Саран авхай зүүдэнд айлчилж элдэвийг хүүрнэнэ
Сониуч одод илүүд дурлаж дэрэнд минь бууна
Сайхан түүнтэй минь уулзуулна учруулна гэсэн
Салхин мэт үгс ундархад сэрсэндээ би харамсана
  Урд шөнийн зүүдэндээ буцахыг би хүснэ
  Улмаар цааш  нь бас бүжиглэхийг хүснэм
  Учрах заяа минийх биш гэх хэн ч хэлэхгүй
  Урангоо янжинлхам минь чи сонсооч
Вансэмбэрүү цэцэгийг хайрлан магтан байж
Вандан Дуламсүрэн хоёр дуулсаар л байна
Ван биш ч ноён биш ч,чи минь минийх шүү гээд
Ванлий дуулж чамайгаа санаж сэтгэлээ амраая би
  Дэргэд минь шөнөөр ирсэн тэнгэрийн тэр одод
  Дэгжин сар жихүүн салхи энэ бүхэн цөмөөрөө
  Дэндүү ихээр хайрлам чамайг минь надтай уулзуулах
  Дээр шөнийн зүүдээ мөрөөдөж би хүлээнэ
Алсад суугаа амраг минь чи тэр зүүдэнд ирнэ
Аясын салхи эхлээд  дууг чинь надад авчирна
Алиалж чи минь надаараа нуугдан наадах болов ч
Аз болж дурлалын бурхан өөрөө надад туслана
  Аргагүй сайханыг  шивнэсэн одод өглөө буцна
  Алтан наран цонхоор шагайхад би сэрнэ
  Авч хоцормоор энэ л зүүдээ би цааснаа үлдээе
  Айдаа миний эгчмэд алдарай хаахна явна вэ.

Нэрний үсэгийн дараалалаар бичсэн энэ шүлэгний эзэн бол миний анхны дурлал байлаа.Салахгүй хайр,мартахгуй дурлал гэдэг нь хүмүүний амьдралын бас нэгэн сайхан амт,гоёхон чимэг юмдаа.Хэдхэн хоноод нутаг буцлаа гэж бодхоор сайхан байна шүү.Ирээд буцдаг нэгхэн сарын минь хугацаанд миний оруулдаг нийтлэл бас шүлэгийг минь үзэж сонирхож урам өгч байсан найзууд та нартаа баярлалаа.Энд байх хугацааны минь оруулж байгаа сүүлийн шүлэг.Эргээд дахин ирэхээрээ шинэ зүйлстэй дахин уулзая баяртай найзуудаа.Хүсэл мөрөөдөл алсын хараандаа бүгд хүрээрээ гэж ерөөе.Та бүхнийг хүндэтгэсэн Бөхөө12.