Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье
Миний охин Дашдамба овогтой Наранжаргал нь 1984 онд төрсөн. Охин маань 1998 оноос хойш “Аяганцар түүдгэнцэрийн үрэвсэл” оноштой олон жил эмнэлэгээр явлаа. Гэвч бүрэн анагааж чадалгүй явсаар 2006 онд “Бөөрний дутагдал ” болж одоо Гемодиализийн аппаратанд 7 хоногт 3 удаа орж, түүний хүчээр л амьдарч байна. Миний охин бөөр шилжүүлэн суулгах боломжгүй байсан нь охинд маань тохирох 1-р бүлгийн цустай, цусан төрлийн хүн бидний дотор байхгүй байгаа. Хамгийн гол нь охины маань элэг С вирустэй юм.
БНСУ-аас бөөр шилжүүлэн суулгах хагалгаагаар нэрд гарсан эмч манай улсад ирэхэд азаар охиныхоо судсыг солиулан уулзах завшаан тохиож, учир байдлаа хэлээд тусламж хүсэхэд Солонгост мэс засал хийлгэж болно гэсэн юм. Буянаар Пак эмчээс бидэнд Солонгост очиж эмчлүүлэхийг зөвшөөрсөн урилга ирлээ. Охин маань С вирустэй, ээжийнх нь цусны бүлэг өөр байсан ч донор болж бөөрөө өгч болно гэнэ. Энэ сайхан мэдээ боловч бидэнд бөөр шилжүүлэн суулгахад нийт зардал 70 сая төгрөг шаардлагатай байна. Буянт хүмүүс минь бидэнд чин сэтгэлээсээ тусалж хувь нэмрээ оруулаач.
Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа.
Аав Дашдамба нь
Хандивын данс:
Chase Bank:
309-327-0200
Голомт банк
240-500-4471 (Валютын)
240-500-4470 (Төгрөгийн)
Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй шүү дээ!Элэг нэгтэндээ зовж яваа цагт нь туслахыг миний бие уриалж байна
EH SURVALJ WWW.CEKC.MN