Бичлэгийн тоо 2,391
Солонгос улсад ажиллаж амьдарч буй гадаад иргэдэд анхааруулах нь
Уншсан 3568 vote 0 2011.04.14 11:47:11Солонгос улсад ажиллаж амьдарч буй хууль бус гадаад иргэд нь ямарваа нэгэн гэмт хэрэг ба хуулийн талын асуудалд хохирогч тохиолдолд шууд цагдаагийн газар хандахгүйгээр мөрдөн байцаахад хандсанаар таний эрх хамгаалагдана гэдэгийг анхаарнуу !!
Шууд цагдаад очсон хохирогч хууль бус этгээд нь ямарваа нэгэн онцгой шалтгаан байхгүй тохиолдолд immegration руу дамжин асуудал шийдэгдэх тул анхаарнуу !!!
Тиймээс хууль бус этгээд нь хохирогч тохиолдолд Гадаад иргэдийг хариуцсан тусгай албанд хандан өргөдөл гомдол гаргаж хохиролоо барагдуулж болохыг анхаарнуу!!!
Гадаад иргэдийг хариуцсан Мөрдөн байцаах тусгай алба - 02-732-7636
/ орчуулга/ - 010-7566-7074
Монголын түүх, соёлыг судлах, сурталчлах үйлсэд өөрийн хүсэл эрмэлзэлээрээ хүчин зүтгэж яваа гадаад эрхмүүдийн нэг бол АНУ-ын иргэн Жак Уэтерфорд юм. Түүний 2004 онд гаргасан “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” ном нь дэлхийн хорь гаруй хэлээр хэвлэгдэн гарч олон улсад худалдаалагдсан тоогоороо тэргүүлж байсан билээ. Тэгвэл АНУ-н нэрт эрдэмтэн профессор Жак Уэтерфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” хэмээх алдарт ном АНУ-ын онлайн худалдааны Амазон.сом-н аудио ном худалдаалдаг Аудибел сайтын “Аудибелийн Жилийн Шилдэг Аудио Ном” шалгаруулах онлайн нээлттэй тэмцээнд “Уншигчидийн Таашаалд Нийцсэн Ном” төрөлд тун амжилттай давхиж байна.
4 дэхь жилдээ зохион байгуулагдаж буй тус шалгаруулалтын эхний даваанд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” ном онлайнаар ирүүлсэн нийт 3955 саналаас 2440 санал авч өрсөлдөгч Жим Батчерийн “Өөрчлөлт” хэмээх номыг 1000 саналын илүүгээр буюу 62:38 харьцаагаар ялаад байна.
Сонирхолтой нь, зохион байгуулагчид нь “Өөрчлөлт” нэртэй ном Чингис хаан номыг 38:62 харьцаатай ялна гэж тооцож байсан боловч эсрэгээрээ “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” ном ялсан талаар тэд онцолж бичсэн байгаа юм.
“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” одоогоор 2-р шатандаа Карен Маригийн “Сүүдрийн халуурал” хэмээх номтой өрсөлдөж байна. 2-р шатны даваа 4-р сарын 4-ний өдрийг хүртэл (Монголд 4-р сарын 5 дуустал) үргэлжлэх бөгөөд Амазан.ком-ын охин компани болох Аудио номын http://www.audible.com/tournament хаягаар орж интернет хэрэглэгч Чингис хаанаа дээдлэгч хэн бүхэн саналаа өгч болох юм. Ер нь бол уг шалгаруулалт 5 даваатай юм байна.
Дашрамд дурдахад, дээр хэлсэнчлэн эрдэмтэн профессор Жак Уэтерфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” ном анх 2004 онд АНУ-д хэвлэгдэн гарсан даруйдаа Нью-Иорк Таймс-ын Шилдэг Борлуулалттай (New York Times Best Seller) номын жагсаалтанд албан ёсоор орж одоогоор Орос, Турк, Грек, Хятад, Тайланд, Япон, Солонгос гэх мэтчилэн олон арван хэлээр хэвлэгдэн дэлхийн уншигчдад Чингис хааны өнөөгийн бидний ертөнцөд ямар асар их хувь нэмэр оруулсан гайхамшигтай хүн байсныг улам илүүтэй таниулсан бүтээл юм. Өдгөө олон мянган номноос “Уншигчдын Таашаалд Нийцсэн Ном” төрөлд шалгаран өрсөлдөж байгаа нь энэхүү номыг дэлхийн уншигчид хэрхэн таашаалтай хүлээж авч буйг илэрхийлсэн явдал мөн гэж харагдаж байгаа юм. Тэгэхээр Монголын Их Хааны сүр хүчийг дэлхийн сая сая уншигчдад бүтээлээрээ дамжуулж мэдрүүлж, таниулж Монголыг сурталчилж буй эрдэмтэнд бид талархах нь зүй ёсны юм. “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номонд саналаа өгөх боломж Та, бидэнд нээлттэй байна.
Санал өгөх заавар:
1. http://www.audible.com/tournament
2. Customer Favorites буюу үндсэн цэсийн доор байгаа саарал өнгийн 5-р цэсэн дээр дарна.
3. View Matchup буюу хуудсаа доош гүйлгээд баруун доод буланд буй Чингис хаан номын зургийн урд талын View Matchup гэсэнд орно. (Анхаар! Номын зурган дээр дарах хэрэггүй)
4. Vote on This Matchup буюу хуудсаа доош гүйлгээд 2 номын зургийн хамгийн доор буй Vote on this Matchup өргөн том холбоос руу орно. (Анхаар! Номын зураг болон Add to Cart линк рүү орох хэрэггүй)
5. Vote буюу тусдаа цонхонд буй 2 номоос доод талд буй GENGHIS KHAN гэсэн нүдийг сонгоод Vote дээр дарна

Гадаад иргэдийн Мөрдөн байцаах тусгай алба unekheer laitai orchuulsan baigaa biz. Orchuulagchaa akhiad sain bodood uzeerei. esvel solongosoor ny ene albanii neriig bicheerei.
amjilt