Бичлэгийн тоо 5,522
Олон биш дээ ямар шинэхэн цэцэгтэй хавар
Орь ганцаардаж өнгөрөөвөл залуу нас харамсана
Олон биш дээ ямар надад дурласан залууг
Огт тоохгүй өнгөрөөвөл сэтгэл бас харамсана
Нэг л хөнгөн дурлал надад лав зохихгүй
Нисэж явааг минь хараад тэнгэрийн шувууд айчихна
Нэг л зуурын жаргал надад лав тохирохгүй
Нимгэн уруулаа түлхээд инээмсэглэл айчихна
Дан ганцхан биш дээ шинэхэн цэцэгтэй хавар
Дараа жилийг мартвал цаг хугацаа гомдоно
Дан ганцхан биш дээ дурлалд дуудсан зүрх
Дандаа чамайг магтвал тэр залуу гомдоно
