Авлигатай тэмцэх газрын 1969 дугаарын утсаар нэр бүхий иргэд нийслэлийн Чингэлтэй дүүргийн XVII хорооны “Мөнх-Үйлстэн” өрхийн эмнэлгийн ахлах эмч Б.Оюунцэцэгтэй холбоотой гомдол гаргажээ. Гомдлын мөрөөр АТГ-ын ажилтнууд шалган Б.Оюунцэцэг нь өвчтөнд лист олгох, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэний группийг сунгаж өгснийхөө төлөө төлбөр авсныг тогтоосон байна.
Түүнчлэн уг эмч үйлчлүүлэгчдийг хүндэтгэдэггүй, ажилтнуудтайгаа зүй бус харилцдаг байжээ. Уг зөрчлийг арилгуулж, эмчийн ёс зүй зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох тухай албан бичгийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Ёс зүйн хорооны дарга Н.Хүрэлбаатарт илгээсэн байна. “Мөнх-Үйлстэн” өрхийн эмнэлгийн ахлах эмчийн талаар өмнө нь иргэд тус хороонд хандаж байжээ.