Зүрх сэтгэлийн гүнд итгэл гэгч жаахаан оч байдаг юм
Зүгээр л бүсгүй чи түүнд минь жаахаан л дэм өгчих
Тэгвэл тэр оч гал болон асна шүү
Тэнгэр өөдөө тэмүүлэх агуу хайрын бамбар болон дүрэлзэнэшүү....
                  ...БҮСГҮЙ МИНЬ ЧИ ИТГЭЭРЭЙ...

 

Бүсгүй та энэ хорвоод үгүйсэн бол
Бүүвэйн дуу юунд яахин хэрэгтэй билээ л
Булбарай энхрий үрсийн цангинасан инээд хайрыг нь мэдрүүлэх гэж
Бурхан та нарыг минь бидэндээ заяасан юм шүү.

 

 

Гэрлийг асааж болно бас унтрааж болно
Гэгээн хайрыг асааж болно унтрааж үл болно
Орчлон ертөнцийн гэрэл хэнд ч захирагдахгүй
                           асахдаа асч унтрахдаа унтарна
Оргилуун залуу насны омголон гэрэл хэзээч бөхөхгүйээ.

 

 

Чинийхээ халуухан сэтгэлээс
Чимхийн төдийг л би гуйя итгээч бүсгүй минь
Бурам мэт амтат хайрын балнаас чинь
Балгахан төдий л амсмаар байна би гуйя

Ургах наран чамайг минь мишээн угтаг
Учрал бэлгэдсэн өглөө болгон чамайг минь сэрээж байг
Сэтгэлдээн сайхан бүхнийг тээн
Шинэхэн өглөөгөө оргилуун хүслээр дүүрэн угтаарай чи минь

Тэртээд гялалзах од чи гэвээс
Тусах тусгал нь би байя
Тэнгэрт дүүлэн нисэх шувуу чи гэвээс
Тэмүүлэх  жигүүр чинь би байя

Аавын хөвгүүд ямарч байг
Алагчлан тэднийг бүү дорд үзээрэй
Бүсгүй чиний бүлээхэн сэтгэл чинь
Бүтээж туурвихын онгод болон сэрээдгийг бүү март

Хөх цэнхэр огторгуйд дүүлэн нисэх жигүүр чинь би байя
Хөлгүй их далайд хөвөх хөлөгний сэлүүр нь би байя
Хүршгүй их мөрөөдлийн алсад чинь биш
Хажууд чинь л байж ***хайртай,хайртай***гэж шивнэедээ хонгор минь

 

 

Амин хувиа бүү бод
Арчаагүй зан тэршүү
Алагчлан хэн нэгнийг бүү дорд үз
Анд нар минь хүний төлөө амьдарч сур !

 

 

 

Хонгор чамайгаан өөртөө дасгамаар байна
Халуухан зүрхнийхээ цохилтыг сонссттол ойртуулмаар байна
Би чамдаа дасмаар байна
Булгилах зүрхний чинь хэмнэлийг мэдрээд ариухан хайранд чинь
                         дэнгийн гэрэлд дурлах эрвээхэй адил шатмаар байна яадаг юм.  хэхэхэхэ

 

 Яарсан сэтгэл минь намайг зовоох юм
 Яг л одоо чамдаа очмоорч юм шиг
Хүлээсэн сэтгэл минь энэхэн мөчид зогсчих шиг
Хүсээд байна ялдамхан бүсгүй минь,чамдаа би хурдхан очих юмсан

 

Сайхан нүднээс чинь туяа цацарч байгааг би мэдэрч байна
Санан санах сэтгэлдээ чинийхээ дүрийг ургуулнам
Үнэнчхэн зүрхний минь ижил нь чи минь билээ
Үүрд хоёул зүрхээ хамт цохилуулах юмсан

 

Миний сэтгэлийг эзэмдсэн
Монголын үүзэсгэлэнт бүсгүй чамаараа
Бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрөөд байна
Билэг ерөөл байвал бид хоёр учирнаа

 

 Чамаас ирэх зурвасыг
 Чих тавин би хүлээдэгээ
Сураггүй жаахан л удахаар
Сэтгэл нэг л эзгүйрээд байх юм

 

Ирсэн зурвасыг чинь уншаад би баярладааг
Итгэл тавин хүлээснийх тэр бизээ
Эргээд би чамдаа зурвас илгээдэг
Эзэндээ хүрсэн л байгаадаа гэж бас жаахан санаа зовдогоо

 

 

..........