Архидалт

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

Их Британи. Лондон.

/эх нь Англи хэлээр/

Асуулт: Архидан согтуурах асуудлын шалтгаан нь юу вэ? Архичны сэтгэлд уух хүслийг юу төрүүлдэг юм бэ?

Багш: Олон шалтгаан бий. Хамгийн түрүүнд, маш олон хүн сул дорой байна. Тэд өдөөн хатгалтыг эсэргүүцэж чадалгүй бэрхшээлээс зугтаж, түүнтэйгээ нүүр тулахын оронд янз бүрийн байдлаар дайждаг. Зарим нь архийг сонгож, зарим нь асуудлын гол цөм юм уу өөрт нь түвэг удаж, эвгүй байдалд оруулж байна гэж боддог тэр хүнээсээ огоот зайлахыг сонгодог. Бие биетэйгээ ярилцан асуудал зовлонгоо шийдэхийн оронд зайлсхийж, ямар нэгэн шалтаг тоочно, эсвэл өөр хаа нэг тийш холдон явна. Түүнийхээ юунд уурлаж бухимдсаныг ойлгохын оронд зүгээр л явчихдаг. Тэгвэл бусад нь ярилцаж ч чаддаггүй, зугтаж ч чаддаггүй учир нь тэдэнд ямар ч боломж сонголт байдаггүй, эсвэл зугтахаасаа дэндүү залхуурч архи уудаг. Сэтгэлдээ л зугтаах бөгөөд энэ дэлхийд хэлгүй дүлий мэт дүр эсгэж өөрийгөө доройтуулан улам улмаар арчаагүй сул дорой болж, тэдэнтэй ярилцах гэж хүмүүс ч төвөг удахаа больж, тэд ердөө үхсэн мэт дүр үзүүлнэ. Асуудал бэрхшээлээс зайлах нэг арга бол энэ. Арчаагүй дорой хүмүүс энэ. Тэгээд л тэр. Сул доройн нэг шинж бол тэр. Бид бүгдээрээ Бурханы хүүхдүүд учраас тэр дээрх диваажингийн аз жаргалд дасчихжээ. Тэгээд буугаад иртэл, бидний таашаалд нийцэх юм нэгээхэн ч үгүй. Юм бүхэн аймшигтай, бүх юм бидний хувьд дэндүү хүнд хэцүү. Тэгээд ганц хоёр бэрхшээл тулгараад ирэхээр бид цаашид тэвчиж тэсэхээн болиод зугтахаар завддаг. Бэрхшээл зовлонгоо үгүй хийхийн тулд, нэгэн цагт диваажинд эдэлсэн амар амгалангаа нөхөж бүх л төрлийн орлуулгуудыг хэрэглэдэг.

Үүнийг л архидалт гээд байгаа юм. Ингэж л тэд архи дарс, хар тамхи, хүүхэн шуухан, мөрийтэй тоглоом гэх мэтрүү ордог. Сул дорой бол заримдаа тэднийг муу сүнс сүг эзлэн архи уулгана. Бурханд ер итгэдэггүй, олиггүй зүйлд дэндүү өртөмтхий, муу юм хэт их боддог бол муу хүчүүдийг өөртөө татдаг. Миний сүнс хэмээн ярьж байгаа нь заавал сүг сүүдэр гэсэн утгатай байх албагүй юм шүү. Сайн хүчний хажуугаар муу хүчнүүд бас хаа сайгүй байна. Өөрийгөө ариусгаж, сайн сайхан болгож, энергээ сайжруулаад байх юм бол бид эргэн тойрноосоо илүү сайн энерги, эерэг хүчийг татна. Харин муу, харанхуй байх юм бол орчныхоо уур амьсгалаас тийм л хар энергийг шингээж авна. Муу болон сайн хүч хаанаас бий болдогийг та нар мэдэх үү? - Хүний нийгмээс. Хүмүүс муу бодож байхдаа муу элемент буюу муу хүч энергийг үүсгэдэг, муу болон тиймэрхүү хар хүчинд өртөмхий байвал тэр хар муу хүч биднийг нөмрөн авдаг. Үүнийг муу сүнсэнд эзлэгдэх гэж хэлдэг.

 

Бид цэвэр ариун байж бодол хийгээд оюун санаагаа эрхэм дээд түвшинд аваачихвал тийм л энергийг ариун дээд бодол санаатай ухаалаг сайхан хүмүүсийн тэнгэрлэг сайхан бүлгээс татах болно. Тэгж л бид сайн энергийг өөртөө татна. Тиймээс, харанхуй муу, амьдралын бэрхшээл дарамтанд бууж өгдөг, түүнээс зугтахыг эрмэлздэг, өөрийгөө хөгжүүлж дээшлүүлдэггүй хүн муу бодолтой хүмүүсийн муу энергийг цуглуулдаг. Бодож ярьж байгаа бүхэн маань энерги үүсгэж тэр нь агаарт хаа сайгүй тархадаг. Хүн өөрөө ямар байна тийм л зүйлийг татаж байдаг.

Тиймээс, архидан согтуурдаг юм уу мөрийтэй тоглодог хүмүүст заримдаа тиймэрхүү л байдаг. Гэвч юм бүхэнд ариун сүнсийг бүү буруутга. Өөрийгөө л буруутга. Бид сонголт хийх ёстой. "Амьдрах хэв маягаа сонго" гэж хэлээд байдгийн учир энэ юм. Та ямар л баймаар байна түүнийгээ сонгох ёстой. Хамаг л хүч чадлаараа сонгох хэрэгтэй эс бөгөөд та дарагдана. Хамаг л муу муухай энерги тань дээр бууж босож чадахгүй болно. Нэг л удаа унавал, босож ирэхэд хэцүү. Амьдралынхаа зам мөрийг сонго. Сонгосон энэ зам тань угаасаа сайн, улам улам сайжруулахын төлөө зүгээр л үргэлжлүүлэн яваад бай. Тэгээд л та зөвхөн илүү сайн сайхан энергийг татах болно. Энэ нь надаас болж байгаа хэрэг бус, харин өөрөөс тань болж буй юм. Та амьдралын сайн зам мөр хийгээд наранд зугаалахыг сонгосон, тийм ч учраас нарыг харж байгаа юм. Харанхуй өрөөнд байхыг сонгосон бол харанхуйгаа л харна. Энэ бүхэн таны үйлдэл. Би ямар нэгэн юм хийгээгүй.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай.