Бичлэгийн тоо 3,329

РЕДАКЦИЙН ЗУРВАС
Бичиж байгаа зүйлдээ “ард түмэн” гэдэг үгийг хэрэглэх гэж байгаа бол болгоомжтой хандахыг манай сонины үе үеийн эрхлэгч нар сэтгүүлчдэдээ анхааруулдаг юм. Ард түмэн гэдэг амандаа орсноор нуршаад байдаг, юм юманд түрий барьж болдог зоргын зүйл биш учраас хариуцлагатай сэтгүүл зүй хэр баргийн тохиолдолд хүмүүсийг энэ үгээр төлөөлүүлэн ярьж, бичдэггүй “хуультай”. Монголын ард түмэн юм гэвэл би ч, чи ч, та ч мөн. Улаахан хацарнаас нь сүү анхилах нялхаас хорвоогийн үнэнийг бие сэтгэлдээ шингээсэн өтөл хүртэлх 2.7 сая хүн бүр ард түмэн. Гэвч хэсэг бүлэг хүн бүх ард түмний нэрийг барьж дураар авирлах эрхтэй юү?

“Бүх ард түмний хуралдай” хэмээх өөрсдөдөө ахадсан нэр дор “Эх орон тусгаар тогтнол-шударга ёс” хөдөл өөнийхөн өнөөдөр чуулах товтой юм. Тэнд гавьяат жүжигчин С.Жавхлан ахлагчтай “Гал үндэстэн” холбооныхон бий. Тэдэн дээр МАХН, ҮШН тэргүүтэй улс төрийн зарим нам нэгдэж байгаа. Үзэл бод лоороо эвлэлдэн нэгдэж, чуулж хуралдах эрхийг нь хүндэтгэж байна.

Тэдний тавьж байгаа шаардлагад төр засгийн эрх баригчдын заавал сонсох тулгамдуу нь ч байна, сансраас шүүрсэн гэмээр хийсвэр бухимдал нь ч бий. Гэсэн ч тэдэнд ард түмний нэрийг барьж иргэдийн амгалан тайван байдлыг эвдэх эрх байхгүй. Мань дуучныг тайзнаа гараад “Миний ард түмэн” хэмээн хэвлүүхэн хэлд ороход нь манай сонин шоолдог байсан.

Энэ хүүхдэд дуулах авьяас заяасан ч гэнэт од болж нялхсын өвчинд нэрвэгджээ хэмээн бид бичиж байлаа. С.Жавхлан өөрийнх нь дууг хүмүүс даган дуулж, цомгийг нь худалдан авсны төлөө бүх ард түмний нэрийг барьж дур зоргоороо аашилж болно гэж итгэжээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр Монгол Улсын бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч байлаа. Төрийн тэргүүн байхад нь түүнд “ард түмэн” гэж хэлэх байтугай эрх мэдэл байсан.

Н.Энхбаяр үүнийгээ зөв ашиглаж чадаагүй учраас сонгогч түмэн дахин итгээгүй юм. Харин тэрбээр өөрийгөө одоо ч ард түмнээс сонгогдсон гурав дахь Ерөнхийл өгч хэмээн өргөмжилсөөр яваа. Төлөө нь оюун ухаан, зориг зүрхээ зориулах халуун элгэн эх оронтой билээ, монголчууд. Эх орон, ард түмнийхээ амар амгалан, сайн сайхны төлөө эрэлхэг уриан дор зарим хүн тэмцэж байна. Харамсалтай нь энэ хүмүүсийн сонгосон тэмцлийн хэлбэр олонхийнхоо амар амгалан, сайн сайхан амьдралд садаа болж байна.

Нийслэлийн төв талбайд тэмцэгчдийн гэрүүд ханаа дугуйлж, гаднаа морьд сойчихсон, өвс, хомоол хөглөрүүлсээр гурав хонолоо. Өчигдөр үдэд жанжны талбайд очвол хөдөөгийн бололтой хэсэг залуу өвс налан эмээлээ сандайлан гадаалж байх юм. Дэргэдүүр өнгөрөх хүн бүрийг сонжих бөгөөд хот газарт нүд, чих нь дасаагүй харагдана. Эзэд нь юм үзэж, нүд тайлсан шиг хөгжилдөх авч морьд зутарчээ.

Морьдын шээх, хомоол унагахыг харсан Улаанбаатарын хүүхдүүд биесээ нудран бишүүрхээд л. Энэ талбайд өмнө нь тэд дугуй унаж, тэшүүрээр гулгахаар ирдэг байж. Тэмцэгчид “Бүх ард түмний их хуралдай”-г Төрийн ордонд хийлгэхийг шаардан ордныг гороолон мордов. Морь малаа туйлдаан байж хаврын хахирт орон гэрээ орхин хотын чулуун шалан дээр хэвтэх хөдөөгийн хүмүүс хөөрхий. Төв талбайд эрхэмсэг орших хотын соёлыг үгүйсгэн өвсний хашаа, малын пүнз болгон хувиргасан нь бусдын эрхэнд халдаж байгаа үйлдэл гэдгийг тэд яахин ухах билээ. Тэд ширгэж байгаа гол мөрөн, талхилагдсаар байгаа онгон байгалиа хамгаалахаар холыг зорин ирээ биз.

Хотод ямар журам үйлчилдэг, ямар соёлоор харилцдаг, олуулаа оршин суухад сахилга бат, эмх цэгц хэчнээн чухлыг хөдөөгийнхөн мэдэхгүй хойно. Харин тэднийг авчирсан хүмүүс энэ дүрмийг сайн мэдэх боловч бүх ард түмний нэрийн өмнөөс ард түмний эд эс болсон олонхийн эрхийг хэргээр зөрчиж байна.

Энэ их хуралдайг зохион байгуулах, талбай дээр хомоолон дунд морьтой нь оторлуулахын тулд хөдөлгөөний удирдлагуудаас мөнгө авснаа хээгүй гэнэнээр хэлэх залуу ч таарсан юм. Бүх ард түмнээсээ сонгогдож чадаагүйн хорсол, дуучин байгаад улстөрч болохын түүс ээ гэж… Тэдэнд бүх ард түмний дэмжлэг хэрэгтэй байна. Харин Монголын бүх ард түмэн тэднийг дагах болов уу?

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4485455/377/trackback

tsgii

2011.04.26 21:58:59
*.107.2.104

Mongolchuud ex oron gej sain bodoj uzex tsag bolson. Xun ami zoon ornii xuwid mongolchuud undserxeg sanaa bodloo sain oilgolgoltsdog baix, bie bienee xundlex yos zuig saxix, ewleleden negdex xamgaas chuxal bolow uu . Mongol xun mongol xunteigee muudaltsax, bie bienee bodoxgui baix n xamgiin buru zuil baix gej bodoj bn. Ene n zugeer uxamsarlax olon tumnii toloox sana bodol yum. olon tumen n uls oron ex oron maani shuu de. Mongolchuud uxaantai baiwal saixan amdraltai xogjiltei oron bolxod bux bololtsoo mash orgon bui shuu. Mongol uls ondor xogjiltei olon say xuntei xuchirxeg oron bolno gedgiig mongol xun bolgon moroodoj baigaasai gej xusej bn.

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
569 “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 3.2 сая доллараар зоосны цуглуулга худалдан авлаа 2011-04-29 7695
568 Монгол дахь кибер ертөнц хаалгагүй, манаачгүй байна 2011-04-29 7043
567 ҮР ХӨНДӨЛТИЙГ ХЯЗГААРЛАХ ХУУЛЬТАЙ БОЛЪЁ 2011-04-28 7815
566 ХӨГЖЛИЙН ӨНГИЙГ ИЛТГЭХ ХОТЫН ГЭРЭЛТҮҮЛЭГ 2011-04-28 7047
565 ҮҮРЭГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ 16 КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХУРААЛАА 2011-04-28 6949
564 Б.БААТАР:Италийн кино наадмын дээд шагналд нэр дэвшсэн 2011-04-26 6734
» Бүх ард түмний нэрийн өмнөөс ард түмний эрхийг зөрчиж байна [1] 2011-04-26 6299
562 Монголын хуулийн фирмүүд олон улсад үнэлэгджээ 2011-04-26 7634
561 БНСУ руу гаргасан алтыг Монголбанкинд тушаажээ 2011-04-25 6736
560 Бурхан халдуныг ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлэхээр ханджээ 2011-04-25 6359
559 Монгол тамирчны тоглолтыг дэлхий нийтээр цацлаа 2011-04-25 6554
558 Эрүүл мэндийн даатгалыг “Хүний хөгжил” сангаас төлнө 2011-04-23 6745
557 АМАРЖИХ ГАЗАР БАРИХ 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ “БОРОО ГОУЛД” БЭЛЭГЛЭВ 2011-04-23 6682
556 М.ОЛБРАЙТ: МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН НИЙГЭМЛЭГТ ХҮНДТЭЙ БАЙР СУУРЬТАЙ БОЛСОН ОРОН 2011-04-22 6155
555 Монгол хүүхдүүдийг БНСУ-д эмчлэхээр бүртгэж эхэллээ 2011-04-22 7311
554 Баян-Өлгийд ноолуурын хоёр ченж сураггүй болжээ 2011-04-22 6797
553 3000 оюутан ажлын байрны өргөдөл өглөө 2011-04-21 6594
552 Нийслэлд 1.2 сая орчим хүн амьдардаг 2011-04-21 6340
551 З.Энхзориг Армениас хүрэл медаль хүртэв 2011-04-21 6200
550 МОНГОЛ ХҮҮХДҮҮД ДЭЛХИЙД ШАГШИГДЛАА [1] 2011-04-19 7667
배너신청
자생병원

배너신청