Бичлэгийн тоо 3,329
Нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулан бэлтгэсэн 12 мянган тонн махыг өнгөрсөн нэгдүгээр сараас худалдаанд гаргасан. Нөөцийн хонины мах кг нь 3000, үхрийн мах 3500, ямааных 2600 төгрөгийн үнэтэй байгаа. Харин сүүлийн үед хүнсний зах, дэлгүүрт махны үнэ буурч байгаа нь нөөцийн махны борлуулалтад нөлөөлжээ.
Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нөөцийн махны борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд үнийг нь бууруулах талаар ярилцаж байгаа аж. Өнгөрсөн гурван сард 4187 тонн нөөцийн мах заржээ. Энэ нь нийт нөөцөлсөн махны 35 орчим хувь гэнэ.
Дашрамд дурдахад, энэ сарын 15-17-нд дүүрэг бүрт 2-3 цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр нөөцийн махыг гулуузаар нь худалдан авах боломжтой.