Moderator: mgl_300
Хүүхнүүд бухимдуу, уур уцаартай болчихсноо өөрсдөө ч мэддэггүй. Хэрэв бүсгүй та ийм байдалд орчихвол яах вэ. Энэ үед өөрийгөө орчин тойрноосоо тусгаарлан хэсэг хугацаанд гав ганцаархнаа байх хэрэгтэй. Ганцаардал гэдэг нь хэдийгээр аймшигтай ч хааяа бас хэрэг болдог ажээ. Гэнэт таны уур хүрч бухимдал төрдөг үү. Хэрэв ингэж байгаа бол та стресст орж эхэллээ гэсэн үг. Иймд хүүхнүүд минь та нар өөрсөддөө зав гаргаж бай. Гэрийн эзэгтэйн хөдөлмөр гэдэг дэндүү их ачаалалтай хэрнээ огт нэр хүндгүй зүйл юм.
Чөлөө завгүй ажиллаа гээд та юу ч хожихгүй. Заавал бүгдийг өөрийн санаснаараа байлгах гэж мөрөөдөх хэрэггүй. Иймд бүсгүй та ердөө хэдхэн минутад өдрийн алжаалаа тайлж, амарч тайвширч сурвал зохино. Ингэхийн тулд ажилдаа явган явахыг хичээ. Өглөөний цэвэр агаарт алхах нь маш сайн амралт болдог. Өдөр цайны цагаараа зөөлөн сандалд тухлан суугаад мөрөөдөж болно. Хэн нэгэн найз бүсгүйтэйгээ өдөрт нэг удаа заавал элдэв юм ярьж амаа мэдэхгүй бурж байгаарай. Хөгжилтэй яриа бол бүр ч сайн шүү. Хэн нэгэн хархүүг шоолж хөхрөлдөж ч болно. Энэ чинь жинхэнэ амралт болдог юм шүү.