Бичлэгийн тоо 3,329

Нийслэлийн нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийг барихад шаардлагатай 10 тэрбум төгрөгийг “Бороо гоулд” компани гаргахаар боллоо. 150 ортой орчин үеийн амаржих газрын барилга барих гэрээнд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, тус компанийн гүйцэтгэх захирал Жон Казакофф нар өчигдөр гарын үсэг зурав. Иж бүрэн тоноглолтой, орчин үеийн шийдэл бүхий амаржих газрыг хуучин нэгдүгээр амаржих газрын буурин дээр барих юм.

Тус төрөх эмнэлгийн 1954 онд ашиглалтад орсон хуучин барилгыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан ч санхүүгийн бэрхшээлээс болоод шинийг барьж чадалгүй удсан аж. Ингээд холбогдох байгууллагынхан “Бороо гоулд” компанийн удирдлагад хандсанаар санхүүжилт нь шийдэгджээ.

“Орчин үеийн шаардлагад нийцсэн эмнэлэг барихын тулд барилгын мэргэжилтн үүд БНСУ-д очиж эмнэлгийн гадна, доторх байдалтай танилцсан. Төслийн санхүүжилтээс гадна хөрөнгө гаргаж, Японоос барилгын инженер урин, чанарыг нь хянуулах юм.

Тэр хүн миний өмнөөс хяналт тавина. Тэгэхээр барилгын чанартай холбоотой асуудал гарахгүй” гэж Жон Казакофф ярилаа. Амаржих газрыг ямар байгууллага барихыг түүнээс тодруулахад “Бид бэлэн болсон зураг төслөө барилгын компаниудад танилцуулж, тэднээс гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Ирэх тавдугаар сард ажлаа эхлэх төлөвлөгөөтэй” гэв.

Шинэ амаржих газрын нээлтийг 2012 зургадугаар 1-нд хийхээр хоёр тал гэрээндээ тусгажээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4473118/e15/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
569 “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 3.2 сая доллараар зоосны цуглуулга худалдан авлаа 2011-04-29 7695
568 Монгол дахь кибер ертөнц хаалгагүй, манаачгүй байна 2011-04-29 7043
567 ҮР ХӨНДӨЛТИЙГ ХЯЗГААРЛАХ ХУУЛЬТАЙ БОЛЪЁ 2011-04-28 7815
566 ХӨГЖЛИЙН ӨНГИЙГ ИЛТГЭХ ХОТЫН ГЭРЭЛТҮҮЛЭГ 2011-04-28 7047
565 ҮҮРЭГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ 16 КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХУРААЛАА 2011-04-28 6949
564 Б.БААТАР:Италийн кино наадмын дээд шагналд нэр дэвшсэн 2011-04-26 6734
563 Бүх ард түмний нэрийн өмнөөс ард түмний эрхийг зөрчиж байна [1] 2011-04-26 6299
562 Монголын хуулийн фирмүүд олон улсад үнэлэгджээ 2011-04-26 7634
561 БНСУ руу гаргасан алтыг Монголбанкинд тушаажээ 2011-04-25 6736
560 Бурхан халдуныг ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлэхээр ханджээ 2011-04-25 6359
559 Монгол тамирчны тоглолтыг дэлхий нийтээр цацлаа 2011-04-25 6554
558 Эрүүл мэндийн даатгалыг “Хүний хөгжил” сангаас төлнө 2011-04-23 6745
» АМАРЖИХ ГАЗАР БАРИХ 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ “БОРОО ГОУЛД” БЭЛЭГЛЭВ 2011-04-23 6682
556 М.ОЛБРАЙТ: МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН НИЙГЭМЛЭГТ ХҮНДТЭЙ БАЙР СУУРЬТАЙ БОЛСОН ОРОН 2011-04-22 6155
555 Монгол хүүхдүүдийг БНСУ-д эмчлэхээр бүртгэж эхэллээ 2011-04-22 7311
554 Баян-Өлгийд ноолуурын хоёр ченж сураггүй болжээ 2011-04-22 6797
553 3000 оюутан ажлын байрны өргөдөл өглөө 2011-04-21 6594
552 Нийслэлд 1.2 сая орчим хүн амьдардаг 2011-04-21 6340
551 З.Энхзориг Армениас хүрэл медаль хүртэв 2011-04-21 6200
550 МОНГОЛ ХҮҮХДҮҮД ДЭЛХИЙД ШАГШИГДЛАА [1] 2011-04-19 7667
배너신청
자생병원

배너신청