Зүрхэн ташаа харвасан суманд чинь би шархдсан
Зөөлөн шивнэж хэлсэн үгэнд чинь итгэсэн
Зүггүй юм шиг тормолзох нүдэнд чинь би татагдаж
Зөвхөн намайг ширтэх харцанд чинь би ууссан
Өвлийн цас шиг цагаахан
Өр зөөлөн сэтгэлд чинь хорогдож
Өнгөт орчлонг инээмсэглэлээрээ гоёдог
Үлгэрт гардаг гүнж шиг чамдаа би дурласан
Хээрийн салхинд гэмтчихвий гэж
уруул дээр чинь үргэлж үнсдэг
Хэн нэгэн хөтлөөд явчихвий гэж
зөөлөн гарыг чинь үргэлж атгадаг
Энгүй уяхан сэтгэлийг чинь сэвтүүлчихвий гэж
инээмсэглэлээ чамд үргэлж бэлэглэдэг
Ингэж л би чамайгаа бусдаас илүү хайрладаг юм
Нугын эрвээхээ цэцэгсийг гомдоож
Намайг уурлуулан чамд минь дурлана
Тийм хөөрхөн болхоор чинь
Тэнгэр бурхнаас нууж чамайгаа хайрладаг юм
Тэргэл саранг хүрээлэх
Түмэн оддын дотроос
Зүрхэн сондор хэлхэж
Зөвхөн чамдаа бэлэглэе
Ган үзэгнийхээ хошууг элэгдтэл чамайг шүлэглэж
Ганцхан чамдаа зориулан хайрын рекорд тогтооё
ХААИС-н БУС-н Хүнс ХАА-н бүтээгдхүүний хими технологийн анги 1-р курсИ.Эрдэнэбааатар Addess ERDKA_1992@YAHOO.COM
yamar goy shuleg ve ooroo zohioson yumu