Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Судалгаанд БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон 30 бүсгүйг хамруулсан байна. Тэд амьдардаг газрынхаа нэрийг мэддэггүй, гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг болох нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.Монголчуудын гадаад хүргэн, бэрийн тоо 5139-д хүрчээ Монголчууд гадаадын иргэнтэй гэр бүл болох нь жил ирэх тусам нэмэгдэж байна. ИБМУТ-ийн Гадаадын иргэдийн бүртгэлээс үзвэл сүүлийн арван жилийн хугацаанд монголчууд дэлхийн 76 орны иргэдтэй ураг барилджээ. Тодорхой хэлбэл, гадаадын 5139 иргэнтэй гэр бүл болж, өрх тусгаарласан байна. Үүнээс БНСУ-ын иргэдтэй 3485 хүн гэр бүл болсон нь нийт гадаад хүнтэй гэрлэгчдийн 67.8 хувийг эзэлж байгаа аж. Японы 296, Хятадын 232, ХБНГУ-ын 229, АНУ-ын 158 иргэнтэй монголчууд гэр бүл болсон нь хамгийн олонд тооцогдож байгаа аж. Түүнчлэн Аргентин, Алжир, Босни Герцеговини, Египет, Непал, Косово, Тува, Тобага, Халимаг, Этиоп кэрэг харьцангуй жижиг гэж хэлж болох, харилцаа холбоо ч бага байдаг байх гэмээр орны иргэдтэй ч ганц, хоёроор гэрлэлтээ бүртгүүлсэн нь ч байна. Иргэний бүртгэлийн байгууллага одоогоос арван жилийн өмнөөс гадаадын иргэдийг бүртгэж эхэлсэн гэнэ. Эхний жил буюу 1998 онд 44 хос бүртгүүлж байсан бол өнгөрсөн жил монголын 976 иргэн гадаадын иргэнтэй гэрлэснээ албан ёсоор бүртгүүлсэн байх жишээтэй. Зуучлалаар гэрлэсэн эмэгтэйчүүд хамгийн их “тарчилдаг” Олон хүн сайнтай, муутай гэдэг шиг “сайн гадаад нөхөр” бас байлгүй л яахав. Монголчуудынхаа гэр бүл болсон хүмүүсийг бүгдийг нь буруутгах гэсэнгүй. Гэхдээ өөрсдөө уулзаж, учирч гэр бүл болохоосоо илүү “зохиомол”-оор, тодорхой бэлдсэн сценариар гадаадын иргэнтэй гэр бүл болох хүн сүүлийн үед олширсон гэх юм билээ. Монгол эмэгтэйчүүд ихэвчлэн зуучлалаар танилцаж, Солонгос, Япон зэрэг улсын иргэдтэй гэр бүл болж буй тухай байнга л мэдээлэл цацагддаг. Гадаадын иргэнтэй гэр бүлээ бат-луулсан монголчуудын 95 хувь эмэгтэй, үлдсэн нь эрчүүд гэсэн судалгааг иргэний бүртгэлийн байгууллагаас гаргажээ. Эмэгтэйчүүдийн олонх нь зуучлалаар тухайн хүний зургийг харж, түүний тухай мэдээлэл аваад л гэр бүлээ батлуулдаг аж. Нөхрийг нь цаасан дээр магтаж, ийм ч хөрөнгөтэй, тийм ч ажилтай гэж бичсэн байдаг ч үнэн хэрэг дээр тэс өөр. Сайхан амьдрал хүсч очсон бүсгүйчүүдийн зари-мыг “зовлонт” амьдрал угтана. Саяхан нэг танил маань Солонгост ажиллаж байгаад ирсэн. Түүний хэлс-нээр зуучлалаар гэр бүл болсон эмэгтэйчүүдийн амьдрал их зовлонтой гэнэ. “40 настай монгол эмэгтэй өөрөө арав гаруй насаар дүү солонгос залуутай гэр бүл болж. Гэтэл цаад залуу нь мэдрэлийн саажилттай. Ээжтэйгээ нийлж эхнэрээ зодож, янз бүрээр дарамталдаг гэнэ. Монгол эмэгтэй жил гаруй хамт амьдарч, тэр их дарамт, зовлонг тэсэхээ байгаад амиа хорлохоор дөрвөн давхраас үсэрчээ. Азаар амьд үлдсэн боловч биенийх нь доод хэсэг мэдээгүй болж, эрүүл мэндээрээ хохирсон” хэмээн ярьсан юм. Гадаадын хөгшчүүл Монголоос “нялх ногоо” зулгааж байна Монгол эмэгтэйчүүд гадаадын иргэнтэй гэр бүл болох сонирхолтой болжээ. Хүйсийн тэгш эрхийн төвөөс гадаадын иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн талаар судалгаа хийж л дээ. Судалгаанд БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон 30 бүсгүйг хамруулсан байна. Тэд амьдардаг газрынхаа нэрийг мэддэггүй, гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг болох нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Тухайлбал, солонгос иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн дундаж нас 25, харин сүйт залуугийх нь нас 45 байжээ. Өөрөөр хэлбэл, нөхөр нь эхнэрээсээ 20 насаар ах гэсэн үг. Нөгөө монголчуудын хэлдгээр солонгосчууд “нялх ногоо зулгаасан” байгаа биз. Бүсгүйчүүдийн олонх нь дээд боловсролтой. Гэтэл монгол эмэгтэйчүүдийн суусан 30 нөхрийн нэг нь ч дээд боловсрол эзэмшээгүй байсан гэнэ. Ихэвчлэн хар ажил хийдэг, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байжээ. Тэгэхээр энэ бүхэн юунаас болов. Мэдээж, эмэгтэйчүүд зуучлалаар гадаадын иргэнтэй гэр бүл болсонтой холбоотой. Хэдийгээр харь газар хүний нутагт очоод 2-3 жил болсон хэдий ч монгол эмэгтэйчүүд “Хаана ямар тосгонд амьдардагаа мэддэггүй. Монголд байгаа ар гэрийнхэнтэйгээ хааяа л холбоо барьдаг” гэжээ. Энэ мэтээр гадаадын иргэнтэй гэр бүл болж байгаа монгол эмэгтэйчүүд ихэвчлэн өөрөөсөө олон насаар ах хүнтэй “толгой холбодог” аж. Хэдий хүний эрх ч … Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү бусдын хэрэг бидэнд хамаагүй. Гэвч дээрх сөхсөн асуудлыг бидэнд хамаагүй гэж орхиж боломгүй юм шиг. 2.6-хан сая хүн амтай Монгол Улсад бүр ч хамаатай. Манай улсын олон иргэн амьдрах газар, иргэншлээ сольж гадаадад суурьшиж байна. Тухайн улс оронд сурч, ажиллаж байгаа нь ч цөөнгүй. Гэтэл өнгөрсөн жил 976 хүн гадаадын иргэдтэй гэр бүл болсон гэж бодохоор сэтгэл эмзэглэх ч шиг. Хэнтэй, хаана, яаж амьдрах нь тухайн хүний эрх мэт санагдавч, гадаадын иргэдтэй гэр бүл болох хүний тоо жилд энэ хурдаараа яваад байвал, мэдээж, Монгол Улс монголоороо үлдэх үү, монгол цус уусч алга болох уу гэсэн асуулт хариу нэхнэ. Хүн ядрахаараа ургаа, тураг ядрахаараа уулаа гэдэг. Дээрх шиг харийн гүрэнд бусдын эрхшээлд орж, дээрэлхүүлэн амьдарч яваа олон бүсгүй эх орондоо ирэхийг хүсч л суугаа даа.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4439461/392/trackback

haliungo

2011.04.15 12:57:02
*.142.217.240

тэгээд одоо яахуу? чи нэг туслах арга байна уу элгээ өвөө? аан?

энийг байн байн оруулахаар яах юм бэ энэнийхээ оронд нэг юм хийвэл зүгээр байх худлаа хов ярьж байхаар

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211397
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239303
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366765
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524315
26841 asuuh zuil bn ev 2011-04-15 499
26840 NiKON DIGITAL HAMGIIN HYAMDAAR 450000, TA YARAGTUN.... **MGL гишүүн* 2011-04-15 461
26839 Orchuulaad ogooch [2] NEW elle 2011-04-15 638
26838 helj unguu [3] MiSHeeL_S 2011-04-15 2009
26837 zaagaad ogooch busguichuudee [3] NEW elle 2011-04-15 776
26836 torson eej naraas asuuy [3] chi bi 2011-04-15 735
26835 LGgiin dugaargui utas zarna 0107616-6191 file tsepatra 2011-04-15 491
26834 hiisvereer yuruh tuhai asuuya [3] tsaasan_shuwuu 2011-04-15 629
26833 BAIR BAINA marlaa247 2011-04-15 450
26832 ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БЭЛДМЭЛ .... Та өөртөө хөрөнгө оруулалт хий !!! Эрүүл явбал их мөнгө хураана MAKE-UP 2011-04-15 488
26831 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...массажиндаа 50% SALE ЗАРЛАЖ БАЙНА ( хугацаатай ) MAKE-UP 2011-04-15 449
26830 яаралтай 1 өрөө байр зарна Cash 2011-04-15 616
26829 Eejuudee Busguichuudee tuslaach guiya [7] babagirl 2011-04-15 1144
26828 швед улсад үйлдвэрлэгдсэн байгалийн цэвэр бүтээгдэхүүн ОРИФЛЭМ компаний гоо сайхны барааг та үйлдвэрийн үнээр авах боломж танд байна shinesoel 2011-04-15 495
26827 asuult bna mongolo 2011-04-15 512
26826 NiKON DIGITAL HAMGIIN HYAMDAAR 450000, TA YARAGTUN.... **MGL гишүүн* 2011-04-15 436
26825 Итали улсад үйлдвэрлэгдсэн электрoн даралт хэмжигч аппаратыг таньд санал болгоход таатай байна file shinesoel 2011-04-15 443
26824 АРЬС ӨНГӨ ,ХАРШИЛ ,БЗХӨ БОЛОН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ 010-7566-7074 SUPER SALE** 2011-04-15 533
26823 БҮХ МОНГОЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД*** 010-7566-7074***БАНКНЫ БАТАЛГАА ГАРГАНА SUPER SALE** 2011-04-15 488
26822 eejuudee yaraltai zoblooch [2] nandin2 2011-04-15 709
» СОЛОНГОСТ--- МОНГОЛЧУУДЫН БОДИТ ҮНЭН !!!!!!!!! ХАРАМСМААР!!!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-04-15 933
26820 Зарлаа шүү... misu05 2011-04-15 711
26819 Гадаад Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Төвөөс хуулийн зөвөлгөө авна уу [3] sumowoman 2011-04-15 797
26818 32"-47" LCD, LED TV+HANAND ULGUGCH BNGA DAGALDANA!!! **MGL гишүүн* 2011-04-15 482
26817 mgl taunii 501 kargonii utasiig helj usalaach [1] 인게 2011-04-15 525
26816 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-04-15 446
26815 Бариа засал хийж байна МонголТв 2011-04-15 560
26814 internet ashiglaxiin zeregcee mongoo cugluulaarai Lizaa 2011-04-15 490
26813 010-8123-3330 zolgerel /keb/ gahai... .lok 2011-04-15 582
26812 sex shop ggwon1674 2011-04-15 5492
26811 HUMUUSEE MEDDEGNI HELEED OGOOCH [1] MR ESUDER 2011-04-15 646
26810 asuuh ym bna [1] 반지 2011-04-14 909
26809 udahgui turuh yumaa [3] nakiii 2011-04-14 980
26808 <<<СОЛОНГОСТ-----МАНАЙХААН БҮГД ҮҮНИЙГ АНХААРААРАЙ!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-04-14 843
26807 무시로 gej yu gesen ug ym boloo? [3] basic 2011-04-14 761
26806 Бариа засал хийж байна МонголТв 2011-04-14 593
26805 Өтгөн хатах илvvдэл өөх хайлуулж тураах Slimmer DX + V=В бэлдмэл танд санал болгож байна file [1] ssamii 2011-04-14 648
26804 interneteer mongo oloh bolomj bna. 1reklam 5$ tamir02 2011-04-14 497
26803 hiisver asuuya [5] dokodoko 2011-04-14 1321
26802 ASUUH YUM BNAA yaraltai [1] MR ESUDER 2011-04-14 982
26801 ***ILSAN & PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL*** DVT 2011-04-14 485
26800 Өө дарагч болон фаундэйшион, пүүдэр chevon 2011-04-14 612
26799 Улам илүү Залуу болж гоо сайханаа хадгалахыг хүсвэл chevon 2011-04-14 559
26798 MGL-RVV HVVHED AWCH YAWNA.....VRGELJLEL..... gerlee_egch 2011-04-14 463
26797 maxnii mashin ? bacebook 2011-04-14 597
배너신청
자생병원

배너신청