Moderator: mgl_300
Орчин үед эмэгтэй хүн бүхэн гоолиг биетэй болохыг хүсдэг болсон нь нууц биш. Тэгээд турахын тулд гэнэт хоолоо сойх, элдэв тураах эм, цай хэрэглэх, аппаратандорохзэргээр эрүүл мэнддээ эргээд нөхөшгүй арга хэрэглэх болсон. Тиймээс эхлээд юунаас болж жин нэмж таргалж байгаагаа олж мэдэх хэрэгтэй. Хөдөлгөөн, хоол хүнсний тэнцвэр алдагдсанаас гол төлөв хүн өөхелж хэлбэрээ алддаг. Тийм болохоор зөв хооллож, едөр бүр өөртеө цөөхөн хором зарцуулж, дасгал хөделгөөн хийснээр өөрийгөө өөрчлөн, сайхан болох боломж бий. Ингэж чадвал илүүдэл жингээ хасахаас гадна дахин хэзээ ч өөх хуримтлагдахгүй бас урьдынхаасаа илүү зөв хэлбэр, галбиртай биетэй болно. Жин хасахад фитнесс эсвэл аэробекээр хичээллэх нь хамгийн эрсдэлгүй бөгөөд эрүүл мэндэд бүхэлд нь ашигтай арга юм.
Фитнесс гэдэг нь бие бялдраа зөв хөгжүүлэх гэсэн үг юм. Фитнессээр хичээллэснээр хэт өөхелж,
таргалахгүй, хөдөлгөөний дутагдалд орохгүй, биеийнхээ аль нэг өөтэй хэсгийг хүссэнээрээ өөрчилж, өв тэгш бие бялдартай болж, үргэлж наснаасаа залуу, эрүүл чийрэг харагдах болно. Мөн цусны эргэлт сайжран, сэтгэл санаа өөдрөг, эрч хүчтэй, бие урьдынхаасаа хөнгөн болохыг мэдэрдэг. Фитнессийн үр дүн буюу булчингаа хэр хөгжиж байгааг мэдрэхийн тулд өөхлөг давхаргыг эхлээд арилгах хэрэгтэй. Хөлсөө гартал биеэ халааж, зөв хооллолтоор өөхөн давхаргыг багасгана. Тэвчээртэй, тогтмол хичээллэвээс сарын дараа үр дүн мэдрэгдэж эхэлнэ. Ялангуяа хаврын цагт энэ спортоор хичээллэвэл илүү хурдан турдаг байна.
ФИТНЕССТ ХЭДИЙ ХЭР ХУГАЦАА ЗАРЦУУЛАХ ЁСТОЙ ВЭ?
Өглөө бүр өөртөө 10 минутыг зарцуулж, хөнгөн дасгал хийвэл бие сэргэдэг. Харин булчингаа хөгжүүлэх тухайд илүү ачаалалтай дасгалыг 4-6 цагийн хооронд хийж байвал мэдэгдэхүйц үр дүн үзүүлнэ.
Өглөөний хоолыг өөрөө ид
Өдрийн хоолыг найзтайгаа хуваа
Оройн хоолыг дайсандаа өг…
Өглөе сайн хооллох хэрэгтэй.
Өдөр идэх дуртай бүхнээ хамаагүй ид, гэхдээ хэтрүүлэлгүйгээр. Оройн 20 цагаас хойш хооллох хэрэггүй. Бүр тэсэхгүй бол хөнгөн ногоон салат эсвэл амсах төдий л хооллож сурах хэрэгтэй. Манайхны ихэнх нь орой хүнд хооллож заншаад үүнийгээ өөрчилж чадахгүй эрүүл мэнд, гоо сайхнаа хохироож наснаасаа эрт етелдөг.
ЯМАР ХООЛ ХҮНС ХЭРЭГЛЭВЭЛ ХУРДАН ЖИНГЭЭ ХАСАХ ВЭ?
Илүүдэл өөхөн давхаргаасаа салахад хөдөлгөөнөөс гадна хоол хүнсийг зөв сонгож хэрэглэх нь чухал. Гурван цагаан хор болох тос, давс, чихэр ихэдвэл эрүүл мэндэд тун хортой. Тиймээс эдгээрийг хоол цайндаа маш бага хэрэглэж сурвал урт удаан амьдрахын үндсийг тавилаа л гэсэн үг. Мөн байгалийн цэвэр бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрийн сүү цагаан идээ гэх мэтийг байнга хэрэглэх хэрэгтэй. Хамгийн гол нь хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс зайлсхий