Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Дорнын ард түмэн шүлсийг "Ариун ус", "Хар шүүдэр" гэхчилэн нэрийддэг байна. Шүлсээ хаялгүйгээр сорж, залгихад таны хоолны шингэцийг сайжруулахад тусалдаг. Мөн залгиурын ажиллагаа идэвхжих биеийн эсэргүүцэл нэмэгдэнэ шүд ам цэвэршиж буйлны үрэвсэл шарх сэдрээхээс сэргийлдэг байна.
Хэлээрээ дасгал хий
Хэлний үзүүрийг дээш болгон тагнайн хонхорхойд хүргэн дээш доош болон хоёр тийш эргэлдүүлэн хөдөлгөж хэвшээрэй. Энэ үед шүлс элбэгшдэг бөгөөд хоолны дуршлыг өдөөн шингэцэд сайнаар нөлөөлдөг байна.
Эвшээх нь сайн
Өглөө босоод эвшээх нь хамгийн сайн. Та эвшээмээргүй байсан ч эвшээх хэрэгтэй. Ингэснээр уушигны үйл ажиллагаа сайжирч зүрхний цусан хангамж нэмэгдэж цээж давчдах багтрах бүгшүүлж ханиалгахаас сэргийлдэг байна.