Бичлэгийн тоо 3,329

Монгол Улсаас Европын Холбооны (ЕХ) гишүүн орнуудад суугаа ДТГ-уудын худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтнуудын анхдугаар зөвлөлдөх уулзалт Брюссель хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтад Монгол Улсаас Европын Холбооны гишүүн орнуудад суугаа худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан ажилтнуудаас гадна Турк Улсад суугаа ДТГ болон Женев дэх БТГ-аас төлөөлөгчид мөн оролцлоо.

Шинэчлэн батлагдсан Гадаад бодлогын үзэл баримтлалд ЕХ-г албан ёсоор “гуравдагч хөрш” хэмээн албан ёсоор тусгасан бөгөөд 2010 оны байдлаар Монгол Улс ЕХ-ны нийт 27 улстай 520 гаруй сая ам.долларын худалдаа хийсэн байна. ЕХ нь Монгол Улсын худалдааны гурав дахь, манай экспортын хоёр дахь түнш бөгөөд мөнхүү экспортын барааны томоохон зах зээл болж хөгжив. Манай улсын экспортын хувьд ноос, ноолуур, сүлжмэл, үслэг эдлэлийн бараа, бүтээгдэхүүн, импортын хувьд машин, тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгсэл тэргүүлж байна.

Брюссель дэх ЭСЯ-наас зохион байгуулсан энэхүү уулзалтын үеэр дипломат ажилтнууд Европын Холбооны үйл ажиллагаа, өнөөгийн байдал, чиг хандлагын талаар газар дээр нь танилцаж энэхүү өвөрм өц институцтэй хэрхэн хамтран ажиллах, хоёр талын хамтын ажиллагааг үр ашигтай хөгжүүлэх, ажлын уялдааг сайжруулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, санал бодлоо хуваалцав.

Монгол Улс ЕХ-ны “GSP+ Хөнгөлөлтийн Ерөнхий Систем”- д хамрагддаг бөгөөд энэх үү системийн хүрээнд хамрагдах бүтээгдэхүүний тоог нэмэх, зах зээлийг нь өргөж үүлэх болон хоёр талын харилцааг шинэ төвшинд хүргэх, удахгүй эцэслэн гарын үсэг зурах Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг (ТХАХ) амьдрал дээр хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар мөн хэлэлцэв.

Энэхүү уулзалтад Брюссель хотноо байрладаг Олон Улсын ноос, нэхмэлийн байгууллагын (IWTO) Ерөнхий захирал Х.Куффнер урилгаар оролцож, Монголын ноос, ноолууран түүхий эд, бүтээгдэхүүний чанар, тэдгээрийг ЕХ-ны зах зээлд гаргах, Монголын гэсэн өвөрм өц брэнд бий болгох боломжийн талаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.

Монгол Улс нь Европын Холбооны “зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас” хасуулах тухай хүсэлтээ айлын талд өмнө нь уламжилж байсан бөгөөд энэ хүрээнд ЕХ-ны зүгээс үнэлгээ хийх багц асуултуудад хариулах ажлыг ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар нэгтгэн гүйцэтгэсэн бөгөөд газрын захирал Г.Жаргалсайхан дээрх асуултуудын хариуг ЕК-ын Худалдааны Ерөнхий газрын Алс дорнодтой харилцах хэлтсийн дарга А.Парентид зөвлөлдөх уулзалтын үеэр гардууллаа.

Ийнхүү Монгол Улсыг ЕХ-ны зүгээс Зах зээлийн статустай орон хэмээн хүлээн зөвшөөрөх асуудал ЕХ-ны хүрээнд албан ёсоор хэлэлцэгдэж эхэллээ гэж Гадаад харилцааны яам мэдээллээ.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4409487/3da/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
549 Гар аргаар алт олборлогчид нэгнийхээ аминд хүрэв 2011-04-19 6556
548 УДТАЛ ХҮЛЭЭСЭН ПАРК МИНЬ САЙН БАЙНА УУ 2011-04-19 6367
547 Хилээр хоёр кг алт гаргахыг завдав 2011-04-18 6391
546 Цэрэг татлага эхэллээ 2011-04-18 6437
545 МАРАФОНЧ Б.СЭР-ОД “Лондон-2012” олимпийн хамгийн анхны эрхийг “Лондоны марафон”-оос хүртлээ 2011-04-18 5751
544 Хятад ажилчин амиа алдав 2011-04-16 6961
543 БНАСАУ-д монгол хүүхэд мэндэлжээ 2011-04-16 7797
542 “Лондон-2012” олимпийн наадмын 4700 медалийг Монголоос “нийлүүлнэ” 2011-04-15 6441
541 Б.АНГИРМАА: ГЭРЭЭГ СУНГАХ ЭСЭХИЙГ ОДОО ХЭЛЭХ БОЛОМЖГҮЙ 2011-04-15 6649
540 Хөвсгөлд гурван ихэр хурга гарлаа 2011-04-15 6155
539 “Лондон-2012”-ын медалийг бэлдцийг Оюу Толгойгоос олборлоно 2011-04-14 6719
538 ДОХ-той эхээс төрсөн гурван хүүхэд эрүүл бойжиж байна 2011-04-14 7022
537 “ХУАН ЖУ ГЭГ” МОНГОЛД ИРЛЭЭ 2011-04-14 8284
536 Далайд гарцгүй орнуудын хөгжлийн төвийг оны эцэст байгуулна 2011-04-12 6625
535 Нөөцийн махны үнийг бууруулна 2011-04-12 6283
534 Элсэлтийн шалгалтын хуваарь гарлаа 2011-04-12 6960
533 Нутаг нэгтнээ хөнөөсөн хэргийг Сөүлийн цагдаа шалгаж эхлэв 2011-04-12 7557
532 Гурван хүнийг автобусаар дайрчээ 2011-04-08 7815
531 МОНГОЛЫН ОД НОМИНЖИН ПЕТА(PETA)-гийн ШИНЭ СУРТАЛЧИЛГААН ДЭЭР ГАРАВ 2011-04-08 7848
» Монгол Улсыг жагсаалтаас хасах асуудлыг хэлэлцэж эхэллээ 2011-04-08 8000
배너신청
자생병원

배너신청