Бичлэгийн тоо 3,329

 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 хувиар нэмэх шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргав. Энэ талаар НХХ-ийн сайд Т.Гандигаас тодрууллаа.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмснээр эдийн засагт сөргөөр нөлөөлнө, тэтгэвэр, тэтгэмж авдаг хүмүүсийн төсөвт хүндрэл учирна гэж зарим хүн ярьж байсан. Цалингийн доод хэмжээг хоёр дахин нэмэх боломжтой гэж байсан ч 30 хувиар нэмлээ.

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооныхон зорьсон хэргээ бүтээж, нийт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сард 140.400 төгрөг болгон 30 хувиар нэмлээ. Үндэсний статистикийн газар, Олон улсын хөдөлмөрийн биржийн мэргэшсэн судлаачдын багтай хамтран хөдөлмөрийн бүтээмж, амьжиргааны төвшний өөрчлөл тийн асуудлаар судалгаа хийж, Үндэсний хорооны хурлаар хэлэлцэн, дээрх зөвшилцөлд хүрлээ. Судалгаагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 30 хувиар нэмэгдсэнээр нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмж, цалинд сөрөг нөлөө үзүүлэхгүй болох нь тогтоогдсон.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр хувийн хэвшлийн байгууллагууд ажилчдаа цомхотголд оруулах магадлал өндөр. Мөн үндсэн цалин нь 140 мянгаас их аж ахуйн нэгж, байгууллагуудын албан хаагчдын цалинд ямар нэг өөрчлөлт орох болов уу?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмснээр эхний үед олон байгууллагад хүндрэл учирч болзошгүй. Гэхдээ ажилчдыг цомхотгохгүй, ажлын байр шинээр бий болгоход хойрго хандахгүй байхыг нийт ажил олгогч байгууллагад уриалмаар байна. Энэ шийдвэр 2011 оны дөрөвдүгээр сарын 7-ноос хүчин төгөлдөр үйлчилж эхлэх бөгөөд хэрэгжилтэд нь мэргэжлийн байгууллагууд хяналт тавих болно.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо зөвхөн үүгээр ажлаа дуусгахгүй, ирэх оны нэгдүгээр улиралд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмэх бололцоог хайна. Мөн салбарын тарифын өөрчлөлт буюу ажлын бүтээмж, цалин өндөртэй уул уурхай, эрчим хүчний гэх мэт салбарын ажилтнуудын авч болох цалингийн хэмжээнд судалгаа хийж, хөдөлмөрийн хөлсийг байж болох хэмжээнд хүргэхийг зорино. Өөрөөр хэлбэл, салбар бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөлттэйгээр тусгана гэсэн үг. 2007 оны нэгдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэрхэн нэмэгдэж ирсэнийг графикаас харна уу.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4406004/ed7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
529 Б.БАЯРЦЭЦЭГ:ШОУ ХИЙХ НЬ МИНИЙ МӨРӨӨДӨЛ 2011-04-07 6745
528 П.Лхамдэгд Азийн аварга 2011-04-07 6994
» Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140.400 төгрөг болов 2011-04-07 7287
526 Монголын хоккейчид тэмцээнд оролцож чадахгүй болсноо мэдэгджээ 2011-04-05 6516
525 Хонконгийн биржийнхэн монголчуудад танилцуулга хийв 2011-04-05 6143
524 Өнөөдөр ханш нээгдэнэ 2011-04-05 6499
523 МОНГОЛ ЭМЭГТЭЙ ЭВЕРЕСТЭД АВИРНА 2011-04-02 6116
522 Яармагийн шинэ хорооллыг солонгосчууд устай болгоно [3] 2011-04-02 6552
521 МИАТ-ын лицензийн хугацаа өнгөрсөн сард дуусчээ 2011-04-01 6954
520 Өрхийн эмч өвчтөнд лист олгоод төлбөр авсан гэв 2011-04-01 7041
519 Монголоос олдсон үлэг гүрвэлийн яс, өндгийг оросууд музейдээ тавилаа 2011-04-01 7098
518 Хөвсгөл далайд 70 орчим литр шатахуун асгарчээ 2011-03-31 6754
517 Монголын хөлбөмбөгийн холбоо шийтгүүллээ 2011-03-31 6316
516 Маргааш монгол бөхчүүдийн хувь заяаг шийднэ 2011-03-31 6278
515 Зам ангийн гурван ажилчин шатжээ 2011-03-29 6818
514 Дөрвөн хүн боомын халдвар авч, 81-тэй өвгөн нас барлаа 2011-03-29 6572
513 Солонгосчууд Монголд 1040 км төмөр зам тавихаар болсон уу 2011-03-29 7011
512 Хүний амь хөнөөсөн хэрэгтэн өмнө нь гурван удаа хорих ялаар шийтгүүлж байсан 2011-03-28 7708
511 ХИЛИЙН ТАГНУУЛЧИД ХУУЛЬ БУС НАЙМААГ ИЛРҮҮЛЖЭЭ 2011-03-28 6434
510 Монголчууд цаг хэр ашигладгийг судалж байна 2011-03-28 6275
배너신청
자생병원

배너신청