр үүссэн элдэв нян, батга, толбо зэргийг арилгадаг юм байна. Иймээс та загасны тосыг хэрэглэснээр гялалзсан өнгөлөг сайхан арьсан болох боломжтой юм.
Зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг Загасны тос зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг. Энэ нь мөн биеэн дэхь муу хлостериныг бууруулдаг бөгөөд яг энэ үедээ сайн хлостерины хэмжээг ихэсгэж байдаг юм байна. Мөн артерийн судасны хананд үлдсэн элдэв муу зүйлсийг арилгадаг.
Дархлааг сайжруулдаг Хоолны дэглэмийн үед загасны тосыг хэрэглэснээр таны биеийг дархлааг гайхалтай хэмжээгээр сайжруулах болно. Тиймээс ханиад болон бусад төрлийн хүйтний улиралд загасны тосыг хэрэглэснээр таны дархлаа сайжран ямар ч төрлийн өвчнөөр өвчлөхгүй болдог юм байна.
Оюун ухааны сайжруулдаг. Судлаачид загасны тосыг нэг л удаа хоолондоо хэрэглэхэд хүний тархины үйл ажиллагаа сайжирч анхаарал төвлөрөлт нь нэмэгддэгийг судалгаагаар тогтоожээ.
Үс ургалтад нөлөөлдөг Загасны тосонд маш их хэмжээний уураг агуулагдсан байдаг нь хүний үсэнд маш гайхалтай нөлөөлдөг бөгөөд үс ургалтыг хурдасгадаг юм байна. Энэ нь таны үсийг урт, эрүүл, гялалзсан, өтгөн болгоно.
Жингээ хасахад тусална. Загасны тосыг дасгал хөдөлгөөнтэй хослуулнаар биеийн жингээ хялбархан хаяахад тань тусална. Судлаачид загасны тос хүний биеийн зөв галбирыг хадгалж байдгыг олж тогтоожээ.
Хорт хавдрын үйлчлэлийг багасгана. Загасны тос амьсгалын замын болон бүдүүн гэдэс, тархины хорт хавдрын үйл ажиллагааг бууруулдаг. Үхлийн аюултай болсон хорт хавсдын өсөлтийг бууруулдаг гэдгээрээ загасны тос алдартай билээ
Цусны эргэлтболон нүдний харааг сайжруулна.
Судлаачид загасны тос хүний биеийн цусны эргэлтийг сайжруулдаг болохыг олж илрүүлжээ. Мөн энэ нь хөгшрөлтөөс үүссэн булчингийн үйл ажиллагааг сайжруулдаг бөгөөд хүний харааг сайжруулдаг гэдгээрээ алдартай.