Хөгжим бүжгийн коллежийн
хамт олон 2011 онд амжилтаар дүүрэн байна. Он гарсаар тус сургуулийн 10 г
ангийн сурагч Л.Тэлмэн БНХАУ-ын Ухань хотод зохион байгуулсан олон
улсын циркчдийн тэмцээний шилдэг нь болжээ. Тэрбээр шидэлттэй акробатын
төрлөөр тулгууртай сандал дээр гурван эргэлтийг хамгаалалтгүй хийж
дэлхийн дээд амжилт тогтоосон юм.
Мөн сургуулийн сурагчид “Ф.Шопен ба XXI зуун” олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан, Францад болсон Милош Магины нэрэмжит наадам, ОХУ-ын Братск хотод болсон “Сибирские фанфары” олон улсын үлээвэр хөгжимчдийн уралдаанаас тус бүр хос алтан медаль хүртжээ. Үүн дээр хоёр, гуравдугаар байр, шагналт байрт орсон хүүхдүүдийг нэмбэл давхардсан тоогоор 60 гаруй хүүхэд олон улсын тэмцээнд амжилттай оролцсон байна. Амжилтын эздэд баяр хүргэж, алдаршуулах арга хэмжээ өчигдөр ХБК-д боллоо. Энэ үеэр тус сургуулийн захирал, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат “Есдүгээр сараас өнөө хүртэл тордож тарьсан ургацаа бид хурааж байна. Манай хүүхдүүд дэлхийн дээд амжилт тогтоолоо.
Олон улсын тэмцээнүүдээс тэргүүн байруудыг нь авлаа. БСШУЯ-ны шилдэг уран бүтээлийн “Мөнгөн мод” цомыг цохивор хөгжмийн багш Б.Зоригоо хүртсэн. Баяртай олон үйл явдал болж байна. Монголын хүүхдүүд хүн төрөлхтний бүтээсэн гайхамшигт соёлоос ийм өндөр төвшинд эзэмшиж байгаа нь бахархмаар” гэв. Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргасан авьяаслаг хүүхдүүдийн тухай бид цувралаар нийтлэх болно.
huurhun ur sad mini baharhmaar Bidnii huuhduud iim l chadvarlag daichin sergelen , zovhi n uuduu shuu




