Сайн байцгаана уу?

 

Монголчууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье.

 

Солонгос улсад ажиллан амьдарч буй Монгол иргэдийн тоо энэ жил 40 мянгад хүрээд байна. Гэтэл эдгээр хүмүүс маань өөрт зайлшгүй шаардлагатай нийгмийн халамж тэр дундаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах байдал нэн хүндрэлтэй байгаа билээ.

 

Бие өвдөхөд хаашаа аль эмнэлэгт хандахаа мэдэхгүй байх, эмнэлэгт очоод хэл ойлголцохгүй будилах, мэдэх нэгэнд нь орчуулгын хөлс, зуучлалын хөлс өгч байж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлага гарч байгаа нь өнөөдрийн бодит байдал юм. Тиймээс бидний хэсэг хүмүүс олон сарын өмнөөс Солонгос улсад ажиллан амьдарч буй Монголчуудад зориулсан эмнэлэг байгуулах хүсэлтэйгээр олон байгууллага, эмнэлгүүдтэй яриа хэлэлцээрийг хийж ирсэн билээ.

 

Харин өнөөдөр олон хүний хичээл зүтгэлийн эцэст Солонгос улсад ажиллан амьдарч буй Монголчуудын гэгдэх эмнэлэг тун удахгүй та бүхийн өмнө үүд хаалгаа нээх болсон талаарх баяртай мэдээг дуулгах болсондоо таатай байна.

 

Тус эмнэлгийн Монгол хэл дээрх Веб сайт тун удахгүй ашиглалтанд орох бөгөөд та бүхэн хүссэн үедээ эрүүл мэндийн үйлчилгээг ямарч хүндрэл бэрхшээлгүй, хурдан шуурхай бас хямд үнээр авах бололцоотой болж байна.

Өргөнөөр үйлчлүүлэнэ үү.

 

Хүндэтгэсэн : "Сэван" эмнэлэг

 

Хаяг : Соүль хотын метроны 2 ба 5, Жүнан шугам Ваншимни буудал 9-р гарц

(지하철 2호선 및 5호선 왕십리역 9번출구)

утас : 02-2299-3589, 010-7743-6265

Имайл : medical_82@yahoo.com