Moderator: mgl_300
Эртний хятадууд хөвгvvдээ зөв биш нvvр царайтай хvvхнvvдтэй гэрлvvлэх дургvй байжээ. Эрvvл, булцгар биш, зарим супер загвар өмсөгчдийнх шиг хонхор хацар, шөвгөр, урт эрvv, хөнхөр нvд тийм ч сайны ёрыг дууддаггvй.
Мөн дэндvv өргөн эрvvтэй, дөрвөлжин царай, хэтэрхий ойрхон нvдийг таалдаггvй. Дөрвөлжин эрvvтэй хvvхнvvд “нөхрөө иддэг” гэж vзэх нь бий.
Хэтэрхий өтгөн, зузаан хөмсөг бас тийм сайн шинж биш гэнэ. Тийм болохоор та юун тvрvvнд нvvрнийхээ тэнцвэрийг олох ёстой. Баруунд хөөрхөн сайхан гэж vздэг шанаа, хацрыг бvv дуурайгаарай. Эмэгтэй хvний хацар дvvрэн, булцгар, эрvvл хаагдах ёстой. Тvvнчлэн уруул жижиг, булцгар, улаавтар эрvvл өнгөтэй, хамар өндөр, махлаг, эрvv дvvрэн тарган байх нь баян чинээлэг амьдрахын шинж гэж vздэг. Ер нь улаа бутарсан нvvр царай эмэгтэй хvний сайн хувь тавиланг илтгэдэг. “Жаргалтай хатны хацар улаан” гэж зvгээр ч нэг хэлсэн vг биш шvv. Та цагаан царайтай бол хацрын өнгөлөгч будгийг байнга хэрэглэж бай. Мэнгэ, сэвх, ялангуяа хvзvvн дээрх мэнгэ хvнд хvчир, ядуу амьдралыг илэрхийлнэ. Залуу хvvхнvvд элдвийн сорви, мэнгээ болж өгвөл авахуулж байгаарай. Ийм боломжгvй бол нvvр будалтаар засч болно.