Número de documentos 3,329

 МУЗН, “Оюуны дархлаа” ТББ-аас өчигдөр сэтгүүлчдэд ХДХВ-ийн сүүлийн үеийн мэдээллийг танилцуулсан юм. Сүүлийн жилүүдэд БЗХӨ болоод ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, халдвартай иргэдэд чиглэсэн хандлага эерэг, хүртээмжтэй болсныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хийсэн судалгаанаас ажигласнаа тус байгууллагынхан ярив.

Одоогийн байдлаар ХДХВ-ийн халдвартай нь тогтоогдсон 90 иргэн байгаагийн 90 орчим хувь нь 20-45 насныхан бөгөөд 71 нь эрэгтэй аж. Харин эмэгтэйчүүдийн 11 нь биеэ үнэлэгч гэнэ. Өөрөөр хэлбэл, эдгээр эмэгтэй олон хавьтагчтай, тэднээс хэдэн ч хүн ХДХВ-ийн халдвар авсан байх магадлалтай юм. Хэдийгээр сайн дурын шинжилгээ өгөх хүний тоо олширсон ч ХДХВ-ийн халдвар авсан байж мэдэх эрсдэлт бүлгийнхэн буюу эмзэг давхаргын, орон гэргүй, тэнэмэл иргэд шинжилгээнд хамрагддаггүйг албаны хүн ярьж байсан юм.

ХДХВ/ДОХ-той иргэдийн 61 нь Улаанбаатар хотод, дөрөв нь гадаадад, 12 нь орон нутагт амьдардаг гэнэ. Халдвар тээгчдийн 60 нь Монголд, 24 нь гадаадад амьдарч байх хугацаандаа, тав нь манай улсад амьдарч байсан гадаадын иргэдээс халдвар авсан байх магадлалтай аж. Харин манайд амьдарч байсан гадаадын 11 иргэнээс ХДХВийн халдвар илэрч, одоо нэг нь Монголд байгаа аж.

ХДХВ-ийн халдвартай зургаан эх амаржсаны гурван эхээс хүүхдэд халдвар дам жихаас сэргийлэх арга хэмжээ авч, халдвартай эхээс төрсөн гурван хүүхэд ХДХВийн халдваргүй, эрүүл бойжиж байгаа аж. Он гарснаас хойш төрсөн хоёр хүүхэд халдвар авсан эсэх нь одоогоор тогтоогдоог үй байгаа бол хэдэн жилийн өмнө нэгэн халдвартай эх эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамрагдалгүй төрсний улмаас хүүхдийг халдвараас сэргийлж чадаагүй байна. ХДХВийн халдвар авсан 90 хүний 12 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

List of Articles
Título Fecha Leídos
549 Гар аргаар алт олборлогчид нэгнийхээ аминд хүрэв Apr 19, 2011 6556
548 УДТАЛ ХҮЛЭЭСЭН ПАРК МИНЬ САЙН БАЙНА УУ Apr 19, 2011 6367
547 Хилээр хоёр кг алт гаргахыг завдав Apr 18, 2011 6391
546 Цэрэг татлага эхэллээ Apr 18, 2011 6437
545 МАРАФОНЧ Б.СЭР-ОД “Лондон-2012” олимпийн хамгийн анхны эрхийг “Лондоны марафон”-оос хүртлээ Apr 18, 2011 5751
544 Хятад ажилчин амиа алдав Apr 16, 2011 6961
543 БНАСАУ-д монгол хүүхэд мэндэлжээ Apr 16, 2011 7797
542 “Лондон-2012” олимпийн наадмын 4700 медалийг Монголоос “нийлүүлнэ” Apr 15, 2011 6441
541 Б.АНГИРМАА: ГЭРЭЭГ СУНГАХ ЭСЭХИЙГ ОДОО ХЭЛЭХ БОЛОМЖГҮЙ Apr 15, 2011 6649
540 Хөвсгөлд гурван ихэр хурга гарлаа Apr 15, 2011 6155
539 “Лондон-2012”-ын медалийг бэлдцийг Оюу Толгойгоос олборлоно Apr 14, 2011 6719
» ДОХ-той эхээс төрсөн гурван хүүхэд эрүүл бойжиж байна Apr 14, 2011 7022
537 “ХУАН ЖУ ГЭГ” МОНГОЛД ИРЛЭЭ Apr 14, 2011 8284
536 Далайд гарцгүй орнуудын хөгжлийн төвийг оны эцэст байгуулна Apr 12, 2011 6625
535 Нөөцийн махны үнийг бууруулна Apr 12, 2011 6283
534 Элсэлтийн шалгалтын хуваарь гарлаа Apr 12, 2011 6960
533 Нутаг нэгтнээ хөнөөсөн хэргийг Сөүлийн цагдаа шалгаж эхлэв Apr 12, 2011 7557
532 Гурван хүнийг автобусаар дайрчээ Apr 08, 2011 7815
531 МОНГОЛЫН ОД НОМИНЖИН ПЕТА(PETA)-гийн ШИНЭ СУРТАЛЧИЛГААН ДЭЭР ГАРАВ Apr 08, 2011 7848
530 Монгол Улсыг жагсаалтаас хасах асуудлыг хэлэлцэж эхэллээ Apr 08, 2011 8000
배너신청
자생병원

배너신청