Número de documentos 3,329
 Хоёр жилийн өмнө анхны бие даасан “Ностальгия” тоглолтоо хийсэн дуучин Б.Баярцэцэг ирэх сард тоглолт хийхээр бэлтгэлээ базааж байна. БНХАУ-ын “Polo arts” компанитай гэрээ байгуулан ажиллаж, анхны цомгоороо “China gold records” наадмын “Best classic album” шагнал хүртсэн тэрбээр энэ удаа эх хэлээрээ дуулсан дуунуудаа тоглолтдоо багтаажээ. Түүнтэй өчигдөр 15.20 цагт холбогдлоо.

-Сайн уу, Баярцэцэг ээ. Хаана, юу хийж явна аа?

-Яг одоо гэр бүлийн хэнтэйгээ хооллож байна. Эндээс гараад шинэ цомогтоо багтсан “Дурласан цас” дууны клипний зураг авахуулна. Их сайхан клип хийлгэж байгаа. Тусгай том байшин барьж клипний зургаа авч байгаа юм.

-Хэзээ, ямар тоглолт хийхээр бэлтгэж байна вэ?

-Тавдугаар сарын 13-нд тоглолтоо хийхээр төлөвлөсөн. Хараахан нэр өгч амжаагүй л явна. Ямар ч гэсэн амьд хөгжимтэй тоглолт байх болно. 22-24 дуу дуулах юм.

-Өмнө нь орос дууны тоглолт хийж байсан учраас энэ удаа эх хэлээрээ дуулна биз дээ?

-Өнөөдрийг хүртэл би дөрвөн цомог гаргасан шүү дээ. Тоглолтод эдгээр цомгийн шилдэг уран бүтээлээс багтааж буй. Гэхдээ 80-90 орчим хувь нь монгол дуу. Хүмүүс орос дуугаа оруулаарай гэж захисан учраас орос дуу дуулна. Бүх дууныхаа хөгжмийн найруулгыг өөрөө хийсэн. Их сайхан уянгалаг, хэмнэлтэй үдшийг үзэгчдэд бэлэглэнэ.

-Амьд хөгжимтэй тоглолт болохоор хөгжимчид чухал. Ямар хамтлагтай хоршиж байна вэ?

-Яг нэг хамтлагтай бэлдээг үй ээ. Төгөлдөр хуурч Пүрэв сүх, бөмбөрчин Одхүү, басс гитарчин Мөнхболд, гитарчин Аатка нартай хамтарч байна. Түүнээс гадна үлээвэр хөгжимчид ч гэсэн оролцоно.

-Дуучин маань өөрөө хөгжмийн найруулгаа хийж байна гэхээр энэ тоглолтыг эртнээс бэлтгэж анхаарал хандуулсан байж таарна. Тоглолтын зохион байгуулалтын талаар сонирхуулаач. Тусгай найруулгатай юу, уламжлалт хэлбэрийн тоглолт уу?

-Монголд тоглолтыг шоу болтол нь хараахан зохион байгуулаагүй ч энэ миний мөрөөдөл. Амьд хөгжимтэй, сонгодог орчин бүрдүүлсэн тоглолт хийхийг хүссэн учраас тайзаа “Гэсү” студийнхнээр хийлгэж байна. Олон жилийн турш хүсэж, толгойдоо боловсруулсан ажилдаа зориулж баг бүрдүүлэх гэж их хугацаа зарцууллаа.

-Шинэ цомгийн дуунуудаас хэдийг нь дүрсжүүлэв?

-Гурван дуу клиптэй болж байгаа. Бүх дуугаа “Нью стар” студид бичүүлсэн.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

List of Articles
Título Fecha Leídos
» Б.БАЯРЦЭЦЭГ:ШОУ ХИЙХ НЬ МИНИЙ МӨРӨӨДӨЛ Apr 07, 2011 6745
528 П.Лхамдэгд Азийн аварга Apr 07, 2011 6994
527 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140.400 төгрөг болов Apr 07, 2011 7287
526 Монголын хоккейчид тэмцээнд оролцож чадахгүй болсноо мэдэгджээ Apr 05, 2011 6516
525 Хонконгийн биржийнхэн монголчуудад танилцуулга хийв Apr 05, 2011 6143
524 Өнөөдөр ханш нээгдэнэ Apr 05, 2011 6499
523 МОНГОЛ ЭМЭГТЭЙ ЭВЕРЕСТЭД АВИРНА Apr 02, 2011 6116
522 Яармагийн шинэ хорооллыг солонгосчууд устай болгоно [3] Apr 02, 2011 6552
521 МИАТ-ын лицензийн хугацаа өнгөрсөн сард дуусчээ Apr 01, 2011 6954
520 Өрхийн эмч өвчтөнд лист олгоод төлбөр авсан гэв Apr 01, 2011 7041
519 Монголоос олдсон үлэг гүрвэлийн яс, өндгийг оросууд музейдээ тавилаа Apr 01, 2011 7098
518 Хөвсгөл далайд 70 орчим литр шатахуун асгарчээ Mar 31, 2011 6754
517 Монголын хөлбөмбөгийн холбоо шийтгүүллээ Mar 31, 2011 6316
516 Маргааш монгол бөхчүүдийн хувь заяаг шийднэ Mar 31, 2011 6278
515 Зам ангийн гурван ажилчин шатжээ Mar 29, 2011 6818
514 Дөрвөн хүн боомын халдвар авч, 81-тэй өвгөн нас барлаа Mar 29, 2011 6572
513 Солонгосчууд Монголд 1040 км төмөр зам тавихаар болсон уу Mar 29, 2011 7011
512 Хүний амь хөнөөсөн хэрэгтэн өмнө нь гурван удаа хорих ялаар шийтгүүлж байсан Mar 28, 2011 7708
511 ХИЛИЙН ТАГНУУЛЧИД ХУУЛЬ БУС НАЙМААГ ИЛРҮҮЛЖЭЭ Mar 28, 2011 6434
510 Монголчууд цаг хэр ашигладгийг судалж байна Mar 28, 2011 6275
배너신청
자생병원

배너신청