Số bài viết: 3,329

“ХУАН ЖУ ГЭГ” МОНГОЛД ИРЛЭЭ

Đã xem 8284 Lượt bình chọn 0 2011.04.14 14:48:49

Дэггүй, сэргэлэн атлаа дэндүү шулуун шударга бүсгүй Манжийн эзэнт гүрний гүнжээр сонгогдсон түүхийг өгүүлсэн телевизийн олон ангит кино 1990-ээд оны сүүлчээр Азийн үзэгчдийг байлдан дагуулсан. Гурван бүлэгт “Хуан Жу Гэг” буюу “Сувд гүнж” киноны эхний хоёр нь Хятадын түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй киногоор шалгарч, монголчууд ч тэр шуурганд өртөж байсан цаг саяхан.

Уг киноны гүнжийн дүрд тоглосон жүжигчин Жао Вэй Монголд иржээ. Хятадын кино шүүмжлэгчид улсынхаа урлаг соёлыг дэлхийд таниулж, нүүр царай болгосон анхны жүжигчин хэмээн онцолдог тэрбээр манай улсад гэр бүлийн хамт ирсэн бөгөөд одоо Тэрэлжид амарч байгаа аж. Гурван настай байхаасаа л авьяас нь илэрч, дуулж бүжиглэн, зургаан настайдаа төгөлдөр хуур тоглож сурсан Жао кино ертөнцөд хөл тавимагцаа Азид нэрд гарсан азтай нэгэн.

Жүжигчний гараагаа эхэлсэн бүтээл нь “Сувд гүнж”. Хятад төдийгүй БНСУ, Тайланд, Индонез, Камбож, Вьетнам, Сингапур, Малайзын үзэгчдийг байлдан дагуулжээ. Удалгүй “Шаолины хөлбөмбөгч”, “Дотно”, “Диваажингийн дайчин”, “Мулан” зэрэг кинонд тоглосон нь дэлхийн киноны зах зээлд амжилт олж, Хятадын шилдэг жүжигчин хэмээн үнэлүүлэхэд хүргэжээ. 2008 онд гэрлэж, охинтой болсон тэрбээр гэр бүлийнхнээ олны анхаарлаас хол байлгахыг хүсдэг гэнэ.

 

Овог, нэр: Жао Вэй
Англи нэр: Вики Жао
Төрсөн он, сар, өдөр: 1976.03.12
Төрсөн газар: БНХАУ, Аньхуй муж, Вуху хот
Биеийн өндөр: 166 см
Боловсрол: Бээжингийн Кино академийг жүжигчний
мэргэжлээр төгссөн.
Эрхэлдэг ажил: Жүжигчин, дуучин
Шагнал: Шанхайн кино шүүмжлэгчдийн шагнал, Шанхайн кино
наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал,
Хятадын Эмми хэмээдэг “Алтан бүргэд” наадмаас
шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хамгийн
залуугаараа хүртсэн.
Хүндэлдэг жүжигчин: Мэгги Чиун, Марлон Брандо, Изабель
Хупперт, Жюльет Бинош
Хувийн цахим хуудас: http://www.zhaowei.com.cn/
Facebook хаяг: http://www.facebook.com/pages/Vicky-Zhao-
Wei/9442344098

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

List of Articles
STT Tiêu đề Ngày gửi Đã xem
549 Гар аргаар алт олборлогчид нэгнийхээ аминд хүрэв 19-04-2011 6556
548 УДТАЛ ХҮЛЭЭСЭН ПАРК МИНЬ САЙН БАЙНА УУ 19-04-2011 6367
547 Хилээр хоёр кг алт гаргахыг завдав 18-04-2011 6391
546 Цэрэг татлага эхэллээ 18-04-2011 6437
545 МАРАФОНЧ Б.СЭР-ОД “Лондон-2012” олимпийн хамгийн анхны эрхийг “Лондоны марафон”-оос хүртлээ 18-04-2011 5751
544 Хятад ажилчин амиа алдав 16-04-2011 6961
543 БНАСАУ-д монгол хүүхэд мэндэлжээ 16-04-2011 7797
542 “Лондон-2012” олимпийн наадмын 4700 медалийг Монголоос “нийлүүлнэ” 15-04-2011 6441
541 Б.АНГИРМАА: ГЭРЭЭГ СУНГАХ ЭСЭХИЙГ ОДОО ХЭЛЭХ БОЛОМЖГҮЙ 15-04-2011 6649
540 Хөвсгөлд гурван ихэр хурга гарлаа 15-04-2011 6155
539 “Лондон-2012”-ын медалийг бэлдцийг Оюу Толгойгоос олборлоно 14-04-2011 6719
538 ДОХ-той эхээс төрсөн гурван хүүхэд эрүүл бойжиж байна 14-04-2011 7022
» “ХУАН ЖУ ГЭГ” МОНГОЛД ИРЛЭЭ 14-04-2011 8284
536 Далайд гарцгүй орнуудын хөгжлийн төвийг оны эцэст байгуулна 12-04-2011 6625
535 Нөөцийн махны үнийг бууруулна 12-04-2011 6283
534 Элсэлтийн шалгалтын хуваарь гарлаа 12-04-2011 6960
533 Нутаг нэгтнээ хөнөөсөн хэргийг Сөүлийн цагдаа шалгаж эхлэв 12-04-2011 7557
532 Гурван хүнийг автобусаар дайрчээ 08-04-2011 7815
531 МОНГОЛЫН ОД НОМИНЖИН ПЕТА(PETA)-гийн ШИНЭ СУРТАЛЧИЛГААН ДЭЭР ГАРАВ 08-04-2011 7848
530 Монгол Улсыг жагсаалтаас хасах асуудлыг хэлэлцэж эхэллээ 08-04-2011 8000
배너신청
자생병원

배너신청