Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,846
Аргын тооллын дөрөвдүгээр сарын 9. Санчир гариг. Билгийн тооллын 6. Гөрөөсөн толгой одтой, хөх морь өдөр, Өдрийн наран 06.26 цагт мандан 19.34 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах батлах хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавих зэрэг үйлнээ сайн. Гэр бурэх, хиншуү хярвас гаргах зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, ухэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад өнгө зүс сайжирна.