Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Солонгос сериалыг телевизүүдийн дэлгэцнээс шахна Бүх төвшний уран бүтээлчид Солонгос сериалыг Солонгосчуудтай дайн зарлаад байгаа юм биш. Миний хүүхэд өнөөдөр аба, уба гэж ярьж байна.  Солонгос кино үзэхийг нь цагдаж, хорьж чадахгүй юм чинь яах юм бэ. Түүний оронд өөрсдөө л олон ангит кино хийх хэрэгтэй байх.

Тун удахгүй  “Амьдралд тавтай морил” 80 ангит сериал гарах гэж байгаа.

-“Амьдралд тавтай морил” 80 ангит кино хийж байгаа гэсэн. Ямар сэдэвтэй, юун тухай өгүүлсэн бүтээл вэ?
-Залуусын нөхөрлөл, хайр дурлал гээд мөнхийн сэдвийг харуулсан 80 ангит кино хийж байна. Гэхдээ инээдмийн, хөнгөн кино. Инээдмийн гэхээр жигтэйхэн татаж унахаар биш. Цагаан инээд бэлэглэхээр бүтээл. Холливудын “Friends” гэдэг олон ангит кино байдаг даа. Яг тэр киноны Монгол хувилбар гэж ойлгож болно. Зураг авалт, текстийн бичигдсэн байдал, жүжиглэх арга барил гээд бүх зүйл тэр киноны маневараар явна. Яг хуулсан гэж ойлгож болохгүй. Бид зохиолоо өөрсдөө бичээд, найруулж байгаа болохоор өөр.

-Санаа авах чинь тийм ч сайн зүйл биш биз дээ. Өөр сэдэв хөндөж, сэдэж хийж болоогүй юм уу?
-80 ангит киног өөр сэдвээр хийж болно. Олон санаа байна. Өнөөдөр телевизүүдээр олон орны сериал гарч байна. Солонгос сериал хэчнээн жил гарч байгаа. Гэтэл тэдгээр кино гарлаа гээд залууст ямар санаа өгөв. Юу ч өгөөгүй. Өгсөн юм нь гэвэл өсвөр насны охидууд, хүүхдүүдэд буруу үлгэр, уба, хайраа гэсэн нялуун яриа л байна. Өнөөдөр нийгэм тэр чигээрээ уур бухимдал, асуудалтай байгаа. Тэр дундаа Монголд энэ байдал газар авсан.

Энэ бүхнийг үзүүлээд яах юм бэ. Бид хэллээ гээд хэн хүлээж авах вэ. Бидний санаа байгаа онохгүй. Ийм зүйл буруу байна гээд засахгүй шүү дээ. Түүний оронд үзэгчдийг 40 минут амрааж, ядаргааг нь тайлж, арай өөр юм бодуулъя. Бидний санаа ердөө л энэ. Хүмүүс нийгмээ шүүмжилж, дарга нар ажиллахгүй байна, цалин хүрэхгүй юм гээд л муулаад байдаг. Гэтэл энэ дунд өөрөө хичээх юм бол олон гарц байна. Үүнийг л бид кинондоо харуулах гэсэн юм.

-80 ангитай кино хийж байгаа болохоор өргөн бүрэлдэхүүнтэй бат байгаа байх. Жүжигчдийн багт хэчнээн хүн багтаж байна вэ?
-Олон хүн байгаа. Гэхдээ гол таван дүр байгаа. “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ, Х.Манлайбаатар, УДЭТ-ын жүжигчин Г.Эрхэмбаяр, жүжигчин Э.Ууганбаяр, Дөлгөөн нар тоглож байна. Бүх олон ангит киноны ерөнхий үйл явдал байдаг даа. Гол дүр, эсрэг дүртэй. Хоорондоо зөрчилдөөд, хайр дурлал үүсгэж, нэг салаад нийлээд л байдаг. Харин манай кинонд тийм зүйл байхгүй. Гол таван дүр л 80 ангийн турш гарна. Гэхдээ туслах дүрүүд байгаа л даа. Харин нэг туслах дүр нэг анги дээр л гарна. Тэгэхгүй 10 дугаар ангид гарсан хүн гэнэт 20 дугаар ангид орж ирээд л байхгүй.

-Монголын телевизүүд, уран бүтээлчид яагаад гэнэт олон ангит кино руу хошуураад эхлэв ээ?

-Энэ нь хоёр талтай. Анх сериал гарч эхлэхэд Монголчууд яагаад хийж болохгүй юм гэж уран бүтээлчид хоорондоо ярьж байлаа. Бидний энэ киноны санаа аль гурван жилийн өмнө гарсан. Бүр эхний найман ангийн зургийг нь авчихсан байсан. Гэтэл санхүү, хөрөнгө дээр гацаад зогссон. Уран бүтээлийг дандаа санхүү дагаж явдаг. Тэр үед ивээн тэтгэх байгууллага олдоогүй. Учир нь сериал хийнэ гэхээр эргэлзээд байсан юм. Одоо бол телевиз, тэр дундаа олон ангит кино ямар хүчтэй вэ гэдгийг компаниудын маркетингууд ойлгож эхэллээ.

Түүнээс гадна МҮОНТ-ийн “Хэцүү анги”, “Тусгай салаа” гэсэн хоёр сериал олон ангит киноны суурь болж өгсөн. Энэ кинонууд гарсны дараа монголчууд өөрсдийн уран бүтээлчдийн сериалыг хүлээж байгаа юм байна. Том компаниуд энэ бүтээлд нь оролцох хүсэлтэй байдаг гэдгийг уран бүтээлчид мэдрээд эхэллээ. Түүний хажуугаар бүх төвшний уран бүтээлчид Солонгос сериалыг шахах юмсан гэж ярьдаг. Солонгосчуудтай дайн зарлаад байгаа юм биш. Миний хүүхэд өнөөдөр аба, уба гэж ярьж байна. Би Солонгос кино үзэхийг нь цагдаж, хорьж чадахгүй юм чинь яах юм бэ. Түүний оронд өөрсдөө л олон ангит кино хийх хэрэгтэй байх.

-Кино урлаг нэг талдаа маш том бизнес байдаг. Гэтэл олон ангит кино бүтээхэд их хөрөнгө шаарддаг. Бүтээсний дараа ашиг олдоггүй. Тийм байтал уран бүтээлчид олон ангит кино хийгээд байгаа нь дээрхээс өөр шалтгаантай юм биш үү?
-Арилжааны телевизүүдэд маш том боломж бий болдог. Сериал гаргаснаараа реклам цацалтаараа ашиг олдог. Харин МҮОНТ-ийн хувьд тийм зүйл байдаггүй. Тэдэнд кино хийх нь л чухал. Манай уран бүтээлчид ч гэсэн залуу хүмүүс байгаа. Сэтгэл санаагаар нэгдсэн. Бидэнд мөнгө тийм чухал биш. Уран бүтээл хийе. Чанартай кино гаргая л гэсэн хүсэлтэй. Түүнээс ашиг олохдоо гол биш.

-Жүжигчдийн сонголт, тэр дундаа гол дүр гэдэг кино хэр амжилтад хүрэхийн үндэс байдаг. Найруулагчийн сонголт ийм байв уу, өөр шалтгаан бий юу. Олон чадалтай залуу жүжигчид байна шүү дээ?
-Би өөрөө “Захиалгат инээд” хамтлагийн нэг гишүүн. Бид энэ санааг гаргаад, хийж байна. Эхнээсээ хамт хөдөлсөн, ярилцсан. Харин бусад гол дүрүүдийн хувьд одоо эд жагсч яваа чадалтай уран бүтээлчид. Бүх л кино, шоунд оролцож байна. Авъяас, ур чадвар, хүнээрээ эрэлттэй “бараа” гэсэн үг. Гэхдээ хүн чанар чухал. Бидэнд нэг л хэцүү зүйл гарсан нь эмэгтэй гол дүрийн сонголт байсан. Зураг авалтдаа ороод хоёр сар гаруйн нүүр үзэж байна. Энэ хугацаанд эмэгтэй жүжигчний сонгож чадахгүй байсан. Эмэгтэй гол дүргүй хэсгүүдийнхээ зургийг аваад л явж байлаа. Харин саяхан сонголтоо хийж, Дөлгөөн гэдэг охиныг авсан байгаа.

-Өдөр шөнөгүй л зураг авалтаа хийж байгаа гэсэн үү. Хэзээ дуусах төлөвтэй байна?
-Эндээ байрлаад, зургаа аваад л байж байна. Хажуугаар нь эвлүүлэг гээд бусад бүх зүйлээ хийж байгаа. Ирэх сарын дундуур МҮОНТ-ээр гарна. Их хурдан кино хийж байгаа юм шиг санагдаж байж болох юм. Гэхдээ нэг аргачлал бий. Бид бүх дотор зураг авалтаа нэг л газар хийж байна. Энэ байранд баарнаас гадна хоёр айл байгаа. Хажуу байранд бас айлыг тохижуулсан байгаа. Гол дүрүүдийн маань амьдардаг гэр гэсэн үг. Тэгэхгүй бол нэг газар зураг авчихаад хороолол явах юм бол хэцүү биз дээ. Энэ чинь биднийг хурдан ажлаа амжуулахад нөлөөлж байгаа юм.

-Та бүх зураг авалтаа дуусгаад гаргах гээд байна уу, эсвэл эхний ангиудаа гаргаж байх зуураа ажлаа хийх үү?
-Бид хийж байхдаа киногоо эхнээс нь цацаж эхлэх төлөвлөгөөтэй байна. Мөн 40-р ангиасаа эхлээд үзэгчдийн санал авах байх. Энэ дүрийг яах вэ, үйл явдлаа яаж өрнүүлэх вэ гэдэг санал авна. Кинон дээр Төгсөө гэдэг залуу жижигхэн баар ажиллуулна. Тэгээд гарах хаалганыхаа ойролцоо ваар тавих юм. Төгсөө найзууддаа “Та нар миний вааранд 50 төгрөг ч болов хийж байгаарай” гэдэг. 40-р анги дээрээ энэ ваараа задлах юм. Тэр үедээ “Манай улсад цусны өвчтэй, хорт хавдартай хүүхдүүд их байдаг юм байна. Тэдэнд би туслах гэсэн юм. Сэтгэлээрээ бага ч гэсэн мөнгө өгье” гэж хэлдэг. Түүнтэй зэрэгцээд бид хэд хэдэн газар ваар тавьж, хөдөө орон нутгаар аялуулах бодолтой байгаа. Киноныхоо төгсгөлд нэг ч гэсэн хүүхдэд туслах зорилготой.

-80 анги хэтэрхий урт биш үү. Хүмүүс залхах байх даа?
-“Халтар царайт” шиг үйл явдал нь нарийн гогцоотой, өмнөө хойноо санах юм ихтэй биш учраас залхахгүй. Би итгэлтэй байна. Нэг анги нэг сужет гэсэн зарчмаар хийнэ. 80 ангит киноны 16 ангид нь нэг гол дүрийн тухай түлхүү өгүүлнэ. Ерөнхийдөө ийм маягаар өрнөнө. Бусад кино шиг үйл явдлын зөрчилтэй биш учраас залхах юм гарахгүй. Манай уран бүтээлчид үзэгчдийг залхаахгүй байх үүднээс хичээж байна. Энд би ганц юм хэлмээр байна. Кино бүтээхэд хөрөнгө мөнгө маш их шаарддаг. Тиймээс бидэнд тусалж байгаа хөрөнгө оруулагчдадаа баярласнаа илэрхийлэх нь зүйтэй байх.


profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4361397/698/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239274
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366629
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365247
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
26121 BUSGUICHUDEE turah nuutsaasaa huvaaltsaach [3] eagle0110 2011-03-28 949
26120 MGL-ru mashin oruulax talaar (татвар, НӨТ) [2] Tumeeee 2011-03-28 829
26119 elgemsvvgees asuuya [1] hi...... 2011-03-28 572
26118 mass@jnii tos asuuya [3] duck duck 2011-03-28 993
26117 ajiliin amjilt mahnii talaar asuuh yum bnaa [4] anhiluun90 2011-03-28 1051
26116 tsagaan huudas [6] ㅁ녀ㅕㅇ밋먀ㅑ 2011-03-28 1192
26115 huuhnuudee havar irlee shuu [2] gteba 2011-03-28 995
26114 helj ogch tuslaach [1] pinki 2011-03-28 633
26113 BOLOR idtai hvnd mash ih bayrlalaa pinki 2011-03-28 557
26112 hariulj tuslaach busguichuudee [8] princess*** 2011-03-28 1295
26111 ***БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН*** b_shuuderhen 2011-03-28 458
26110 ANSAN daxi KHAN BANK file money$$$ 2011-03-28 450
26109 Гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ удаан хэрэглэх аргууд Ээж минь 2011-03-28 784
26108 ЭНЭ МАШ ЭНГИЙН ЗӨВЛӨГӨӨ .... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-28 948
26107 Элгэмсүү гээч д [9] bolor2 2011-03-28 1483
26106 hi f-2 viz tei hun kargo ajilluuj bh yum ? [1] hrtaihrtai 2011-03-28 989
26105 vaktsinii talaar asuuy [3] pinki 2011-03-28 1994
26104 сайхан бүсгүй(shuleg) file *egelhen* 2011-03-28 625
26103 швед улсад үйлдвэрлэгдсэн байгалийн цэвэр бүтээгдэхүүн ОРИФЛЭМ компаний гоо сайхны бараа борлуулалт shinesoel 2011-03-27 498
26102 <<СОЛОНГОСТ БАЙДАГ БҮСГҮЙЧҮҮДЭД ИЙМ ХЭЦҮҮ АСУУДАЛ........... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-27 792
26101 СОЛОНГОСТ БИДНИЙ Л ОХИН-- ТУСАЛВАЛ ЯМАР БЭ ????????? [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-27 786
26100 ИЙМ САЙХАН ЮМ БОЛЖ БАЙНА >>> [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-27 1129
26099 hi asuuyaa naizuudaa [1] namdag 2011-03-27 565
» <<МОНГОЛЧУУД СОЛОНГОСЫН САВАНГИЙН ДУУРЬ ҮЗЭХГҮЙ !!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-27 1097
26097 energi [1] MAKE-UP 2011-03-27 660
26096 БҮСГҮЙ ХҮНИЙ-- АМЬДРАЛЫН ГАЙХАМШИГТАЙ ХОРОМ .............. **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-27 734
26095 Yaraltai helj vgvvch [6] dulduu 2011-03-27 1076
26094 38- ТАЙ МИНИЙ СЭТГЭЛ ЗОВООСОН АСУУДЛЫГ ХУВААЛЦААРАЙ!!!!!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-27 1096
26093 BANKNII BATALGAA GARGANA MGL-D sormuusmaa 2011-03-27 477
26092 hasha baishin... UUKANAA 2011-03-27 625
26091 tuslaarai naizuudaa hurdan [3] tsek1234 2011-03-27 922
26090 busguchuudee asuuh ym bna [1] tsaasan_shuwuu 2011-03-27 997
26089 Бариа засал хийж байна МонголТв 2011-03-27 586
26088 hi elgemsvv bolon eejvvdee tusalaach manai egch hvvhed oldogviee end emchlvvleh buyu vr suulgah gej irsen yumaa [7] sky_2 2011-03-27 1246
26087 HUUHED AVCH YVNA. yanz 2011-03-27 443
26086 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-03-27 572
26085 55% ХЯМД СОЛОНГОС ГОО САЙХАНЫ ЭМНЭЛЭГ /ОРЧУУЛГА VНЭГVЙ/ 010-7566-7074 zax-zeel 2011-03-27 508
26084 БҮХ МОНГОЛЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД 010-7566-7074 zax-zeel 2011-03-27 448
26083 SALE SAMSUNG HORGOGCH UILDVERIIN UNEER SAMSUNG BUH TORLIIN DAATGAL SAMSUNG NOTEBOOK 2011-03-27 462
26082 ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БЭЛДМЭЛ .... Та өөртөө хөрөнгө оруулалт хий !!! Эрүүл явбал их мөнгө хураана MAKE-UP 2011-03-27 563
26081 Пудернүүд chevon 2011-03-27 776
26080 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...массажиндаа 50% SALE ЗАРЛАЖ БАЙНА ( хугацаатай ) MAKE-UP 2011-03-27 461
26079 Эрдэс бодисоор баялаг чийгшүүлэгч empul 3ml*12 sh chevon 2011-03-27 463
26078 Naiziigaa haij baina 11976 2011-03-27 629
26077 СОДА [2] юу ч биш 2011-03-27 719
배너신청
자생병원

배너신청