
Хонь (3/21-4/19) |
Хониныхон хэн нэгнээс гэнэтийн бэлэг авах нь. Эмэгтэйчүүд энэ сард сэтгэл санаа болон биеэ авч явах байдалдаа дүн шинжилгээ хийж няхуур байхыг одод зөвлөж байна. Амьдралын эрч хүч буурч, гэр бүлийн ээдрээтэй асуудал гарч, ажил дээрээ ч алдаа гаргах болно. Тиймээс өөрийн хийсэн алхамдаа хариуцлага хүлээх хэрэгтэй. Харин хянамгай байснаар авьяас билгээ харуулж, олны дунд гялалзах болно. Харин эрчүүдийг одод ивээлдээ авах бөгөөд тэд санамсаргүй их баярлах болно. Тоглоомонд хожих ч юм уу, хэн нэгнээс бэлэг авч магад. Гэхдээ танд үргэлж аз тохионо гэж байхгүй тул ажил төрөл, хичээл сурлагадаа мэрий. Хижээл насныхан бие эвгүйрхэж, сэтгэл хямарч болзошгүй тул үр хүүхэдтэйгээ хамт байж сургааль үгээ хайрлаж, мэддэг зүйлээ зааж өгөх хэрэгтэй.
|

Үхэр (4/20-5/20) |
Санхүүгийн алдагдалд орж болзошгүй байна. Энэ сар танд анхаарал болгоомж маш их тус болно. Таны буруу хөдөлгөөн, хазгай гишгэлтийг муу үйл андахгүй харж байх болно. Тиймээс та энэ сард аль болох том худалдаа наймаа хийх хэрэггүй. Санхүүгийн алдагдалд орж болзошгүй байна. Харин ажил хэргээ дэг журмаар нь бодлоготой төлөвлөвөл таагүй явдлаас ангижирна. Таагүй явдал, гэмтэл бэртэл, өвчин зовлон тусах магадлал өндөр байгаа тул эрүүл мэнддээ анхаарч, хүч чадлаа хадгал. Одод таныг урьд урьдынхаасаа хүлээцтэй байвал алдаа дутагдлаас амархан салахыг сануулж байна. Гэр бүлд хэрүүл шуугиан, үл ойлголцол гарах тул ухаалаг байж асуудалд шийдвэр гаргаарай. Та шийдвэрлэвэл зохих олон асуудлаас болоод маш их ядарч, сэтгэл санаагаар унах болно.
|

Хамтатгах (5/21-6/21) |
Сайн амрах хүүхдүүдийн баяр хөөрт оролцох зэрэгт таатай. Ганц бие ихрийнхэн романтик үйл явдалтай учрах болон гэр бүлтэй улсууд сэтгэл зүрх шинэчлэгдэхийг мэдрэх болно. Санхүүгйин байдал нь тэднээс шалтгаалахгүй өөр нэгэн шалтгааны улмаас доройтож болзошгүй. Сонор сэрэмжтэй байж хов живээс зайлсхий. Хувиа бодсон харгис хүмүүсээс зайгаа барь. Ихрийнхэний ямар ч ажил анхны алхмаасаа бүтэхээр сайхан байрласан болно. Тэд оргилд байгаагаа мэдрэн бүхнийг хийж чадах юм шиг санана. Ихрийнхэн сэтгэл таагүй байх тул өөртөө онцгой анхаарал тавих шаардлагатай. Эртний андтайгаа уулзах нь жаргалтай хуучин үеэ эргэн дурсахад хүргэнэ.
|

Мэлхий (6/22-7/22) |
Сайн сайханд итгэх итгэлээ бүү алд. Мэлхийнхэнд сэтгэлийн дулаан тайтгарал, тайван орчин хэрэгтэй болно. Эхэлсэн төслөө үргэлжүүл. Тооцоо алдах, алдагдал гаргаж болзошгүй тул анхааралтай байгаарай. Ойр дотны хүмүүс тань материаллаг болон сэтгэл зүйн тусламж хүсэх болно. Бүдүүлэг явдлаас зайлсхий. Хэрүүл маргаанд оруулж болох бүх зүйлээс зайлсхий. Сайн сайханд итгэх итгэлээ бүү алд. Өөрийнхөө асуудлыг шийдэхийн тулд найз нөхөд, ойр дотныхон зэргээсээ тусламж хүсэхийг хичээ. Хайртай хүнээсээ салах уу, үгүй юу гэдэг нь мэлхийнхэнээс шалтгаалах зүйл биш болно. Шинэ хүмүүстэй харьцахдаа болгоомжтой байгаарай. Ихэнх мэлхийнхэн ажлын буурч буй темптэй зохицох хэрэгтэй. Хийсэн ажлаа дүгнэн бичиг баримтаа цэгцэл.
|

Арслан (7/23-8/22) |
Сарын эхээр амьдралын нөхцөл байдал амьдралын хэв маягийг өөрчлөх эсвэл нүүдэл суудал хийхийг шаардаж болзошгүй. Их амжилтын их үндэс нь хуульдаа захирагдах, ёс заншлаа дагах явдал байдаг. Шинэ чиглэлд шийдвэртэй алхам хийх арай болоогүй. Эцэг эхээ халамжилж үр хүүхдүүдээ хүмүүжүүл. Харин сарын дундаас хувь заяанд чинь гэнэтийн өөрчлөлт гарч болзошгүй тул төлөвлөгөөгөө дахин нэг хянаж үзэх ба бусадтай харьцахдаа болгоомжтой байгаарай. Эрэгтэйчүүд эмэгтэйн эрэлд гарч маш эротик адал явдлуудтай учрах болно. Харин эмэгтэйчүүд хайртай эхнэр хэвээр үлдэнэ. Сарын сүүлээр худалдаа, бизнес эрхэлдэг хүмүүст таатай. Худалдааны хэлэлцээр хийх болон гэрээ байгуулвал ашигтай өдөр байх болно. Эрсдэлтэй ажилд ч гэсэн амжилт гарах боломжтой.
|

Охин (8/23-9/22) |
Илүү үр өгөөжтэй, найдвартай ажиллахын тулд бусдтай хүчээ нэгтгэ.Охиныхон найзыгаа гэж андуурч байгаа дайснууд байна. Удаан үргэлжлэх өвчин тусч болзошгүй. Ойр дотны хүнтэйгээ арай ойр байх хэрэгтэй. Таны дотуур тамир, өөрийнхөө давуу талыг тод илэрхийлдэг байдал нь ойрынхоо хүнийг ч хөндийрүүлэхэд хүрч байна. Хэрэв та хийж буй ажилдаа ашиг олно гэдэгтээ итгэлтэй байвал амжилт олж чадах болно. Энэ тохиолдолд тэд хамтран ажиллагчдынхаа эргэлзээг давж чадах болно. Илүү үр өгөөжтэй, найдвартай ажиллахын тулд бусдтай хүчээ нэгтгэ. Хөнгөн хийсвэр залуу охиныхон потенциалын аюулд орж магадгүй. Эрсдэлд орж болзошгүй бүхнээс болгоомжил.
|

Жинлүүр (9/23-10/22) |
Хэрэв ганцаараа байх боломж гарвал үүнийг яаралтай ашигла. Стресст орж болзошгүй. жинлүүрийнхэн хүлээцтэй хүлээх хэрэгтэй эсвэл идэвхтэй хамгаалах хэрэгтэй болно. Өөртөө итгэх итгэлгүй болно. Бүх юманд гуниглах хэрэггүй. Санасныг бодсон шиг хэцүү биш байх болно. Хэрэв ганцаараа байх боломж гарвал үүнийг яаралтай ашигла. Таны амьдралд гэнэтийн эргэлт гаргахаар хувь тавилан бэлдэж байна. Гэртээ болон ажил дээрээ нэр хүндээ алдаж болзошгүй. Гэнэтийн осолд орж мэднэ. Багагүй хөрөнгө оруулах ажил нь ашиг авчирна. Таны тогтвортой байдал гэр бүлд амар амгалан, тэнцвэртэй харилцааг авчирна.
|

Хилэнц (10/23-11/21) |
Өөрийн авьяасаа харуулахаас ичих хэрэггүй. Цөхөрсөн байдлаа засахад хэцүү байна, өөрчлөлт гаргаж чадахгүй. Бүх асуудлаа шууд шийдэх гэсний хэрэггүй. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонс, дэмжлэг ав. Ядрах, тамирдахаас таныг хамгаалах цорын ганц зүйл бол хүүхэдтэйгээ ярилцаж, тоглох явдал болно. Өөрийн авьяасаа харуулахаас ичих хэрэггүй. Сонирхол татаж, амьдралыг сонирхолтойгоор хардаг хүмүүстэй уулзсанаар дотоод ертөнцөө ихээхэн өөрчилж, амьдралаа бүхэлд нь шинэчил. Санхүүгийн талтай холбоотой ажлаа сайн бодож байхыг одод зөвлөж байна. Хуурмаг байдал чинь аливаа харилцаанд саад болно. Өөрийн хуурмаг явдалдаа дүгнэлт хийхийг хичээ. Санаа бодлоо бичиж авч байх нь ашигтай. Үр дүнг нь та удахгүй үзнэ. Өөрийн бурууг ямар нэг зүйлд тохож болохгүй.
|

Нум (11/22-12/21) |
Зүрх сэтгэлийн холбоо бэхжинэ. Хайр дурлалын харилцаанд дэвшил гарах боловч санамсаргүй үүссэн нөхцөл байдал таны зугаа цэнгэлийн талаар мартсантай холбоотой байна. Шинэ мэдрэмж авах хүсэл чинь танд ихээхэн таагүй зүйлийг авчирна. Та амьдралдаа юу хэрэгтэйг ч мэдэхгүй байна, өөрөө өөрийгөө хүнд байдалд аваачиж болзошгүй. Урт хугацааны аялал, байгальд дотны хүмүүстэйгээ амрах амралт, газар шорооны ажил зэрэг нь таны ядаргааг тайлна. Эрч хүчээ алдахгүйн тулд баталгаагаа улам бүр баталгаажуулах хэрэгтэй. Ямар ч тохиолдолд авснаасаа ихийг өгөх хэрэгтэй. Мөнгө олсноор таатай зорилгоосоо ухрах болно, ингэвэл олсноосоо ихийг зарах болно. Сэтгэл хөдлөл, өөртөө итгэлтэй байдал нь таны амьдралын ирээдүйн өөрчлөлтийн үндэс болно. Зүрх сэтгэлийн холбоо бэхжинэ. |

Матар (12/22-1/19) |
Урлагийн хүмүүс том амжилт гаргаж болзошгүй. Тэдгээрийн ихэнх нь өөрийн үзэл бодлыг харуулах болно. Санхүүгийн болон материаллаг алдагдлаас зайлахын тулд нэмэлт болгоомжлолтой байхад илүүдэхгүй. Санхүүгийн холбоотой байгууллагын мэдээллийг дахин нэг шалга. Хөнгөмсөг байдал нь матрынхан нэр хүндийг унагаахад хүргэнэ. Бодлогогүй хийх алхам болон үгнээс зайлсхий. Тэдний баялаг дотоод ертөнц нь бүтээлч уулзалтанд оролцох болон туршлага солилцоход хүргэнэ. Санаа нэгтнүүдтэйгээ харьцсанаар сэтгэл өргөгдөөд зогсохгүй амар амгалан, баяр баяслыг мэдрэх болно.Гэнэтийн өөрчлөлт нь матрынханыг хөдөлмөрлөхөд хүргэх ба тэр ч бүү хэл огт мэдэхгүй зүйлийг хийхэд хүргэнэ. Тэд амжилт гаргах болно. Хамгийн гол нь сонгосон зорилгодоо тууштай хандах явдал юм. Үр дүн нь зөвхөн танаас шалтгаалах болно.
|

Хумх (1/20-2/18) |
Та энэ сард юу хүссэнээ авах болно. Таны ирээдүйд хэрэг болох тул шинэ ажлаас зайлсхийлгүй, далайцтай ажиллахыг одод зөвлөж байна. Энэ сар ажил хөдөлмөр, хайр дурлал, гэр бүл, эрүүл мэндэд чинь таатай байна. Харин урам зоригтой байж, амьдралыг өөдрөгөөр харах юм бол танаас гарах санаа болгон биеллээ олж, үр дүнг нь амсах болно. Удаан хайж байсан, сэтгэлд нийцсэн сайхан хүнтэй танилцсанаар амьдралд чинь баяр хөөр, аз жаргал ирэх болно. Аз жаргалаа алдахгүйн тулд та аливаад ухаалаг байж, сонин содон зүйл үргэлж эрэлхийлж байгаарай. Сэтгэл санаа өөдрөг байснаар эрүүл мэнд чинь сайжирч, өнгө жавхаа нэмнэ. Ажил төрөл чинь бүтэмжтэй болж та ирж буй зуны улирлыг сэтгэд өөдрөг угтах болно. Гэхдээ муу хүний ятгалга, хорон санаа танд бэрхшээл авчирч болзошгүй тул найз нөхөд, эргэн тойрноо зөв сонгох хэрэгтэй. |

Загас (2/19-3/20) |
Өөртөө итгэлтэй байдлаа алдах хэрэггүй, гэхдээ өөрийн зорилгын өмнө зогс. Эрсдэлтэй саад, тохиолдлын зүйл, дарамтаас зайлсхий. Зөн совиндоо итгэж, хэн нь найз, хэн нь дайсан бэ гэдгийг тодорхойл. Та зөв сонголт хийвэл дотны хүнтэйгээ харьцах харьцаа гайхалтай сайхан болно. Ганц бие Загасныханыг олон талт, сонирхолтой харилцаа хүлээж байгаа боловч таагүй хүмүүс гарч мэднэ.Дотны хүмүүстээ ихээхэн анхаарал тавь, хосуудын хооронд үл ойлголцох байдал үүсч болзошгүй. Бичиг баримттай харьцах ажилд анхааралтай бай. Та гол зүйлдээ хялбархан төвлөрч, юмсын мөн чанарыг ойлгож, ухаалаг ажиллана. Ухаалаг байдлаар өөрийн хүслийн тэнцвэрийг олж, үйл явдалд мэргэн ухаанаар хандана. Амьдралынхаа материаллаг болон сэтгэл зүрхний асуудалд анхаарч чадвал сайн. Ашигтай ажил хийнэ.Хувь тавилан танд санхүүгийн байдлаа сайжруулах боломж олгоно. Мэдрэмж, үйл явдлын хооронд тэнцвэр тогтоож, эхний удаад өөрчлөлт хий.
| | |
|
| | |
|
|
ok