Moderator: mgl_300
mgliin elchin deer bvrtgel ybagdaj bga yumuu bas gariin hee abch bga yumuu hariulj tuslaach
Хүний хөгжлийн сангийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2010оны 347-р дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэнд Хүний хөгжлийн сангаас хишиг, хувь хүртээхээр тус тус заасан.
Мөн УИХ-ын 2010оны 39, Засгийн газрын 2010оны 350дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн нийт хувьцааны 10хувийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын иргэнд нэрийн данс нээж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Иймд иргэний улсын бүртгэлийг үнэн зөв хөтлөх, иргэний эрхийг хангах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрд ногдох ашгаас Монгол Улсын иргэн бүрт хишиг, хувь хүртээх, хувьцаа эзэмшүүлэх боломжийг хангах зорилгоор Гадаад харилцааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулж байна.
Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхэд хаана хандах вэ?
Иргэн та Солонгос улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны иргэний бүртгэл хариуцсан консулын ажилтанд хандаж бүртгүүлнэ. Лавлах утас : 02-794-1350, 1951
Иргэн та ямар баримт бичгээр бүртгүүлэх вэ?
Үндэсний гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ.
Иргэн та шинэчилсэн бүртгэлд хэрхэн бүртгүүлэх вэ?
Иргэний шинэчилсэн бүртгэлээр Монгол Улсын иргэний төрсний болон иргэний үнэмлэхийн байнгын оршин суугаа газрын бүртгэлийг шинэчлэн баталгаажуулж, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл(гарын хурууны хээ)-г шинээр бүртгэнэ.
tsek1234 chi ochij burtguuleh gej bgaa ymuu
4sariin negnees ehelne gsnshde,,,