Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хүн хүнээр дутах хамгийн гашуун уй. Тэр тусмаа гараасаа хөтлөх үргүй нэг насыг барна гэдэг төсөөлж илэрхийлэхийн аргагүй ганцаардал, гунигт амьдрал билээ. Түмэн зүйлийн өнгөтэй хорвоод ийм гунигт амьдралаар амьдарч буй олон мянган бүсгүй бий. Тэдний нэг хэсэг нь үр хөндүүлсний уршгаар эх хүний жаргал эдэлж чадахгүй зовж, шаналан амьдарч байна. “Залуу нас минь гараас хөтлөх үрээр л дутаж, гудамж талбай, хаа ч алхахдаа сэтгэл нэг л хоосон оргиж, надаас бусад нь хүүхэдтэй юм шиг санагдаад өөрийн эрхгүй нулимс асгардаг” хэмээн ярих Б.Тэргэлмаа (нэрийг нь өөрчлөв) хэмээх бүсгүйтэй ярилцлаа.

-Уучлаарай, үр хөндүүлсний улмаас дахин хүүхэд гаргах боломжгүй болсон гэсэн. Өнөөдөр охид, бүсг үйчүүд үр хөндүүлэх нь цөөнгүй болсон. Тэдэнд сургамжтай байх болов уу гэх үүднээс өөрийг тань сонгож ярилцах гэсэн юм л даа.

-Одоо би 37 настай. Өөрийн гэсэн байр, ажил, амьдралд шаардлагатай хөрөнгөтэй болсны дараа хүүхэдтэй болно гэж шийдээд анхны хүүхдээ төрүүлээгүй юм. Гэвч одоо надад хүүхдээс бусад нь байна. Би дөрвөн удаа үр хөндүүлсэн. Хоёрыг нь Монголд, гурвыг нь Германд. Сүүлийн найман жилийг ганцаардал, өөрийгөө зүхсэн зүхэлт дунд өнгөрөөлөө. “Тэр өдөр яах гэж тийм шийд гаргав аа” гэж бодохоор одоо дотроос нэг юм хатгах шиг л болдог.

-Та машин, байр, хоолны мөнгөний төлөө л үүнийг хийсэн хэрэг үү?

-Ердөө л тийм. Би энэ хорвоогийн хамгийн нүгэлтэй эмэгтэй. Надад энэ бүхнээс илүү хүүхэд, гэр бүл чухал гэдгийг нэг их бодож явсангүй. Зөвхөн ажиллах, ажиллах. Би үйлчлэгчээс удирдах ажилтан хүртэл дэвшиж, өөртөө хэрэгтэй бүхнийг авах мөнгө цуглуулж чадсан.

Гэвч эд хөрөнгө, мөнгө юу ч биш юм байна. Эмэгтэй хүний шазруун, хор шартай, тэнэг зангаасаа болж би энэ хэрэггүй зүйлсээр үр удмаа сольсноо хожимдсон хойноо ухаарсан. Энэ бүхнийг юу ч өөрчилж чадахгүй. Зөвхөн өөртөө л гомдох юм даа.

-Та гэрлэж байсан уу?

-Албан ёсны гэр бүл байхгүй ээ. Тэгээд ч тэр үү би гадуур гарах дургүй. Хаашаа л харна хүүхдээ тэвэрсэн хүмүүс. Би л орь ганцаараа. Энэ хорвоод надаас бусад нь хүүхэдтэй юм шиг л санагддаг. Өдөр ирэх тусам сэтгэл минь хатуу, хүйтэн болоод байгааг мэдэрдэг. Одоо уйлъя гэсэн ч нулимс гарахаа больсон.

Өмнө нь бол нус, нулимстайгаа хутгалдаад л сууж байдаг байлаа. Нулимс хүртэл намайг орхисон гэхээр би их азгүй хүн байгаа биз. Надтай гэрлэх хүсэлтэй залуу олон байсан ч тэдэнд удам залгах үр хэрэгтэй. Намайг хүүхэд тээж чадахгүйг хэзээ нэгэн цагт мэдэж л таарна. Тиймээс тэднийг өөрөөсөө холдуулсан. Одоо бүгд гэр бүлтэй, сайхан амьдарч байгаа дуулддаг.

-Та яагаад хүүхэд гаргахг үй гэж шийдсэн юм бэ. Таныг хувь заяагаа өөрчилтөл юу ингэтэл нөлөөлөв?

-Миний нэг найз бүсгүй байсан юм. Тухайн үед тэднийх жаахан ядруу амьдралтай байсан. Тэр маань нэг залуутай сууж, хөөрхөн охинтой болсон. Гэтэл ар гэр нь ядуу зүдүү гэх шалтгаар найзыг маань миний нүдэн дээр уйлуулаад орхиод явсан. Энэ байдлыг хараад тэр муу ёрын шийдийг гаргахад хүргэсэн. Найзыгаа буруутгаж боддоггүй. Миний найзад ямар ч буруу байхгүй. Зөвхөн эр хүний дор орж, тийм зовлон амсахгүй гэх үзэл бас хэн нэгэнд хог шаар шиг хаягдах вий гэх айдсаасаа болсон хэрэг.

-Та хүүхэд үрчилж авч болно шүү дээ. Бас үр шилж үүлэн суулгаж хүүхэдтэй болох боломж хэнд ч нээлттэй болсон.

-Би судалж үзсэн. Үр шилж үүлэх боломжгүй болсон байна гэж эмч хэлсэн. Яагаад гэхээр олон удаа үр хөндүүлэ хээр савны хана нимгэрч, хүүхэд тээх боломжгүй болдог юм байна. Хүүхэд үрчилж авах талаар олон удаа бодсон. Хорвоог ганцаараа туулалтай биш, гараасаа хөтлөх хүүхэд үрчилж авна гэж бодож байгаа. Гэхдээ хүний үрийг хайрлаж, халамжилж, зөв хүмүүжүүлж чадахгүй болов уу гэж айх юм. Хайрлаж чадахгүй бол яана. Би дэндүү жаахныг нь арчилж чадахгүй байх. Бас өнгөрсөн хугацаанд дандаа ганцаараа амьдарсан. Их зожиг.

-Та хүүхдэд хайртай биз дээ. Хүүхэдтэй болохыг хүсдэг болохоор чадах байх аа.

-Тийм ээ. Надад миний хийсэн амтгүй хоолыг хувааж идээд, өвөрт минь унтах үр... Одоо ч харамсдаг юм, Герман явалгүйгээр хүүхдээ гаргаад эндээ байсан бол би хамгийн аз жаргалтай ээж байх байсан гэж. Хоногийн хоолгүй ч гэлээ хүүхдүүд маань ойлгох л байсан.

Харамсал гэдэг зүгээр л нэг бодол юм даа. Юуг ч өөрчилж чадахгүй дэмий л шаналгаж, тарчлаадаг бодол. Би гэртээ харихгүй хэдэн өдөр ч болж болно. Тэнд намайг хүлээх хэн ч байхгүй. Ингэж бодохоор бүх юм утгагүй байгаа биз. Гэвч юунд ч юм итгэсээр, горьдсоор амьдарч л байна. Надад байнга очдог асрамжийн хэд хэдэн газар бий.

-Та хэдэн хүүхэд үрчилж авна гэж бодож байна вэ?

-Найм. Дөрвөн хүү, дөрвөн охин. Надад гадаад хүүхэд үрчилж авах санал олон ирж байсан. Гэхдээ би монгол хүүхдэд хайртай. Эргэж тойрдог хүүхдүүд ч бий. Тэднийгээ аваад Герман явна. Монголд амьдрахгүй.

-Та сайн ээж болох байх аа. Эхээс хэдүүлээ вэ. Үр хөндүүлж байгааг тань аав, ээж чинь мэдэж байсан уу?

-Би сайн ээж байх байсан бол яалаа гэж хүүхдээ авахуулж байх юм бэ. Би ганцхан дүүтэй. Дүү маань одоо АНУ-д амьдардаг. Аав, ээж хоёртоо юу гэж хэлэх вэ дээ. Тэр хоёр маань бурхан болоод удаж байна. Надаас дандаа л зээ нэхдэг байлаа. Тэр болгонд нь би дараа жил хүүхэд гаргаад, та хоёроор харуулна гэж хуурдаг байсан. (хэсэг чимээгүй суув)

-Таны харууслыг ойлгож байна. Үр хөндүүлж байгаа охид, бүсгүйчүүдэд хандаж юу хэлмээр байна вэ?

-Миний амьдралыг надтай ижил зовлон амсаж яваа хүмүүс л ойлгоно. Надад тухайн үед бас л бэлэн биш санагдсан. Ийм хор уршигтайг нь мэдэхгүй юм чинь яах вэ дээ. Болохгүй гэх бүхнийг хийж байж болохгүй байсныг нь ойлгодог юм байна. Хүүхэдтэй болж байна гэж заримдаа зүүдэлдэг.

Зүүдлэх бүртээ буян бодож хэн нэг хүүхдэд бэлэг өгдөг. Тэглээ гээд зүүд минь биелдэггүй ч хүний горьдлого тасардаггүй юм байна. Хүн болгонд өөр өөрийн гэсэн зовлон бий. Гэхдээ тэр зовлон чинь үр хүүхэдгүйн зовлонгийн дэргэд юу ч биш. Бүгдээс нь гуйя. Битгий хүүхдээ авахуул. Над шиг болбол яана. Надад намайг гэх хэн ч алга. Аав, ээж, үр хүүхэд, хань ижил. Хорвоо дээр үнэт зүйл гэж байдаг бол тэр нь чиний үр хүүхэд, амьдралаа зориулах хань ижил байх болно. Өөр юу ч биш. Үр хөндөлтийг зогсоох нь зөв.

Бидний ээж, ээжийн ээжүүд үр хөндөлт хийлгэхгүй амьдраад болоод л байсан шүү дээ. Үр хөндөлт гэж байгаагүй бол би ямар ч байх байсан юм билээ. Юм хөгжих тусмаа мөхөл рүүгээ ойртдог гэж үнэн үг шүү.

Ийнхүү бидний яриа өндөрлөхөд ярилцлагын турш нүднээсээ салгаагүй хар шилээ авч, гуниг, цөхрөл бас итгэл гэрэлтсэн харцаар хаашаа ч юм ширтээд “Би хүүхдээ дагуулж яваа бүсгүй хүн бүрт аз жаргал хүсэн шивнэдэг. Тэд бол амьд бурхан” гэсэн юм.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4376081/a49/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
26256 shiregleh tuhai asuuya??? [5] NEW elle 2011-04-01 4653
26255 한국이주여성인권센터에서 sumowoman 2011-04-01 657
26254 ***ILSAN & PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL*** DVT 2011-04-01 527
26253 한국이주여성인권센터 "이주여성 상담소 울타리"가 여러분을 도와드립니다 sumowoman 2011-04-01 797
26252 hairlasand mini uuchlaarai file er hun88 2011-04-01 641
26251 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-04-01 604
26250 ajilaas garah akt hiij ogno,,gereeniihend naidvartai,,010-9821-3721 mgltaun604 2011-04-01 521
26249 **БАРИА ЗАСАЛ , ГОО САЙХАН ** b_shuuderhen 2011-04-01 517
26248 humuuseee tsaana chini [14] manuka 2011-04-01 2438
26247 HOSZVRH EES ASUUYAA [4] balzol 2011-04-01 775
26246 AMORE~~HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file ssamii 2011-03-31 603
26245 hi egelhen id -tai busguid [1] kooko 2011-03-31 563
26244 orchuulaad uguuch [3] eodhkuu 2011-03-31 749
26243 tsairuulah tos [6] nokiax6 2011-03-31 5260
26242 orchuulaad ogooch [2] plus6650 2011-03-31 598
26241 Нvvр царайны төрх чvхал уу? Ээж минь 2011-03-31 763
26240 Нvдний алимны цагаан өнгө Ээж минь 2011-03-31 867
26239 bvsgvichvvdee asuuya ???? [2] hi...... 2011-03-31 895
26238 Нуруу, бэлхvvсний гунхсан галбир Ээж минь 2011-03-31 886
26237 МАНАЙХААН ЯАРАВЧЛААРАЙ !!!! [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-31 1218
26236 town 604 toot :МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ....^^ Уншсан маш сайн чанартай 7 england 2011-03-31 644
26235 Turaah arganuud ... [3] anhia 2011-03-31 2783
26234 eson od kargo [2] aaa_003 2011-03-31 860
26233 Бариа засал хийж байна МонголТв 2011-03-31 755
26232 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-03-31 513
26231 <<<МИАТ---СОЛОНГОСЫН ОНГОЦ---ЭНЭ ҮНЭН ҮҮ ??? ХҮМҮҮСЭЭ !!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-31 904
26230 busguichuus asuuh zuil bna [2] marzaganuur 2011-03-31 1149
» БҮСГҮЙЧҮҮД МИНЬ БИТГИЙ ИЙМ ЗАМ СОНГООРОЙ!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-31 1038
26228 huuhdiin 안전용품 asuuya [4] ind 2011-03-31 1001
26227 СОЛОНГОС ГОО САЙХАНЫ ЭМНЭЛЭГ 55% ХЯМД ҮНЭЭР/ ОРЧУУЛГА VНЭГVЙ/ **010-7566-7074** БАНКНЫ БАТАЛГАА ГАРГАНА zax-zeel 2011-03-31 613
26226 torgo? [1] my husel 2011-03-31 2041
26225 gereenii ger bvliin ajil bna hurd123 2011-03-31 732
26224 Tursnii daraa... [2] [11] anhia 2011-03-31 1976
26223 Yum asuuya [2] ezengui aral 2011-03-31 951
26222 AMORE,HERA ,sulwhasoo GOO SAIHANII BARAA BITAMINUUD ZARJ BN junia 2011-03-31 808
26221 mongol undesnii huwtsas?????mgldevochka bna uuu??? Монгол чандага 2011-03-31 8420
26220 Ta amraltiin udruu yu hiideg ve? ezengui aral 2011-03-31 774
26219 Эмэгтэйчүүдэд нэн хэрэгтэй [2] Ээж минь 2011-03-31 1058
26218 Хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүн Ээж минь 2011-03-31 1565
26217 ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БЭЛДМЭЛ .... Та өөртөө хөрөнгө оруулалт хий !!! Эрүүл явбал их мөнгө хураана MAKE-UP 2011-03-31 607
26216 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...массажиндаа 50% SALE ЗАРЛАЖ БАЙНА ( хугацаатай ) MAKE-UP 2011-03-31 583
26215 baitsaanii salat ? [1] bacebook 2011-03-31 4507
26214 huliin sudas??? [3] Tiim VV 2011-03-31 889
26213 Бариа засал хийж байна МонголТв 2011-03-31 754
26212 *****НҮҮРНИЙ ГОО САЙХНЫ МАССАЖ***** tsasaahai 2011-03-31 640
배너신청
자생병원

배너신청