Бичлэгийн тоо 3,329

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Даби хотноо үргэлжилж буй жүдо бөхийн Азийн АШТ-ээс эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд зодоглосон Пүрэвжаргалын Лхамдэгд аваргалж, тивийн аварга болсон (Азийн наадмыг оруулав) долоо дахь монгол жүдочоор тодорлоо.

1996 онд олимпийн хүрэл медальт Д.Нармандах Азийн аваргын алтан медалийн салхийг хагалж байсан бол хоёр жилийн дараа “Бангкок-98” Азийн наадамд Х.Болдбаатар, Х.Эрдэнэт-Од нар энэ буухиаг үргэлжлүүлсэн билээ. Улмаар 2003 онд Х.Цагаанбаатар, Д.Нямхүү нар БНСУын Жэжүгийн дэвжээг алтаар тамгалж, тэд энэ амжилтаа 2006 онд Дохагийн Азийн наадамд хамтдаа баталж байв.

2005 онд Узбекистаны Ташкентад Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од нар төрийн далбаагаа хамгийн өндөрт хийсгэж, 2009 онд Г.Болдбаатар Тайванийн Тайпэйд Монголын дууллыг эгшиглүүлсэн түүхтэй. Энэ оны хоёрдугаар сард Европт болсон цуврал дөрвөн тэмцээний сүүлийн хоёрт нь түрүүлж, олон улсын түвшинд дээгүүр өрсөлдөх эрэмбэтэй гэдгээ чанга дуугаар зарласан тэрбээр Абу-Дабигийн дэвжээнд Туркменистаны Насиба Суркиева, Казахстаны Галия Улментаева нарын Дундад Азийнхныг илүүрхэн хожоод финалд олимп, ДАШТий хүрэл медальт БНСУ-ын Жён Гён-Миг торгуулиар ялан аваргаллаа.

Европт хийсэн тэсрэлтээр чансаагаа үлэмж ахиулж, шилдэг 16-д багтаад байсан П.Лхамдэгд ийнхүү Азийн АШТ-д түрүүлснээр 180 оноо авч, 12 дугаарт ахих боллоо. 1966 оноос эхлэн зохиогдсон жүдо бөхийн Азийн АШТ-ий энэ оных Арабын Нэгдсэн Эмиратын Абу-Даби хотноо энэ өдрүүдэд үргэлжилж байна. Араб хэлнээс хөрвүүлбэл “Father of Gazelle” буюу “эр гөрөөс” гэсэн утга бүхий нэртэй энэ хотод 30 орны 122 эрэгтэй, 88 эмэгтэй, нийт 210 жүдоч чуулан хүч үзэж буй бөгөөд манай улс бүтэн багтай (14 бөхтэй) зургаан улсын нэг нь болжээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д улсын отгон аварга Д.Төмөрхүлэг эхний тойрогт Пакистаны Зафар Икбалыг 32 секундэд цэвэр, Ираны Мостафа Далиряныг вазари, хоёр юүко үнэлгээ аван илт илүүрхэж байгаад цаг дуусахад 42 секунд үлдсэн үед иппон, Йемений Али Хусрофыг торгуулиар, Узбекистаны Габит Эсимбетовыг 3.08 минутад далаар нь буулган тус тус ялж, финалд шалгараад БНСУын Чой Гван-Хёнд гурван торгуулиар дийлдэн мөнгөн медаль хүртэв.

Хагас шигшээд манай бөхтэй өрсөлдсөн чантуу жүдоч нь 2008 оны залуучуудын ДАШТ-д Д.Төмөрхүлэгтэй медалийн тавцанд зэрэгцэн зогсож байсан бол түрүү булаацалдсан Гуулин улсын бөх өнгөрсөн жил нутагтаа болсон Дэлхийн цомд Г.Болдбаатар, Ч.Болдбаатар, Д.Төмөрхүлэг нарын монголчуудыг цувуулан орхисоор аваргалсан юм. 66 кг-д дэлхийн аварга Х.Цагаанбаатарын эхний өрсөлдөгч жиндээ орж чадаагүй тул шууд наймд үлдсэн.

Дэлхийн чансааг тэргүүлэгчийн группт багтсан Ма Дуаньбин гэх нанхиад жүдоч хоёр барилдаан хийж байж энэ даваанд гарч ирсэн ба манай бөх түүнийг хоёр минут гаруйхан хугацаанд ялжээ. Улмаар хагас шигшээд өнгөрсөн жилийн ДАШТ-ий V бай рын шагналт, “Гуанжоу-2010” Азийн наадамд Х.Цагаанбаатарын хэлмэгдлийн (шүүгчид түүнийг дэвжээн дээр спортын бус араншин гаргасан хэмээн хассан) сиймхийгээр мөнгөн медаль хүртсэн узбек бөх Мирзахид Фармоновыг торгуулиар хожсон байна. Харин аваргын төлөө барилдаанд дэлхийн аварга Жюнпэй Моришитад цэвэр ялагджээ.

“Доха-2006” Азийн наадам, 2003, 2005 оны Азийн АШТий алтан медальт манай бөх ийнхүү тивийн аваргаас гурав дахь мөнгөн медалиа (2007, 2008) зүүлээ. 73 кг-д хүч үзсэн залуу тамирчин Г.Одбаяр Тайванийн Хуан Чунь-Таг гурван торгуулиар, Пакистаны Карамат Буттыг цэвэр ялж наймд үлдээд 2008 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, сүүлийн хоёр Их дуулгын түрүүт Рики Накая (Япон)-д цэ вэр, “Бээжин-2008” олимпийн наадамд манай бөх Г.Дашдавааг ялснаар шагналт тавдугаар байрт орж байсан, 2008 оны Азийн аварга Али Маломат (Иран)-д вазари үнэлгээгээр ялагджээ. Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд 2009 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан М.Уранцэцэг Хятадын Сиэ Шишид вазари үнэлгээгээр ялагдан хоосон үлдэв.

Жиндээ дэлхийн шилдэг 16 бөхийн тоонд ордог М.Уранцэцэг, эмэгтэй жүдочид нь дэлхийд дээгүүр өрсөлддөг Хятадын Сиэ Шиши нар эхний тойрогт таарсан нь хэн хэнийх нь хувьд хатуу сугалаа байлаа. Азийн наадмын хошой, Азийн АШТий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин М.Бундмаа тивийн дэвжээнд тав дахиа үзүүрлэлээ. 2005 онд тивийн аваргаас хүрэл медаль хүртэж, анхны медалиа авч байсан тэрбээр 2006 онд олимпийн мөнгө, ДАШТ-ий хошой хүрэл медальт Ан Кум-Ай (БНАСАУ), 2008 онд өмнөх жилийнх нь тивийн аваргын үзүүр бөх Пак Мён-Хуй (БНАСАУ), 2009 онд Хө Хунмей (БНХАУ), өнгөрөгч онд дэлхийн аварга Мисато Накамура (Япон) нарт хожигдож байв.

Энэ удаа М.Бундмаа Макаогийн Вон Чи-Ленийг 2.12 минут, Энэтхэгийн Калпана Девиг 3.07 минутад тус тус цэвэр буулгаад БНАСАУ-ын Жо Сон-Хуйг юүкогоор илүүрхэн финалдсан. Харин шигшээ барилдаанд дэлхийн отгон аварга Юүка Нишидаг барсангүй. 57 кг-д өнгөрсөн жил залуучуудын Азийн аварга болсон Д.Сумъяа зодоглож, БНАСАУ-ын Рим Юнхуйд вазаригаар хожигдон торгуулийн тойрогт ороод Кыргызстаны Елена Исаковаг мөн үнэлгээгээр ялан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Тэрбээр шагналын тавцанд зогсох эсэхээ шийдэх энэ барилдаанд үнэлгээ алдаагүй ч авч бас чадсангүй.

Харин хоёр торгууль хүлээснээр ганзага хоосон нутаг буцах болжээ. 63 кг-д Ц.Мөнхзаяа эхний тойрогт хийлж, дараагийн даваанд Казахстаны Зарина Алдиковаг цэвэр ялснаар хагас шигшээд шалгарсан. Медалийн өнгийг тодорхойлох барилдаанд Хятадын Шү Лилиг бараагүй тэрбээр Кыргызстаны Елена Проскураковаг хоёр вазаригаар сөхрүүлэн тивийн АШТ-ээс хоёр дахь хүрэл (анхны медалиа 2009 онд авсан) медалиа зүүлээ. Өчигдөр бусад жингийн барилдаан болж, Монголын баг нэг алт, гурван хүрэл медаль нэмж авав.

81 кг-д Г.Түвшинжаргал Сирийн Мазен Нанаэг торгуулиар ялаад наймд үлдэх эрхийн төлөө барилдаанд Узбекистаны Фармон Кабуловт цэвэр дийлджээ. Манай бөх вазари үнэлгээ аваад байсан ч барилдааны хугацаа дундаасаа өнгөрч байхад иппон буусан байна. 90 кг-д Э.Энхбат Катарын Авад Наэймиг цэвэр ялж, “бие халаалт”-аа хийгээд Казахстаны Тимур Болат, Хятадын Жен Жизао нарт хожигдон долдугаар байрт оров. Үндэсний бөхийн улсын начин цолтой Э.Энхбат Улаан баатарын уугуул Тимуртэй адилхан юүко үнэлгээтэй байсан ч цаг дуусахад 1.42 минут үлдээд байхад иппон савуулаад, торгуулийн тойрогт нанхиад жүдочид юүко үнэлгээгээр дийлджээ.

-100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, Хятадын Юань Жиньлинийг цэвэр ялан хагас шигшээд шалгараад 2003 оны дэлхийн аварга Хван Хи-Тэд цэвэр хожигдов. Харин хүрэл медалийн тө- лөө барилдаанд 2009 оны дэлхийн аварга Максим Раковыг хоёр вазаригаар буулган авсан байна. +100 кгын жинд Н.Батсуурь Тайванийн Ван Хуан-Венийг цэвэр ялаад Бээжингийн олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий гурван хүрэлтэй Узбекистаны Абдулло Тангриевт туршлага дутан хожигдов.

Торгуулийн тойрогт Тажикистаны Абубакр Рахмановыг сөхрүүлсэн тэр бээр хүрлийн төлөө барилдаанд Ка захс таны Ержан Шинкеевийг барсангүй. 70 кг-д залуу тамирчин Ц.Наранжаргал Казахстаны Мариан Урдабаеваг цэвэр буулгаж хагас шигшээд үлдээд БНСУ-ын Хван И-Сулд дийлдэн Тайванийн Хуан Шинь-Ханыг хоёр вазаригаар илүүрхсэнээр оны өмнөхөн авсан Азийн наадмын хүрэл медалиа ихэрлүүлэв.

+78 кг-д гавьяат тамирчин Д.Цэрэнханд Азийн наадмын эхний тойрогт хожигдож байсан Казахстаны Гулжан Иссановагаас даагаа даацтай нэхэн хоёр вазаригаар ялаад Японы Мэгүми Тачимотод дийлдсэн байна. Улмаар хүрэл медалийн төлөө барилдаанд өрсөлдөгчөө сөхрүүлэн тивийн дэвжээнээс ес дэх медалиа зүүв. Тэрбээр урьд нь Азийн наадам болон Азийн АШТ-ээс дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль аваад байсан юм. Өнөөдөр Азийн АШТ-ий түүхэнд анх удаа багийн тэмцээн зохиогдох билээ.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

ЭРЭГТЭЙ 60 кг (23 жүдоч): 1.Чой Гван-Хён (БНСУ) 2.Даваадоржийн Төмөрхүлэг (Монгол) 3.Габит Эсимбетов (Узбекистан), Еркебулан Коссаев (Казахстан) 5.Эиса Мажраши (Саудын Араб), Али Хусроф (Йемен) 7.Алмас (БНХАУ), Ким Кёнь-Жин (БНАСАУ)

66 кг (18): 1.Жюнпэй Моришита (Япон) 2.Хашбаатарын Цагаанбаатар (Монгол) 3.Чо Жүнь-Хо (БНСУ), Мирзахид Фармонов (Узбекистан) 5.Ма Дуаньбин (БНХАУ), Араш Миресмаэли (Иран) 7.Хон Кук-Хён (БНАСАУ), Ислам Байалинов (Кыргызстан)

73 кг (19): 1.Ван Ки-Чунь (БНСУ) 2.Рики Накая (Япон) 3.Ким Чол-Су (БНАСАУ), Али Маломат (Иран) 5.Азат Кубакаев (Кыргызстан), Мирали Шарипов (Узбекистан) 7.Лью Вей (БНХАУ), Ганбаатарын Одбаяр (Монгол)

81кг (20): 1.Ким Жэ-Бум (БНСУ) 2.Ислам Бозбаев (Казахстан) 3.Хамид Гасеминежад (Иран), Сэржгаваа (БНХАУ) 5.Фармон Кабулов (Узбекистан), Такахиро Накаи (Япон) 7.Алимбек Жусупов (Кыргызстан), Фарход Рахимов (Тажикистан)

90 кг (14): 1.И Кюү-Вонь (БНСУ) 2.Дайки Нишияма (Япон) 3.Тимур Болат (Казахстан), Дилшод Чориев (Узбекистан) 5.Чингиз Мамедов (Кыргызстан), Жен Жизао (БНХАУ) 7.Эрдэнэбилэгийн Энхбат (Монгол), Цен Хань-Чиэ (Тайвань)

-100 кг (15): 1.Рамзиддин Саидов (Узбекистан) 2.Хван Хи-Тэ (БНСУ) 3.Дайсүкэ Кобаяши (Япон), Найдангийн Түвшинбаяр (Монгол) 5.Жавад Махжоуб (Иран), Максим Раков (Казахстан) 7.Алексей Таскин (Кыргызстан), Юань Жиньлин (БНХАУ)

+100 кг (13): 1.Абдулло Тангриев (Узбекистан) 2.Ким Сун-Минь (БНСУ) 3.Рюүта Ишии (Япон), Ержан Шинкеев (Казахстан) 5.Юрий Краковецкий (Кыргызстан), Намсрайжавын Батсуурь (Монгол) 7.Томохико Хошина (Филиппин), Абубакр Рахманов (Тажикистан)

ЭМЭГТЭЙ 48 кг (16): 1.Эндо Хироми (Япон) 2.Сиэ Шиши (БНХАУ) 3.Хван Рюү-Ок (БНАСАУ), Ван Нгок Ту (Вьетнам) 5.Шинь Сөн-Минь (БНСУ), Александра Подрядова (Кыргызстан) 7.Нэнси Киллотес (Филиппин), Хумужам Томби Деви (Энэтхэг)

52 кг (15): 1.Юүка Нишида (Япон) 2.Мөнхбаатарын Бундмаа (Монгол) 3.Жо Сонхуй (БНАСАУ), Ким Кюн-Ок (БНСУ) 5.Хө Юнь-Ин (БНХАУ), Ленария Мингазова (Казахстан) 7.Рина Бердыгулова (Узбекистан), Калпана Деви (Энэтхэг)

57 кг (13): 1.Аико Сато (Япон) 2.Ким Жан-Ди (БНСУ) 3.Лиень ЧеньЛин (Тайвань), Лу Тунжуань (БНХАУ) 5.Доржсүрэнгийн Сумъяа (Монгол), Рим Юнхуй (БНАСАУ) 7.Елена Исакова (Кыргызстан), Ирода Абдурахманова (Узбекистан)

63 кг (14): 1.Шү Лили (БНХАУ) 2.Жоун Да-Үн (БНСУ) 3.Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа (Мон гол), Ёшиэ Үэно (Япон) 5.Елена Проскуракова (Кыргызстан), Зарина Алдикова (Казахстан) 7.Ким Су-Гён (БНАСАУ), Гарима Чаудхари (Энэтхэг)

70 кг (11): 1.Хван И-Сул (БНСУ) 2.Харүка Тачимото (Япон) 3.Чень Фэй (БНХАУ), Цэнд-Аюушийн Наран жаргал (Монгол) 5.Хуан Шинь-Хан (Тайвань), Мариан Урдабаева (Ка захстан) 7.Инда Сетиавати (Индонез), Тран Ди Пуон Тран (Вьетнам)

-78 кг (11): 1.Пүрэвжаргалын Лхамдэгд (Монгол) 2.Жён Гён-Ми (БНСУ) 3.Чихиро Такахаши (Япон), Жан Мэйлин (БНХАУ) 5.Ди Нху Нгуен (Вьетнам), Галия Улментаева (Казахс тан) 7.Адриэн Бернардес (Филиппин), Насиба Суркиева (Туркменистан)


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4406017/ea7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
529 Б.БАЯРЦЭЦЭГ:ШОУ ХИЙХ НЬ МИНИЙ МӨРӨӨДӨЛ 2011-04-07 6745
» П.Лхамдэгд Азийн аварга 2011-04-07 6994
527 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140.400 төгрөг болов 2011-04-07 7287
526 Монголын хоккейчид тэмцээнд оролцож чадахгүй болсноо мэдэгджээ 2011-04-05 6516
525 Хонконгийн биржийнхэн монголчуудад танилцуулга хийв 2011-04-05 6143
524 Өнөөдөр ханш нээгдэнэ 2011-04-05 6499
523 МОНГОЛ ЭМЭГТЭЙ ЭВЕРЕСТЭД АВИРНА 2011-04-02 6116
522 Яармагийн шинэ хорооллыг солонгосчууд устай болгоно [3] 2011-04-02 6552
521 МИАТ-ын лицензийн хугацаа өнгөрсөн сард дуусчээ 2011-04-01 6954
520 Өрхийн эмч өвчтөнд лист олгоод төлбөр авсан гэв 2011-04-01 7041
519 Монголоос олдсон үлэг гүрвэлийн яс, өндгийг оросууд музейдээ тавилаа 2011-04-01 7098
518 Хөвсгөл далайд 70 орчим литр шатахуун асгарчээ 2011-03-31 6754
517 Монголын хөлбөмбөгийн холбоо шийтгүүллээ 2011-03-31 6316
516 Маргааш монгол бөхчүүдийн хувь заяаг шийднэ 2011-03-31 6278
515 Зам ангийн гурван ажилчин шатжээ 2011-03-29 6818
514 Дөрвөн хүн боомын халдвар авч, 81-тэй өвгөн нас барлаа 2011-03-29 6572
513 Солонгосчууд Монголд 1040 км төмөр зам тавихаар болсон уу 2011-03-29 7011
512 Хүний амь хөнөөсөн хэрэгтэн өмнө нь гурван удаа хорих ялаар шийтгүүлж байсан 2011-03-28 7708
511 ХИЛИЙН ТАГНУУЛЧИД ХУУЛЬ БУС НАЙМААГ ИЛРҮҮЛЖЭЭ 2011-03-28 6434
510 Монголчууд цаг хэр ашигладгийг судалж байна 2011-03-28 6275
배너신청
자생병원

배너신청