Шунах тусам хүсэл тачаал
Шувуу мэт цааш нисэн одном
Тээр тэнд тэнгэрт байдаг юм хүсэл мөрөөдөл
Тийш ганцхан зоригт шонхор л нисэн хүрч чадна

 

 

 Намайг хайрлах бүсгүй
 Нартад бий гэдэгт итгэнэм
 Наран саран хоёр хэзээч учирдаггүйн адилаар
 Надад ч бас тийм хувь бурханаас заяагаагүй гэлтэй ...

 

 

   Хүрэн зүрхний угт
   Хүслийн бяцхан очис гялсхийнэ
   Хүүхэн хонгор чиний ааль,дүр төрх чинь
   Хүний хүүд аз жаргалын амтыг мэдрүүлнэм.


   
   Анхилам сайхан үнэрт чинь хамар цоргин согтом
   Аялгуу сайхан хоолойг чинь сонсохлоор зүрхэндээ хадгалам
   Аяглаж намжирдах чинь зүрх гижигдэн,сэтгэлийг сэрээм
   Ай бүсгүй чамдаа уусан шингэмээр л.

   Ганцаардсан цагт
   Ганц сайхан үг ч хүмүүнийг сэрээнэм
   Өөдөөс харсан харцнаас
   Өр нимгэн хайрыг би гуйнам,хайнам.

 

        Би амьдралд согтох дуртай
        Билэг авъяас байваас
        Бийр цаас хоёрыг учиралдууланхан
        Бичиглэж түүнийгээн хадгалах дуртай.

 

  Сайхан бүсгүй минь
  Сэтгэлийн чинь орон зай хоосон бол
  Сэвэлзэх салхитай хамт
  Сэм сэмхэн сэтгэлрүү чинь салхилая... чамайг илбэх салхин...

 

  Хосоор амьдрах тавилантай энэ хорвоод
  Хорьж би сэтгэлээ дийлэмгүй
  Хос хун нуурандаа жаргалтай гэдэг шиг
  Хонгорхон бүсгүйн аалийг нь мэдрэн ханилан суухыг хүснэм

 

  Амттаныг худалдаж авч болно
  Амьдын жаргалыг л худалдаж авч огт болохгүй
  Идээ ундааныг худалдаж авч болно
  Итгэл сэтгэлийг л худалдаж бас худалдан авч огт болохгүй шүү

 

  Будар будар цасан
  Буман жилдээ хөвсийнөм
  Бодол бодол сэтгэл минь
  Борхон зүрхийг хөглөнхөн хөвөрнөм

 

  

Цэцэг цэцэгсийн өнгө нь
Цэлгэр талаа чимэн алагланам
Цэвэр ариухан сэтгэлтэйсэн бол чамдаа би чинь
Цэцэн,цэлмэг үгсээ харамгүй бэлэглэхсэн.

 

Урагшлан урагшлах цаг хугацаа нь
Уул толгод,ухаан санаанд оршин ахуйг ардаа орхином
Ирэн ирэх ирээдүйн зүг
Итгэл өвөрлөн,сэтгэлээ чангалнам,зүтгэнэм...(...утга учир нь юунд вэ?...)

 

 Үүр цайн нар мандана
Үйл эхэлж ажил ундарна
Үд дунд ундаалж нэг амсхийнэ
Үдэш болж наран жаргаж,гэртээ ирэн нуруугаа нэг тэнийлгэнэ...(энэ хүмүүний амьдралын нэгэн зураглал...)

 

Тэнгэрт үүлс нүүнэ
Сэтгэлд бодол нүүнэ
Тэнгэр уудам
Сэтгэл уужим

 

Нүдний чинь жоготой,цогтой харц
Нэвт сүлбэн намайгаа тольдох шиг
Нарийхан бэлхүүс.оготор банзал,тонтгор өгзөг чинь
Намайг галзууруулахнээ бүсгүй минээ

 

Урьхан салхи зөөлнөөр үлээх нь
Урин үгээ чамдаа хэлмээр л
Тансагхан бодол тархинаа исэлдэн
Танхилхан чи минь намайгаа илбэх шиг,жаргалтай зөөлөн.

 

Хорвоо хатуу юмаа

Хонгор үр чинь таныгаа баярлуулан төрсөн юмаа

Харин одоо та минь хаа ч байхгүй

Хувь заяа та бид хоёрыг уулзахгүйгээр зуржээ хайрт ээжий минь

                            (эргээд ирэхэд нь нөгөө хацарыг минь үнсэнэ гээд үлдсэн юмсандаа ЭЭЖИЙ минь)

 

Сайхан юмаа чи  минь

Сатааранхан би чамдаан уусан шингэмээр л

Сайхан хоолой чинъ сэтгэлд минь

Салахын аргагүйгээр хадагдсаан үхэл л үүнийг салгана

 

 

Сэтгэл гэгч нар салхины аясаар  сэмрэх хадаг гэлтэй
Сэвэлзэх  салхин бодлыг минь хөөн эрвэлзэх шиг
Сэтгэл доторхи бодол ээлжлэн ээлжлэн
Сар,жил,цаг хугацаа,хөвөрсөөр л...

 

 

Хүн юугаар дутдагыг чи минь мэдэхүү
Халуухан хайр,хүсэл эрмэлзлэлээр дутдагшүү
Хүн хүнээр дутдагыг чи минь мэдэхүү
Хүрэн зүрхний угт хүсэл сэтгэлийн бяцхан гал асаагаач бүсгүй.

 

 Бодол бодлын дундаас
Борхон зүрхийг минь догдлуулсан
Бүсгүй чи уянгатай
Бяр амтагдаж,хүсэл бадарсан үгсээ зөвхөн чамдаа л зориулмуй.

Энэ хорвоогийн амьдрал богинохоншүү
Элээх нас минь хязгаартайшүү
Эрхлэн нялхрах ч хэмжээтэйшүү
Энгүй их хайраараа амжиж түүнийгэ төөнө.

 

 

Бүү эргэлз бүсгүй
Бүлээн сэтгэлээ дулаацуул
Бүү хүлээлгэ сайхан сэтгэлийг 
Будан манан болон замхрахаас нь өмнө олж хар.

 

Халуун сэтгэлээрээ чамайгаа төөнөе
Халуухан үнсэлтээрээ чамайгаа энхрийлэе
Халуун өвөрт чинь эрхлэн жаргахыг хүснэм би
Халуунаас халуухан илчээ чамдаа мэдрүүлэхийг хүснэм би.

 

Зүрхэн байгаа цагт цохилж л таараа,сэмэрч л таараа


Зүлгүүр нь байгаа хойно элэгдэж л таараа нимгэрч л таараа


Хором мөч өнгөрөх тоолонд


Хорвоогийн цаг хэнбэ гуайг ч хүлээхгүй жигдхэн хэмнэлээр урагшлнам зээ
                                       .....харин тэгэхэд бид бүгд хөгширнө.

 

 

     Хайр энэрэл дутахаараа
     Хамгийн баян хүнд ч мөнгө утгагаүй
     Хүсэл мөрөөдөлдөө умбахаараа
     Хамгийн жижиг хүн ч Хаан мэт загнана.

 


     Хайгаад хэрэггүйээ хайрыг
     Хүссэн хүсээгүй хорвоо
     Хүзүүгээр тань холбоноо та хоёрыг
     Хайр,хайр гэснээс хамгийн баян хүнийг та мэдэхүү?
                     ...харин би хариулая ...тэр бол амьд хүн.

 

 

     Өөрийгөө мэдэхгүй байж
     Өрөөлийг голж шилдэг
     Хүн гэж муухай амьтан
     Хүсэл нь ихдэхээрээ цадахаа мэдэхгүй адгийн амьтан...(ккк бүгд биш шүү...бурхан шиг хүн байдаг л байх ккк)

 

 

 Сэтгэл гэгч сэлж баршгүй далай
 Сэлнэ гэгч хүч барсан балай
 Сэрэл сэтгэл жингүйдэхээрээ
 Сэтгэш нь үгүй оньсого мэт...

 

За жаахан зав гарахаараа өөрийнхөө зохиосон 4-н мөртүүдийг нэг эмхэтгэж үзэе юүү гэж бодсон юмаа,ккк голцуу хайр сэтгэлийн тухай бичсэн байнаа хэхэ

 

 



 

..........