Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

hos zvrhees asuuya

Уншсан 1703 vote 0 2011.04.20 17:07:48

sainuu heregtei medee medeelel oruuldagt mash ih bayrladag shvv.spiralnii tuhai todorhoi medeelel ogooch .dooguur bolon gariin bugalgand tawidag geed l

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4461313/e2b/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.04.20 17:15:00
*.179.8.10

юм ирсэн савны ам нээгдэх үед тавидаг ...6- сар дотор заавал үзүүлж байх хэрэгтэй гадны биет байгаа болохоор хэрвээ таарахгүй бол сарын тэмдэг ихээр ирнэ өөрчлөгдөнө жин нэмэх гэх мэтийн  хүн хүнийх өөр   шинж тэмдэг илрэнэ 3- сар дотроо л мэдэгдэнэ ..энд булчингийнх  өргөн  хэрэглэхдэхээ больсон

byalzuhai

2011.04.20 17:19:57
*.21.90.218

hi bi bulchidaa tavuilsan odoo 3 jil bolj baina ehnii 5 sar barag sariin temdeg zambaraagui irsen ter ued  jaahan tiimhen bsn bainga damsktai yvdag bsn odoo bol zugeeree  gehdee ednii emch targalahgui bitgii sanaa zov gej helsen umnu n bi 5 jil spiraltai bsn bas l targalaagui targalna gdg chin  hudlaa ym ba lee minii ergen toirnii huuhnuud heveeree l baina dag minii huvid iim l ba

хосзүрх

2011.04.20 17:59:24
*.172.4.192

Жирэмснээс хамгаалах аргууд

Жирэмснээс хамгаалах аль арга надад тохиромжтой вэ? 

Жирэмснээс хамгаалах аргийн сонголт нь таны хэрэгцээнээс бүрэн хамаарна. Зарим хүмүүс зөвхөн жирэмслэлтээс хамгаалах шаардлагатай байхад мөн зарим нь бэлгийн замаар дамжин халдварлагдах өвчинөөс (sexually transmitted diseases) давхар хамгаалах сонирхолтой байж болно.

Эмчээс жирэмснээс хамгаалах аргуудын сайн болоод муу талын талаар зөвөлгөө авсаны үндсэн дээр жирэмснээс хамгаалах аргыг сонгох хэрэгтэй бөгөөд сонголтоо өөрийн эрүүл мэндийн асуудлыг ч мөн тусгахаа мартаж болохгүй.

Бэлгийн харьцаанд “Үгүй” гэж хэлэх нь бас нэгэн сонголт юм. 

Хүсээгүй жирэмслэлт болоод бэлгийн замын өвчинөөр өвдсөний улмаас гарах уршиг нь таны бэлгийн харьцаанаас авах таашаалаас хамаагүй давж гарах тул “Үгүй” гэж хэлэх нь ихэнхи тохиолдолд хамгийн оновчтой алхам байж болох юм. Хүсээгүй жирэмсэн болох эсвэл болгох болон бэлгийн замын халдварт өвчинөөс өөрийгөө болоод бэлгийн хамтрагчаа хамгаалах магадгүй цорын ганц сонголт бол бэлгийн харьцаанд орохгүй байх явдал юм. 

Механик хаалтын аргууд. 

Диафрагм (diapragm), умайн хүзүүний хаалт (cervical cap) болон бэлгэвч (condom) нь энэхүү аргад хамаарна. Эдгээр аргууд нь үрийн шингэн дэх эр эсүүд умайд орохоос механик замаар хаах байдлаар жирэмслэлтээс сэргийлнэ. Механик хамгаалалтын аргийг бэлгийн харьцаанд орох бүртээ хэрэглэх шаардлагатай. 

Диафрагм гэдэг нь нарийн резинэн материал бөгөөд умайн үтрээнд нээгдэх хүзүүнд байрлуулна. Диафрагм нь спермицид буюу эр бэлгийн эсийг үхүүлэх үйлчилгээ бүхий бодисыг гадаргуудаа мөн агуулж байдаг. Бэлгийн харьцааны дараагаар диафрагмыг 6-8 цаг хүртэл хугацаанд үтрээнд үлдээх хэрэгтэй. Диафрагм нь бэлгийн замыг халдварт өвчинөөс сэргийлэхгүй. Диафрагмын тохирох хэмжээг эмнэлгийн нөхцөлд эмчийн туслалцаатай сонгоно. Түүнээс гадна диафрагм нь хэд хэдэн хэлбэрээр байх бөгөөд үүнээс мөн сонголт хийнэ. 
Диафрагмыг бэлгийн харьцаанд орохоос 2-оос дээшгүй цагын дотор байрлуулах хэрэгтэй. Учир нь спермицид нь 2 цагын хугацаанд үйлчилгээтэй байдаг. Ёрөнхийдөө бол бэлгийн харьцааны үед эмэгтэй нь нэмэлт байдлаар спермицидыг хийх хэрэгтэй байдаг.

Диафрагмын давуу талууд нь:

  1. бэлгийн харьцаанд орохоос 2 цагийн өмнө байрлуулах боломжтой, 
  2. авч явахад хялбар, авсаархан, 
  3. сарын мөчлөгийг алдагдуулахгүй, 
  4. эмэгтэйн ирээдүйд хүүхэд төрүүлэх чадварт нөлөөлөхгүй зэрэг болно.

Диафрагмын муу талуудад:

  1. Бэлгийн замын өвчин түүн дотроо ДОХ-ын халдвараас хамгаалахгүй, 
  2. эмнэлгийн нөхцөлд тохирох хэмжээг сонгох шаардлагатай, 
  3. зарим тохиолдолд дахин давтан хэмжээг тохируулан солих шаардлагатай, ялангуяа биеийн жин нэмэгдсэн буюу хасагдсан тохиолдолд 
  4. харшил өгч болзошгүй 
  5. давсагны халдварын эрсдэлийг ихэсгэж болзошгүй зэрэг болно.


Умайн хүзүүний хаалт нь диафрагмтай төстэй гэхдээ тэрээр латекс материалаар хийгдсэн байх бөгөөд эр бэлгийн эсийг умайн хөндийд орохыг хаах болоод спермицидийг мөн хавсарган хэрэглэх боломжтой. Энэхүү хаалтын хир үр дүнтэй байх нь тэрээр умайн хүзүүнд хэмжээний хувьд хир тохиромжтой таарсанаас ихээхэн хамаардаг. Хэмжээг мөн адил эмнэлгийн нөхцөлд тохируулан сонгоно. Хаалт нь байрлуулсаны дараагаар 48 цагийн хугацаанд авалгүй байлгаж болно. Сарын тэмдэг ирсэн өдрүүдэд энэхүү аргыг хэрэглэх нь тохиромжгүй юм. Бэлгийн харьцааны дараагаар 8 цаг хүртэл хугацаанд хаалтыг үлдээх хэрэгтэй. 

Давуу талуудад:

  1. бэлгийн харьцаанаас олон цагийн өмнө байрлуулах боломжтой, 
  2. авч явахад хялбар, авсаархан 
  3. сарын мөчлөгт нөлөөлөл үзүүлэхгүй 
  4. үрээдүйд хүүхэд гаргах чадварт нөлөөлөхгүй.

Муу талуудад:

  1. бэлгийн замын халдварт өвчин ялангуяа ДОХ-ын халдвараас хамгаалахгүй 
  2. эмнэлгийн нөхцөлд тохирох хэмжээг сонгох шаардлагатай 
  3. зарим эмэгтэйд тохирох хэмжээ байдаггүй 
  4. умайд байрлуулах болоод эргээн авахад хэцүү байж болох 
  5. бэлгийн харьцааны үед байрлал өөрчлөгдсөн байж болзошгүй 
  6. харшил өгч магадгүй.


Бэлгэвч бол маш сайн сонголт. 

Бэлгэвч нь харьцангуй хямд үнэтэй, олон газраас чөлөөтэй авах боломжтой. Бэлгэвч нь хүсээгүй жирэмслэлтээс хамгаалаад зогсохгүй бэлгийн замын ихэнхи халдварт өвчинөөс түүн дотроо ДОХ-ын халдвараас мөн хамгаалах боломжтой. Бэлгэвч нь хамгаалалт давхаргын үүргийг гүйцэтгэх замаар биеийн гаралтай ямарваа шингэн цус, шүлс, бэлгийн шингэн гэх мэт биеэс биед шилжихийг хориглож улмаар жирэмслэлт болоод бэлгийн замыг өвчний халдварлалтаас урьдчилан сэргийлнэ.

Нэг дор 2 буюу түүнээс дээш тооны бэлгэвчийг давхарлан хэрэглэж болохгүй. Хоёр буюу түүнээс олон тооны бэлгэвчийг давхарлан хэрэглэснээр бэлгэвч урагдан гэмтэх боломжийг ихэсгэнэ. Бэлгэвчийг хэрэглэсний дараагаар хаях бөгөөд дахин хэрэглэж болохгүй.

Бэлгэвчийг хөвчирсөн эрхтэнд бэлгийн харьцааны өмнөхөн углаж хэрэглэнэ. Нэг гараараа бэлгэвчийн урд үзүүрийг хавчин барьж агаар орохоос сэргийлэх ба нөгөө гараараа бэлгэвчийг углана. Бэлгийн харьцааны дараа үрийн шингэн ялгарсаны дараагаар бэлэг эрхтэний хөвчрөлт буурахаас өмнө бэлэг эрхтэнийг үтрээнээс гаргаж бэлгэвчийг авах хэрэгтэй бөгөөд хэрэв бэлгийн харьцааг үргэлжлүүлэх тохиолдолд дахин шинийг хэрэглэх хэрэгтэй. Бэлэг эрхтнийг хамтрагчийн бэлэг эрхтэнээс зайтай байлгаж жирэмслэлт болоод бэлгийн замын халдварт өвчинөөс сэргийлэж байх хэрэгтэй. Учир нь бэлгэвчийг авсаны дараагаар бэлэг эрхтэн дээр тодорхой хэмжээний эр бэлгийн шингэний хэсэг үлдсэн байдаг. Бэлгийн харьцааны явцад бэлгэвч урагдах болон сугарах магадлалтай. Бэлгэвчийг бэлгийн харьцааны үед хэт хуурайшуулах нь урагдах нөхцөлийг бүрдүүлдэг юм. 

Бэлгэвчийг хүйтэн, хуурай орчинд хадгалах хэрэгтэй. Карманд хийх, түрүүвч, бээлийн дотроо хийх гэх мэтээр халуун байх газар хадгалах нь бэлгэвчинд микроскопын түвшний жижиг нүхийг үүсгэх бөгөөд энэ нь хамгаалалтын үр дүнд муугаар нөлөөлнө. Зарим бэлгэвч нь мөн спермицидыг агуулдаг. 

Бэлгэвчийг хэрэглэхийн өмнө хугацааг нь сайтар шалгах хэрэгтэй. Хэрэв та буюу таны хос бэлэг эрхтэн орчмын загатналт, халуу оргилт зэрэгийг мэдэрвэл энэ нь бэлгэвчнээс эсвэл бэлгэвч дэх спермицид зэрэгээс харшил өгч буйн шинж байж болно. Тийм учраас хэрэглэж буйгаасаа өөр химийн бодис бүхий спермицид эсвэл хэрэв латекс материал бүхий бэлгэвч хэрэглэж байгаа тохиолдолд латексгүй бэлгэвч хэрэглэх зэрэг аргыг туршаад үзэж болно. 

Спермицид (spermicide) –ийг бэлгэвчтэй хавсран хэрэглэх нь жирэмслэлтээс хамгаалах боломжийг өндөрсгөнө. Гэвч энэхүү хавсран хэрэглэх нь бэлгийн замыг өвчнөөс хамгаалагдахыг ихэсгэхгүй. 

Спермицид нь nonoxynol-9 бодисыг агуулдаг тул бэлэг эрхтэн орчим загатналтыг ихэсгэж улмаар бэлгийн замыг халдварт өвчинөөр өвдөх магадлалыг ихэсгэх боломжтой. 

Эмэгтэй бэлгэвч нь эрэгтэй бэлгэвчийн нэгэн адил сайн үр дүнтэй биш юм. Гэсэн хэдий ч эрэгтэй бэлгэвчийг хэрэглэх сонирхолгүй үед энэхүү аргийг сонгож болно. 

Жирэмснээс хамгаалах эмийн аргууд. 

Эдгээр эм нь ихэвчлэн эм бэлгийн эс өндгөвчнөөс ялгарах (ovulation) явдлыг саатуулах замаар үйлчилдэг. Ихэнхи эм нь 2 төрлийн гормоныг (estrogen, progestin) агуулдаг. Эмийн үйлчилгээг хадгалах үүднээс өдөр бүр алгасалгүйгээр хэрэглэх хэрэгтэй. 

Эмийг хэрэглэх явцад дотор муухайрах, толгой өвдөх, мээм хавдах, бие хавагнах, жин нэмэх болоод сэтгэл гутрах зэрэг гаж нөлөө илэрч болно. Эмийг хэрэглэснээс сарын тэмдэгийн ирэх хугацаа богиносож болно. Жирэмснээс хамгаалах эм хэрэглэх хугацаанд эмэгтэй тамхи татаж болохГҮЙ. Жирэмснээс хамгаалах эмийн бэлдмэлүүдийг зөв хэрэглэснээр эдгээр гаж нөлөөг багасгах боломжтой. Тийм учираас жирэмснээс хамгаалах эмийн бэлдмэлүүдийг хэрэглэхдээ эмчээс хэрхэн хэдийд хэрэглэх талаар сайтар зөвөлгөө аваарай. 

Наалтууд ямар үр дүнтэй вэ?

Гормоны гаралтай жирэмснээс хамгаалах наалт нь (Ortho Evra) эстроген болон прогестин хэмээх гормонуудын тусламжтай жирэмслэлтээс хамгаална. Үүнийг бөгс, хэвлий, цээжний дээд хэсэг болон гарны гадна хэсэг гэсэн 4 газрын аль нэгд байрлуулж хэрэглэнэ. 

Наалт нь 4 долоо хоногийн мөчлөгтэйгөөр хэрэглэгдэнэ. Наалтыг долоо хоногийн хугацаатайгаар, долоо хоног бүрт шинийг хэрэглэх замаар хэрэглээд 4 дэх долоо хоногт үл хэрэглэх бөгөөд таны сарын тэмдэг энэ хугацаанд ирнэ. 
Наалтын гаж нөлөө нь эмийн нэгэн адил бөгөөд үүнийг хэрэглэж буй эмэгтэйчүүд тамхи татаж болохгүй. 

Үтрээний жирэмснээс хамгаалах бөгж (vaginal contraceptive ring). 

Үтрээний жирэмснээс хамгаалах бөгж нь нарийн, уян хатан чанартай бөгж бөгөөд үүнийг үтрээнд байрлуулна. Энэ нь таныг жирэмснээс хамгаалах гормоныг ялгаруулна. Эдгээр гормон нь бусад жирэснээс хамгаалах эмэнд байдаг гормонуудын нэгэн адил гормонууд байна.

Бөгжийг үтрээнд 3 долоо хоногийн хугацаанд байрлуулна. 3 долоо хоногийн дараагаар бөгжийг авах бөгөөд энэ үеэс сарын тэмдэг эхэлнэ. Үүний дараа долоо хоног дараа дахин шинийг хэрэглэнэ.

Хэрэв бөгж таны үтрээнээс хугацаанаас өмнө гараад 3 хүртэл цаг удсан тохиолдолд дахин хийсэн ч үйлчилгээ бага байдаг. Тийм учираас бөгжийг дахин хийснээс хойш нэг долоо хоног хүртэл хугацаа өнгөртөл жирэмснээс хамгаалах өөр бусад аргийг хэрэглэх хэрэгтэй.

Үтрээний бөгж хэрэглэж буй эмэгтэй тамхи татаж болохгүй. 

Жирэмснээс хамгаалах гормоны тариа болон суулгац. 

Тариа нь жирэмснээс хамгаалах эмтэй адилавтар замаар жирэмснээс хамгаалдаг. Тариа нь жирэмснээс 3 сар хүртэл хугацаанд хамгаална. Lunelle тариа нь жирэмснээс 1 сарын хугацаанд хамгаална. 

Гормон суулгацыг зарим орнуудад хэрэглэхээ зогсоогоод байгаа бөгөөд хэрэв та одоо хэрэглэж байгаа тохиолдолд хамгаалах хугацаа дууссаны дараагаар жирэмснээс хамгаалах бусад аргуудаас сонгох шаардлага гарна. Эдгээр суулгац нь жирэмснээс 5 хүртэл жилийн хугацаанд хамгаалах бөгөөд хэдийд ч эргээн авах боломжтой. 

IUD гэж юу вэ? 

“IUD” гэдэг нь “intrauterine device” гэсэн үгний товчлол бөгөөд үүнийг эмэгтэйн умайд байрлуулах замаар хэрэглэнэ. Монгол хэлнээ ёрөндөг хэмээн нэрлэнэ. Энэ нь эр бэлгийн эс өндгөн эсэнд хүрэхийг эсвэл өндгөн эс умайн хананд шигдэн байрлахыг хориглох замаар үйлчилдэг хэмээн зарим судлаачид үзэж байгаа. 
Урьд нь хэрэглэгдэж байсан ёрөндөгүүд нь эрүүл мэндэд хортой зарим нэгэн гаж нөлөөтэй байсан боловч сүүлийн үед хийгдсэн ёрөндөгүүд энэ гаж нөлөө байхгүй болсон гэсэн хэдий ч зарим нэг эрсдэл мөн байгаа. Ихэнхи эмч нар энэхүү аргыг нэгэнтээ хүүхэд гаргасан эмэгтэйчүүдэд хэрэглэхийг зоридог. 

Мэс засалын арга. 

Энэ тохиолдолд мэс заслын аргаар эрэгтэй эсвэл эмэгтэй хүн тогтмол хүүхэд гаргахаас сэргийлэх арга хэмжээг хийдэг. Хэрэв та дахин нэмж хүүхэд гаргах сонирхолгүй байгаа тохиолдолд энэхүү аргыг сонгоно. Гэхдээ энэхүү аргыг сонгохын өмнө сайтар бодох хэрэгтэй. Учир нь энэхүү мэс ажилбарын дараагаар дахин хүүхэд гаргах боломж байхгүй юм. 
Эмэгтэй хүнд үтрээний гуурсыг боох мэс ажилбарыг хийх бөгөөд ингэснээр өндгөн эсийн явах замыг бүр мөсөн хаана. Умайн гуурсыг хаахдаа мөн Essure хэмээх зүйлийг хэрэглэж болох бөгөөд эмч үүнийг умайн гуурсны хөндийд байрлуулан умайн гуурсыг бөглөнө. 
Эрэгтэйд хийгдэх мэс ажилбарыг vasectomy хэмээн нэрлэнэ. Эрэгтэйн үрийн гуурсийг хаах мэс ажилбар хийснээр эр бэлгийн эсийн гадагшлахыг хаана. 

Физиологийн хамгаалах аргууд гэж юу вэ? 

Физиологын арга гэдэг нь эмэгтэйн өндгөн эс гадгашладаг өдрүүдийг эмэгтэйн биед гардаг хэвийн (физиологийн) өөрчлөлтүүд дээр үндэслэн тогтоогоод, жирэмслэх магадлалтай өдрүүдэд бэлгийн харьцаанд орохгүй байх арга юм. Үүнийг хэрэглэхийг тулд хосууд эмэгтэйн биеийн мөчлөгийн аль хугацаанд эмэгтэй жирэмсэн болох боломжтойг сайтар ойлгож, мэдэх хэрэгтэй. Эмэгтэй хүн ихэнхи тохиолдолд өндгөн эс гадагшлахаас ойролцоогоор 4 хоногийн өмнө болоод гадагшилснаас дунджаар 2 хоногийн хугацаанд жирэмслэх магадлалтай. 
Эмэгтэйн өндгөн эс хэдийд гадагшилж буйг хянах зарим аргууд байдаг. Гэхдээ эдгээр бүх аргууд нь их төлөвлөгөөтэй анхааралтай ажиллах хэрэгтэй бодог тул эдгээр энэхүү аргуудад мэргэжлийн эмчтэй уулзаж заалгуулах нь илүү тохиромжтой. 

Үрийн шингэн гадагшилахаас өмнө сугалах арга. 

Энэхүү арга нь үр дүн багатай арга юм. Учир нь бэлгийн харьцааны үед үрийн шингэн гарахаас өмнө эрэгтэйн бэлэг эрхтэнээс тодорхой хэмжээний шингэн гарч байдаг. Энэхүү шингэн нь өөртөө эр бэлгийн эсийг жирэмслүүлэхэд хангалттай байхууц хэмжээгээр агуулж байдаг.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211333
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239270
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366612
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365245
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524260
27066 Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна samdamshil 2011-04-20 634
» hos zvrhees asuuya [3] bolorgoo 2011-04-20 1703
27064 СОЛОНГОС ХҮНТЭЙ ЗУУЧЛАХГҮЙ !!!!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-04-20 778
27063 hi [4] 0415 2011-04-20 884
27062 BANKNII BATALGAA GARGANA MONGOLD sormuusmaa 2011-04-20 455
27061 швед улсад үйлдвэрлэгдсэн байгалийн цэвэр бүтээгдэхүүн ОРИФЛЭМ компаний гоо сайхны бараа борлуулалт 2011,4,03-2011,4,23 [1] Shinee SoeL 2011-04-20 513
27060 NiKON DIGITAL HAMGIIN HYAMDAAR 450000, TA YARAGTUN.... **MGL гишүүн* 2011-04-20 490
27059 Бариа засал хийж байна МонголТв 2011-04-20 583
27058 herbalifeiin buteegdehuun hyamdraltai hudaldaalj baina herb 2011-04-20 570
27057 eejuudee asuuya bichig barimt [4] nokiax6 2011-04-20 1690
27056 FTW, 민주 2 т баярлалаа file юу ч биш 2011-04-20 610
27055 elchingiin dugarig asuuy yaralta bayrlaa ta buhend [1] mikaa 2011-04-20 650
27054 ANSAN daxi KHAN BANK file money$$$ 2011-04-20 526
27053 orchuulj helj uguuch... [1] Deegii_10 2011-04-20 725
27052 하기스-매직팬티(BONUS+12),GOLD,크린베베일자형기저귀 БАЙНГА ХҮРГЭЛТ 무료 [3] zarlal1 2011-04-20 1041
27051 talh yaj barih ve??? [2] bujintuulai 2011-04-20 2816
27050 helj ogooch [3] anhaa01 2011-04-20 769
27049 busguichuudee tuslaach. [2] miniierdene 2011-04-20 1084
27048 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-04-20 527
27047 mgl-s so-ruu huuuue 2011-04-20 608
27046 Гадаад Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Төвөөр өргөнөөөр үйлчлүүлнэ үү [3] sumowoman 2011-04-20 988
27045 МОНГОЛ БҮСГҮЙН ХЯМДХАН ҮНЭ ЦЭНЭ ..........ХАРАМСАЛТАЙ!!!!!!!!!!! [6] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-04-20 1140
27044 ЯАГААД??????????? **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-04-20 774
27043 СОЛОНГОСЫН ЦАРАЙ МУУТАЙ ОДОД НЭГ ИЙМЭРХҮҮ!!!!!!!!!! [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-04-20 2187
27042 Эмчилгээний зориулалттай хүзүүний гинж, гарний бугуйвч chevon 2011-04-20 749
27041 hi eejuudee zuvluuch [3] Zaluu eej 2011-04-20 949
27040 sokke yog,dulguji yog iin oir 1davhart 2 oroo bair bn mobile.com 2011-04-20 596
27039 asuuy??????????????????????? [1] golo 2011-04-20 766
27038 asuuh zuil bna [1] uniabo 2011-04-19 695
27037 Өтгөн хатах илvvдэл өөх хайлуулж тураах Slimmer DX + V=В бэлдмэл танд санал болгож байна file ssamii 2011-04-19 778
27036 BE VEG GO GREEN!!!! vege 2011-04-19 518
27035 бугуйвч , , file hdgfsagff 2011-04-19 668
27034 seokgye yogt bair bna [1] enkriimaa 2011-04-19 665
27033 asuult bainaa bvsgvichvvdee [2] vzesgelen 2011-04-19 927
27032 hi manai mglchuud mashin zardag garuud yu hichee ve [3] boloree 2011-04-19 1133
27031 ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БЭЛДМЭЛ .... Та өөртөө хөрөнгө оруулалт хий !!! Эрүүл явбал их мөнгө хураана MAKE-UP 2011-04-19 518
27030 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...массажиндаа 50% SALE ЗАРЛАЖ БАЙНА ( хугацаатай ) MAKE-UP 2011-04-19 623
27029 asuuya yaraltai,pugonsu. [1] nokiax6 2011-04-19 1390
27028 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН [2] sekv_boy 2011-04-19 714
27027 ILSAN & PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL HIINE. DVT 2011-04-19 486
27026 Asuult bnaa? busguichuud mini [3] my dong 2011-04-19 996
27025 ЗУНЫ ХЯМДРАЛ 55% ХАЦАРЫН УЛААН, МЭНГЭ,ИЛҮҮДЭЛ ҮС ,ШИВЭЭС,ХУЛМАС,ГОО САЙХАНЫ СОЛОНГОС ЭМНЭЛЭГ 010-7566-7074 zax-zeel 2011-04-19 2202
27024 erhem busguichuudee [5] gteba 2011-04-19 3237
27023 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-04-19 471
27022 undug???? [3] mcblog 2011-04-19 1149
배너신청
자생병원

배너신청