Бичлэгийн тоо 3,329

  Олон улсын  залуу дуучин алдарт ододтой хамт цагаан хоол дэлгэрүүлэх хүчин зүтгэлд түрлэг нэмж байна     Улаанбаатар-Бага наснаасаа мэргэжлийн поп урлагт хөл тавьж, эдүгээ олон улсын тайзнаа ая дуугаа өргөж яваа залуу дуучин Номинжин Амьтанд Энэрэнгүй Хандахын Төлөө Хүмүүсийн Нийгэмлэг ПЕТА (PETA,Asia)- гийн сурталчилгаанд оролцлоо. “Намайг Номинжин гэдэг. Би цагаан хоолтон” гэж бичсэн зурагт хуудсан дээр нэгэн хөөрхөн хургатай хамт түүний авахуулсан зураг гарч, эрүүл энэрэнгүй хүнс-цагаан хоолны нэн чухлыг монголчууддаа сурталчилж байна.    

Одоо 21 настай Номинжин зөвхөн эх орондоо уран бүтээл хийгээд зогсохгүй, алдарт Джон Леннон, Нора Жонес, Тони Бракстон, Кайли Миноуг, Жеймс Блант зэрэг дуучидтай эн зэрэгцэн олон улсын цомгуудад оролцож байсан бөгөөд 13 насандаа цагаан хоолтон болсныгоо амьдралдаа хийсэн хамгийн зөв алхмуудын нэг гэж үздэг ажээ.     “Бэлчээрийн талхагдал, цөлжилтөөс болж байгаль амьтан төдийгүй ард түмний  маань уламжлалт амьдрал ахуйд ноцтой аюул заналхийлээд байна.

Монголчууд өвөг дээдсийнхээ уламжлалыг хөсөр хаяж, мах хэтрүүлэн хэрэглэж, махны хэрэглээгээр дэлхийд 11-р байранд орж байгаа нь дээрх хямралд ихээхэн нөлөөлж байна. Мөн зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдраар өвчлөгсдийн нас улам залуужиж байгаа нь санаа зовохгүй байхын аргагүй асуудал мөн. Миний цагаан хоолтон болсон явдал бол энэрэн нигүүлсэх сэтгэлээ сэрээж, эрүүл мэнддээ санаа тавих, дашрамд нь нэгэнтээ үүсэн бий болсон байгаль орчны зохистой бус нөхцөл байдлыг эргүүлэхэд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр болох гэсэн иргэн хүний оролдлого юм” хэмээн Номинжин өгүүлж байна.     

Номинжин 11 хэлээр дуулдаг. АНУ, Их Британи, Энэтхэг зэрэг орны дэлхийд нэртэй хөгжимчид продюсеруудтай хамтран ажиллаж, ОХУ, Мексик, Япон, Турк, Энэтхэг, Франц, АНУ зэрэг олон орноор айлчлан ая дуугаа өргөжээ. Дэлхий дахин дахь махны үйлдвэрлэлийн харгис хэрцгий мөн чанар, түүнчлэн зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, элдэв хорт хавдраар өвчлөх явдал махны хэрэглээнээс шууд хамаарч буйг бодитой ухаарснаар олон хүн цагаан хоолтон болж байна.

АНУ-ын Чикагогийн Их Сургуулийн эрдэмтэн судлаачид ердийн машинаа гибрид машинаар солихын оронд, мах голдуу хоол хүнснээс ургамал хүнсэнд шилжих нь эдүгээ манай дэлхийд нүүрлээд байгаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд илүү үр нөлөөтэй гэдгийг тооцоолжээ.   2010 оны эхээр Номинжин, амьтны торон дотор авахуулсан зургаараа ангийн үсний аж ахуйн эсрэг ПЕТА (PETA)-гийн сурталчилгааг хийсэн юм. “Цагаан болон ургамал хоол нь эрүүл бөгөөд амттай, бас хямд гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Мах бол угтаа нэгэн төрлийн донтуулагч юм.

Өөрийн эрүүл мэнд, бусад амьтан, гариг дэлхийнхээ тусын тулд бидний хийж чадах хамгийн шилдэг зүйл бол цагаан хоолтон болох явдал мөн” гэж Номинжин уриалж байна.  Сэр Пол Макартни, Магги Кю,  Рассел Бранд, Алишиа Силверстоун, Тоби Магуайр зэрэг ПЕТА-тай хамтран ажиллаж, амьтны эсрэг харгислалын мөн чанарыг ухаарч, мах идэх зуршлаасаа салахад нь хүмүүсийг уриалан зоригжуулж буй олон улсын алдартнуудын байнга өсөн нэмэгдэж буй эгнээнд Номинжин ийнхүү нэгдэж байна.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4409495/7e0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
549 Гар аргаар алт олборлогчид нэгнийхээ аминд хүрэв 2011-04-19 6556
548 УДТАЛ ХҮЛЭЭСЭН ПАРК МИНЬ САЙН БАЙНА УУ 2011-04-19 6367
547 Хилээр хоёр кг алт гаргахыг завдав 2011-04-18 6391
546 Цэрэг татлага эхэллээ 2011-04-18 6437
545 МАРАФОНЧ Б.СЭР-ОД “Лондон-2012” олимпийн хамгийн анхны эрхийг “Лондоны марафон”-оос хүртлээ 2011-04-18 5751
544 Хятад ажилчин амиа алдав 2011-04-16 6961
543 БНАСАУ-д монгол хүүхэд мэндэлжээ 2011-04-16 7797
542 “Лондон-2012” олимпийн наадмын 4700 медалийг Монголоос “нийлүүлнэ” 2011-04-15 6441
541 Б.АНГИРМАА: ГЭРЭЭГ СУНГАХ ЭСЭХИЙГ ОДОО ХЭЛЭХ БОЛОМЖГҮЙ 2011-04-15 6649
540 Хөвсгөлд гурван ихэр хурга гарлаа 2011-04-15 6155
539 “Лондон-2012”-ын медалийг бэлдцийг Оюу Толгойгоос олборлоно 2011-04-14 6719
538 ДОХ-той эхээс төрсөн гурван хүүхэд эрүүл бойжиж байна 2011-04-14 7022
537 “ХУАН ЖУ ГЭГ” МОНГОЛД ИРЛЭЭ 2011-04-14 8284
536 Далайд гарцгүй орнуудын хөгжлийн төвийг оны эцэст байгуулна 2011-04-12 6625
535 Нөөцийн махны үнийг бууруулна 2011-04-12 6283
534 Элсэлтийн шалгалтын хуваарь гарлаа 2011-04-12 6960
533 Нутаг нэгтнээ хөнөөсөн хэргийг Сөүлийн цагдаа шалгаж эхлэв 2011-04-12 7557
532 Гурван хүнийг автобусаар дайрчээ 2011-04-08 7815
» МОНГОЛЫН ОД НОМИНЖИН ПЕТА(PETA)-гийн ШИНЭ СУРТАЛЧИЛГААН ДЭЭР ГАРАВ 2011-04-08 7848
530 Монгол Улсыг жагсаалтаас хасах асуудлыг хэлэлцэж эхэллээ 2011-04-08 8000
배너신청
자생병원

배너신청