Халуун орныг зорих шиг шувууд

 Хүн шиг амьдрах гэсэн хэдхэн монгол

Нүүдлийн гэх шувуудын эх нутаг
Нүүдэлчдийн гэх миний монгол орон

 

Төрсөн газраараа овоглогддог шувуудад би атаархана.
Тэнгэртээ тэд хилгүйд нь би атаархана.

Хүн ч гэсэн дээ бид амьтан шүү дээ
Хүссэн газраа нисээд очимоор л байх юм

 

Даан ч би монгол доо очиж болохгүй
Давхар иргэншил надад байхгүй.

Нүүдэлчин удмын зангаараа бид
Нүүгээд л баймаар бид буруугүй шүү

 

Зүсэр бороо асгараад л байна даа, энд нь
Замын хүмүүс ч ирсээр л байгаа даа, тэнд минь

Энд бид эзэн болохгүй ч эзэнгүй юм шиг, доошоогоо
Тэнд тэд эзэн болоод эзэнгүй юм шиг, дээшээгээ

 

Бид л зөвхөн эндээ гацаад, эх оронгүй
Бусад нь ирж очоод л эх оронд минь.

Даан ч би монгол биш монгол хүн
Даан ч тэр монгол, монгол хүн биш.

 

Ийм л хуультай улс, эх орон минь
Ийм л хувьтай хэсэг монголчууд.

Дэлхийгээ эргэсэн монголд
Дэм л хэрэгтэй байна даа.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn