


Хайр
Хайр гэдэг итгэл сэтгэлийн дэнсэндэх зүрхний бичээс
Хайр гэдэг хагацал зовлон,жаргал цэнгэлийг дүрсэлсэн бурханы бичээс
Хайр гэдэг хоёр биенээ хүлээсэн цаг тооны бичээс
Хайр гэдэг тэнгэрлэг хосуудын хоорондох гэгээхэн эгшин
Хайр гэдэг цэцэг цэцэгсийн ариухан дэлбээ
Хан хурмаст хүмүүний орчлонд
Халуун сэтгэлийн наранд идээшиж
Хамаг сэтгэлийн шим бодисоор тэжээгддэг
Харц ширтэлцсэн гэгээхэн мөчүүд
Хайр гэдэг түмэн бодисын нэг биш
Хайр гэдэг хатуу дарсны золиос биш
Хайр гэдэг хүний жаргалын төгсгөл биш
Хайр гэдэг шаналсан сэтгэлийн охь бишээ
Дундрашгүй хайрыг бүтээе гэвэл
Дуулим орчлонд ганцхан хайрла
Дуусашгүй жаргалыг бүтээе гэвэл
Дурлалын мананд ганц л төөр