Бичлэгийн тоо 3,329

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайт өчигдөр АН-д зочилж, С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөсний дараа багахан цаг гаргаж манай сурвалжлагчийн асуултад хариулав.

-Бидэнтэй ярилцах зав гаргасан танд баярлалаа. Та 1998 онд манай оронд ирж байсан. Тэр үеэс хойш юу өөрчлөгдсөн байна вэ. Монголын ардчиллын талаарх бодлоо хуваалцахгүй юу?

-Монголд гарч байгаа өөрчлөлтүүдийг хараад бахархаж байна. Монголчууд ардчилсан сонгууль хийж сурчээ. Байнгын ажиллагаатай парламент, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Эвслийн засгийн газар гээд ... Ер нь маш их өөрчлөлт шинэчлэл хийгдэж байна шүү дээ. Танай орон бүс нутагтаа төдийгүй дэлхийд үлгэрлэх ардчиллын загвар орон байж чадна гэдэгт би итгэж байна. Мөн Монгол Улсад дэлхийн ардчилсан улс орнуудын төлөөлөгчид хуран чуулж, ардчилалд парламентын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэх гэж байгаад баяртай байна. Монгол Улс энэ бүхэнд маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

-Ардчиллыг цогцлооход багагүй бэрхшээлтэй бид тулгарч байна. Энэ бүхнийг даван туулахын тулд яах ёстой вэ?

-Тэгэхлээр, ардчиллын зам дардан байдаггүй, ямагт бэрхшээлтэй тулгардаг. Дэлхийн бүх орон өөр өөрийн бэрхшээлтэй тулгарч байна. АНУ-д ч ялгаагүй. Миний бодлоор хам гийн чухал нь ардчиллыг хүмүү сийн дунд дэлгэрүүлэхийн тулд Засгийн газар бодлогоор дэмжиж, ард түмэнд сонголт хийх эрхийг нь өгөх хэрэгтэй.

Энэ бол шинэчлэлийн үргэлжлэл бөгөөд бүх зүйл хариуцлагатай, ил тод байх ёстой. Миний бодлоор ардчилалд хамгийн хортой нэг зүйл байдаг. Энэ бол авлига. Монгол бол асар баян орон. Монголчууд үнэхээр азтай ард түмэн. Хамгийн гол нь энэ их баялаг ард түмэнд ашиг тусаа өгч, улс төр, эдийн засгаа хөгжүүлэх гайхалтай боломжийг та бүхэн зөв ашиглаасай.

-Ардчилалд тулгардаг дарамтын талаар асуумаар байна. Энэ бол хэвлэлийн эрх чөлөө. Америкт хэвлэлийн эрх чөлөө ямар байдаг вэ? Монгол болоод Америк дахь хэвлэлийн эрх чөлөөг харьцуулахгүй юу?

-АНУ бол хэвлэлийн агуу орон гэж хэлмээр байна. Албан болон албан бус маш олон сонин сэтгүүл, сайт, блог, сүлжээнүүд бий. Хэвлэлийн эрх чөлөөний тухай ойлголт улс орон бүрт өөр. Тэр болгонд, тэр тусмаа Монголын хэвлэлийн эрх чөлөөнд дүгнэлт хийх гэж би ирээгүй. Гэхдээ хүсэж байгаагаа надаас асууж болно шүү.

-Та бол дэлхий даяар ардчиллыг хөгжүүлэх хөдөлгөөнийг санаачлагчдын нэг. Монгол Улс энэ хөдөлгөөнд ирэх долдугаар сараас нэгдэхээр болсон. Энэ бүхэн анх хэрхэн эхэлсэн юм бэ?

-Энэ бол 11 жилийн өмнө буюу АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед минь анх төрсөн санаа. Би ардчиллын үнэ цэнийг биширдэг. Ардчилал гэдэг хүн төрөлхтөнд зориулсан онцгой бэлэг. Гэхдээ ардчилал улс орон болгонд өөр байна шүү дээ. Зарим нь асар хэцүү бэрхшээлийг даван туулж явна.

Тэдэнд туслах хэрэгтэй. Бид хамтдаа ардчиллыг бүтээж чадна. Бие биендээ тусалснаар илүү дадлагажина. Дэлхийн ардчиллын төлөөх “Saligary” хөдөлгөөний анхны уулзалт Варшавт болох үеэр Польшийн Ерөнхий сайдтай би танилцсан юм. Тэр бол гайхалтай хүн. Бид жинхэнэ гар нийлсэн хамтрагчид болсон.

Монгол Улс бол ардчиллын нийгэмлэгт хүндтэй байр суурьтай болсон орон. Хуучин ЗХУ-ын нөлөөллөөс ангижран, эрх чөлөөгөө олсон монголчууд ардчиллыг дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Ардчилал Монголд төсөөлж байснаас ч илүү хурдтай хөгжиж байгааг бид харж байна.

-Монголчууд бид чухам юугаараа идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадах бол. Та ямар зөвлөгөө өгмөөр байна вэ?

-Ардчиллаар замнаж буй улс орнуудад тулгар хөгжиж буй парламентын засаглалд та бүхний олж хуримтлуулсан туршлага үлгэр болно. Парламент өөрөө ардчиллын салшгүй нэг эд эс нь шүү дээ.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4468686/2b8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
569 “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 3.2 сая доллараар зоосны цуглуулга худалдан авлаа 2011-04-29 7695
568 Монгол дахь кибер ертөнц хаалгагүй, манаачгүй байна 2011-04-29 7043
567 ҮР ХӨНДӨЛТИЙГ ХЯЗГААРЛАХ ХУУЛЬТАЙ БОЛЪЁ 2011-04-28 7815
566 ХӨГЖЛИЙН ӨНГИЙГ ИЛТГЭХ ХОТЫН ГЭРЭЛТҮҮЛЭГ 2011-04-28 7047
565 ҮҮРЭГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ 16 КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХУРААЛАА 2011-04-28 6949
564 Б.БААТАР:Италийн кино наадмын дээд шагналд нэр дэвшсэн 2011-04-26 6734
563 Бүх ард түмний нэрийн өмнөөс ард түмний эрхийг зөрчиж байна [1] 2011-04-26 6299
562 Монголын хуулийн фирмүүд олон улсад үнэлэгджээ 2011-04-26 7634
561 БНСУ руу гаргасан алтыг Монголбанкинд тушаажээ 2011-04-25 6736
560 Бурхан халдуныг ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлэхээр ханджээ 2011-04-25 6359
559 Монгол тамирчны тоглолтыг дэлхий нийтээр цацлаа 2011-04-25 6554
558 Эрүүл мэндийн даатгалыг “Хүний хөгжил” сангаас төлнө 2011-04-23 6745
557 АМАРЖИХ ГАЗАР БАРИХ 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ “БОРОО ГОУЛД” БЭЛЭГЛЭВ 2011-04-23 6682
» М.ОЛБРАЙТ: МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН НИЙГЭМЛЭГТ ХҮНДТЭЙ БАЙР СУУРЬТАЙ БОЛСОН ОРОН 2011-04-22 6155
555 Монгол хүүхдүүдийг БНСУ-д эмчлэхээр бүртгэж эхэллээ 2011-04-22 7311
554 Баян-Өлгийд ноолуурын хоёр ченж сураггүй болжээ 2011-04-22 6797
553 3000 оюутан ажлын байрны өргөдөл өглөө 2011-04-21 6594
552 Нийслэлд 1.2 сая орчим хүн амьдардаг 2011-04-21 6340
551 З.Энхзориг Армениас хүрэл медаль хүртэв 2011-04-21 6200
550 МОНГОЛ ХҮҮХДҮҮД ДЭЛХИЙД ШАГШИГДЛАА [1] 2011-04-19 7667
배너신청
자생병원

배너신청