Нүдэнд үл үзэгдэх хумхын тоосноос болж харшил үүсдэг. Орчин үеийн анагаах ухааны эм нь харшлаас үүдэх зовиурыг хөнгөвчилж байгаа болохоос анх үүсгэсэн шалтгааныг нь ор мөргүй арилгаж чадаагүй байна.
Харшилтай хүмүүст өгөх зөвлөгөө.
-Агаар цэвэршүүлэгчийг хэрэглэж байх нь зүйтэй. Энэ нь янз бүрийн мөөгөнцөр, хөгцнөөс хамгаална.
- Хамрын харшилтай бол дэрний уут, зузаан дэвсгэртээ битүү бүрээс хийх хэрэгтэй.
-Гэртээ нил цэцэг тарих хэрэггүй. Энэ цэцгийг дагаж мөөгөнцөр бий болдог.
-Угаалгын өрөөндөө хөшиг татахдаа урьдаар давстай усанд сайн дүрэх хэрэгтэй. Тэгвэл мөөгөнцөр үржихээс хамгаалдаг.
-Зөөлөн тоглоомонд хачиг үрждэг. Иймд зөөлөн тоглоомыг угааж байх хэрэгтэй.
-Гэр орондоо модон юмуу пластик эдлэл хэрэглэж байгаарай. Эдгээрт мөөгөнцөр үржих боломжгүй байдаг.
Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366