Бичлэгийн тоо 3,329

Хүүхэд залуустаа сайхан мэдээ дуулгая. Үндэсний соёл амралтын хүрээлэн ажиллахаа больсноос хойш жилдээ ганц болдог хүүхдийн баяраар багачууд Сүхбаатарын тал бай хавиар эргэлдэж, чихэр шоколаданд хууртаад буцдаг болсон. Тэгвэл энэ жил удтал хүлээсэн парк ашиглалтад орж, хүүхэд багачууд маань хүссэн тоглоомоороо ханатлаа тоглох боломжтой болох нь ээ. “Нүүрээ угаасан” паркт бүхий л насныханд зориул сан тоглоом суурилуулсан тул гэр бүлээрээ ирэхэд тохиромжтой.

Испани, АНУ, Хятад зэрэг орноос чанар, стандартын шаардлага хангасан тоглоомууд авч суурилуулсан гэсэн. Үнэхээр товлосон хугацаандаа ашиглалтад орж, хүүхэд бага чуудыг баярлуулах эсэ хийг тодруулахаар паркыг зорилоо. Үндэсний соёл амралтын хүрээлэнд очиход тохижуулах ажил ид өрнөж байв. Хүүхэд насны минь дотно найз хуучин парк зүсээ гоёж, шинэ тоглоомтой болсон нь хамгийн түрүүнд нүдэнд туслаа.

Тухайлбал, “Сансрын хөлөг”, “Уран жолоодлого”, “Далайн дээрэмчин” зэрэг сонирхолтой тоглоомоор парк бүл нэмжээ. Зарим тоглоомоо суурилуулж дуусаагүй байлаа. Гялгар, гэрлээр чимсэн тоглоом цөөнгүй харагдана. Соёл амралтын хүрээлэн хоёр долоо хоногийн өмнөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Шинэчилж байгаа нэрийдлээр таван жил хаалгаа цоожилсон парк маань энэ жил хүүхдүүдийг баярлуулж үүдээ нээжээ. Харин албан ёсных нь нээлт долдугаар сард болно.


Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн маркетингийн менежер Э.Халиунаагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Нэг тоглоомоор тогло ход хэдэн төгрөгийн төлбөртэй вэ?

-Паркын тоглоомуудын төлбөр ижил, 4000 төгрөг. Одоогоор 11.00- 21.00 цаг хүртэл ажиллаж байгаа. Аттракцион тоглоом, “Эргэдэг дельфин”, “Агаарын дугуй”, “Мэлхий үсрэлт”, “Динозавр”, “Мөргөлддөг машин”, “Галзуу хулгана,” “Сансрын хөлөг” зэрэг 10-аад тоглоом ажиллаж байна.

-Бүх тоглоомоо шинэ чилсэн үү?

-Хуучин паркын зарим тоглоом хэвээрээ байгаа. Шинээр залуучуудын тоглох дуртай “Сансрын хөлөг”, “Саран савлуур”, “Далайн дээрэмчний онгоц” гэх мэт тоглоом авчирсан. Ер нь зөвхөн амралтын өдрүүд ч гэхгүй бусад үеэр ч хөл хөдөлгөөн ихтэй байна.

-Худалдаа үйлчилгээ явуулж байгаа юу?

-Түргэн хоолоор үйлчилж байна. Мөн талбай дээр явуулаар дөрвөн төрлийн хоол, хүнсний янз янзын бүтээгдэ хүүн борлуулж байгаа гэв. Өнгөрөгч баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 15-нд “Бонгын ертөнц” нэртэй ур чадвар сорьсон тоглоомын төв албан ёсоор нээжээ. Энэ долоо хоногийн баасан гаригт 50 гаруй тоглоомтой автомат тоглоомын төвийг ажиллуулж эхлэх гэнэ. “Галзуу хулгана” гурван замтай байсан бол одоо зургаан замтай болж, олон хүүхэд зэрэг суух боломж бүрджээ.

Шинээр суурилуулсан алсыг харагч өмнөхөөсөө 10 метр өндөрсөж, нийслэлийг 45 метрийн өндрөөс тольдох бололцоотой болох нь. Үүнээс гадна онч мэргэнээ шалгахыг хүсэж байвал нэг байшинд нь буу, дартс гэх мэт тоглоом бий. Харин нөгөөд нь бөмбөг шидэж оноо цуглуулах тоглоомууд суурилуулжээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4455973/b57/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
549 Гар аргаар алт олборлогчид нэгнийхээ аминд хүрэв 2011-04-19 6556
» УДТАЛ ХҮЛЭЭСЭН ПАРК МИНЬ САЙН БАЙНА УУ 2011-04-19 6367
547 Хилээр хоёр кг алт гаргахыг завдав 2011-04-18 6391
546 Цэрэг татлага эхэллээ 2011-04-18 6437
545 МАРАФОНЧ Б.СЭР-ОД “Лондон-2012” олимпийн хамгийн анхны эрхийг “Лондоны марафон”-оос хүртлээ 2011-04-18 5751
544 Хятад ажилчин амиа алдав 2011-04-16 6961
543 БНАСАУ-д монгол хүүхэд мэндэлжээ 2011-04-16 7797
542 “Лондон-2012” олимпийн наадмын 4700 медалийг Монголоос “нийлүүлнэ” 2011-04-15 6441
541 Б.АНГИРМАА: ГЭРЭЭГ СУНГАХ ЭСЭХИЙГ ОДОО ХЭЛЭХ БОЛОМЖГҮЙ 2011-04-15 6649
540 Хөвсгөлд гурван ихэр хурга гарлаа 2011-04-15 6155
539 “Лондон-2012”-ын медалийг бэлдцийг Оюу Толгойгоос олборлоно 2011-04-14 6719
538 ДОХ-той эхээс төрсөн гурван хүүхэд эрүүл бойжиж байна 2011-04-14 7022
537 “ХУАН ЖУ ГЭГ” МОНГОЛД ИРЛЭЭ 2011-04-14 8284
536 Далайд гарцгүй орнуудын хөгжлийн төвийг оны эцэст байгуулна 2011-04-12 6625
535 Нөөцийн махны үнийг бууруулна 2011-04-12 6283
534 Элсэлтийн шалгалтын хуваарь гарлаа 2011-04-12 6960
533 Нутаг нэгтнээ хөнөөсөн хэргийг Сөүлийн цагдаа шалгаж эхлэв 2011-04-12 7557
532 Гурван хүнийг автобусаар дайрчээ 2011-04-08 7815
531 МОНГОЛЫН ОД НОМИНЖИН ПЕТА(PETA)-гийн ШИНЭ СУРТАЛЧИЛГААН ДЭЭР ГАРАВ 2011-04-08 7848
530 Монгол Улсыг жагсаалтаас хасах асуудлыг хэлэлцэж эхэллээ 2011-04-08 8000
배너신청
자생병원

배너신청