Бичлэгийн тоо 2,391

Паркинсон хууль

Уншсан 1910 vote 0 2011.03.27 13:35:06
Паркинсон хууль ( Parkinson’s Law)
“Өгөгдсөн хугацаат ажил үргэлж эцсийн мөч хүртэл сунгагддаг.“- Parkinson’s Law, Cyril Northcote Parkinson, Английн  нэрт түүхч, зохиолч.

Хэрвээ чи өөртөө 2 цагийн дотор дуусгаж болох ажлыг гүйцэтгэхийн тулд 8 цаг өөртөө өгвөл чи 8 цагтаа хийж дуусгана, хэрвээ чи өөртөө 10 цагийг өгвөл арван цагтаа хийж дуусгана, хэрэв чамд ямар нэгэн шуурхай хэрэг гараад 2 цагийн дотор дуусгаж болох ажлыг 1 цаг 30 минутанд хийж гүйцэтгэх шаардлага гарвал чи 1 цаг 30 минутанд амжилттай хийж дуусгана.- Үүнийг Паркинсон хууль гэж нэрлээд байгаа юм.

Тодруулбал: Хэрвээ чамд 8 цагийн дотор хийж дуусгах ёстой өгөгдсөн ажил байвал, чи өөрөө энэ ажлыг 1 юмуу 2-хон цагийн дотор маш амархан амжуулах 100%-ийн боломжтой гэдгийг мэдэж байгаа ч гэсэн, чи 8 цагийг нь тултал хийдэг.

“Хангалттай цаг байх тусам хамгийн сүүлийн мөч хүртэл үрэгддэг.”
Оногдсон ажлыг хийж дуусгахад бид өөрсдөндөө  тухайн ажилд зарцуулагдах ёстой цагаас илүү их хугацаа өгдөг учраас бидэнд хангалттай цаг байгаа гэж бодоод бид цагийг үрэн таран хийдэг. Цаг бага байх тусам бид хийж буй ажлаа гол чухал, зайлшгүй гэж үзэх зүйлд шууд хандуулж, чиглүүлж өгөхөөс гадна хийх гэсэн ажлаа дор дор нь хийж дуусгадаг. Тиймээс тухайн оногдсон ажлыг хийж дуусгахад зарцуулагдах цагийг аль болох шахуу өгч байвал сайн. Бид завгүй, их ажилтай байх тусам ихийг амжуулдаг нь мөн үүнтэй холбоотой.

Бас нэг жишээ татъя: Өнөөдөр ажил дээр чинь хийж дуусгах 2 чухал ажил байлаа гэж бодьё. Ажлаа хийхийн хажуугаар чи хувийнхаа мэйл-ийг шалгана, хамтран ажилчинтайгаа буу хална, кофе чанаж ууна, утсаар ярина гээд л……Дарга ороод ирэнгүүт яг хийх ёстой ажлаа учиргүй хийж завгүй мэт харагдана. Үүнийгээ өдөржингөө давтан хийж ажлын 8 цагаа дуусгана. Хэрвээ чи хувийн мэйл-ээ шалгаагүй, хамтран ажилчинтайгаа буу халаагүй, утсаар яриагүй шууд хийх ёстой ажлаа сарнихгүйгээр хийсэн бол ердөө 2-хон цаг шаардагдах  байсан байх.

1. Оногдсон ажлыг чухал үйлдэл рүү төвлөрүүлэхийн тулд тухайн ажлыг хийж дуусгахад зарцуулагдах цагийг хас.- Паркинсон хууль
2. Оногдсон ажлуудыг хамгийн чухлаар нь эрэмбэлүүлж чухал ажлыг эхэлж хийж, чухал биш гэж үзсэнийг нь үгүйсгэснээр цагийг хэмнэ.- Парето хууль

Хэрэв Паркинсон хууль болон Парето хууль хоёулангий нь ажил төрөл, хувийн амьдралдаа хамтад нь хэрэгжүүлж чадвал бид маш их үр бүтээлтэй амжилтанд хүрэх болно. Маш чухал ажлыг сонгож, чухал үйлдэл рүү нь төвлөрүүлэн цагийг хасаж, цагийг хэмнэнэ гэсэн үг.

Жишээ нь: Өнөөдөр чамд хийж дуусгах арван ажил байлаа гэж үзэхэд, ажил болгоноос “Би өнөөдөр зөвхөн үүнийг  хийвэл миний сэтгэл ханамжтай байх уу?” гэдэг асуултыг өөрөөсөө асууж, 10 ажлаас маш чухал гэж үзэх 2 ажлыг сонгоод, энэ 2 ажлаа хийж дуусгахад зарцуулагдах цагийг өөртөө шахуу өгөх. Энэ 2 ажлаа дэс дараалуулан хийх ба эхнээс нь авахуулаад дуустал нь анхаарлаа сарниулалгүй хийгээрэй. Ингэж чадвал чи маш их цаг хэмнэх ба илүү гарсан цагаа гэр бүл, хүүхэддээ, дуртай зүйлүүддээ эсвэл бусад чухал гэх ажлууддаа зарцуулах.

Өөрөөсөө доорх асуултуудыг асуугаарай:

- Би өнөөдөр зөвхөн үүнийг  хийвэл миний сэтгэл ханамжтай байх уу?
- Би үр бүтээлтэй байна уу эсвэл зүгээр идэвхтэй байна уу?
- Би чухал ажлыг үгүйсгэхийн тулд  янз бүрийн шинээр хийх юмнууд гаргаж байна уу?

Бид гол ажлаа хийхээсээ өмнө ямар нэгэн шинэ ажил сэдэж байдаг. Жнь: ” За телевизээр юу гарч байна гялс хараадахья” гээд 20-30 минут телевиз үздэг, дараа нь “За Сараа юу хийж байна гялс залгаадахья” гээд 20-30 минут ярина. Тэгээд яг ажлаа хийх гээд ширээн дээрээ суухад нүдэнд чинь компьютер харагдаж ” За мэйл-ээ шалгаадахья” гээд цааш нь интернэт-ээр хэсээд алга болно. Дараа нь өлсөнө, хоол иднэ, аяга тавгаа угаана гэсээр байтал дараагийн ажил ундраад нөгөө чухал ажлаа хийж чаддаггүй тохиолдол зөндөө гардаг.

Бид нэг юм хийх гээд нөгөө юмыг хийгээд алга болдог талаар дээр хэлсэн. Тиймээс ажлын байранд ирэхдээ

1-рт:  Зайлшгүй хийх ажлын жагсаалт гаргах
2-рт: Мөн түүнйгээ чухал болон чухал бусаар нь эрэмбэлүүлсэн байх
3-рт: Ажил болгон дээр хэр их хугацаа зарцуулах вэ гэдгээ тооцоолж гаргасан байх
4-рт: Анхаарлаа сарниулалгүй хийж дуусгах

Өдөр болгон үр бүтээлтэй өнгөрөөх 2-хон цагийг байнга гаргаж түүнийгээ дадал зуршлаа болгохыг хичээгээрэй. 2-хон цаг үр бүтээлтэй байх нь өдөржингөө 10 ажил хийх гээд стрэсдэж байснаас хамаагүй дээр шүү!

Баярлалаа, амжилт хүсъе!

Ука Төмөр

http://www.ukatumur.wordpress.com
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4359150/7a2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24452
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27978
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115736
1941 Sanalaa helj tus bolooch [2] apple2011 2011-08-25 1857
1940 СОЛОНГОСЫГ ЗОРИХ ИДЭР ЗАЛУУСЫГ ЭХ ОРНООСОО УРВАСАНД ТООЦЪЁ [16] 성은 2011-08-10 2993
1939 asuuh yum bn humuusee tyslaach [3] tsatsral 2011-08-09 2025
1938 mongolchuud hariinhand [11] xalx_blood 2011-08-04 2918
1937 Ажлын цаг ихтэй, амралтгүй орон [2] erhun88 2011-08-02 2152
1936 EVERLANd yaj ybdiin be hariulaad uguuch!!! [2] A11S 2011-07-28 2003
1935 САЙХАН НААДААРАЙ monh-monk 2011-07-08 2709
1934 admin bn uu ? [3] FR4Y 2011-07-04 1816
1933 Монгол хүний дүр зураг [10] eegiinaa 2011-07-03 4643
1932 medeh hvn bainuu [2] ochir 2011-07-02 2018
1931 Bairnii une buulgah mongol arga demjij baina! [3] joinmc 2011-07-02 2586
1930 asuult bna tuslaach ee [4] Enkhboldoo 2011-07-01 1908
1929 helj ugch tuslaach [2] gteba 2011-06-29 2498
1928 Солонгост ажиллаж байсан залуугийн тухай [3] mongol 2011-06-29 4061
1927 ӨЧҮҮХЭН БИ БЭЭР ЭХ ОРНОО ӨРӨВДӨХИЙН ЭРХЭНД ИНГЭЖ БИЧИГЛЭВЭЙ [3] ajilchin_zalyy 2011-06-25 2492
1926 Эрхэм зорилго [3] edward1 2011-06-19 1894
1925 БНСУ-д байхдаа МОНГОЛД ажилламаар байна уу? [18] monh-monk 2011-06-11 19277
1924 Сүүлийн үед гадаадын гэрээт ажилчид БНСУ-д урт хугацаагаар оршин суух эрх [3] huu88 2011-06-11 2538
1923 БНСУ-д ажиллаж байгаад эх орондоо(Монголдоо) суурьшиж байгаа гадаадын ажилчдын дунд хэрхэн ажил төрөл эрхлэн амжилтанд хүрсэн тухай сэдвээр эссэ, нийтлэл бичих уралдаан зарлаж байна. [1] monh-monk 2011-06-07 3566
1922 Монгол дахь ажлын байрны нээллтэй өдөрлөг Солонгост-2011 [5] monh-monk 2011-06-07 4201
1921 Чиний хэлээр... (Ёс бус хэллэгтэй) Coolio-oos [8] Coolio_12 2011-06-04 2558
1920 Одоогоос 4 жилийн өмнө [3] ankxaa 2011-06-04 2761
1919 Бидний хоцрогдол зан араншингаас маань үүдэлтэй [6] erhun88 2011-05-31 2610
1918 2013 он хүртэл газар өмчилнө [19] Ээж минь 2011-05-28 2622
1917 шинэ санаа байна [2] Батчулуун 2011-05-15 3338
1916 Өрх толгойлсон эмэгтэйчүүд [6] Ээж минь 2011-05-08 5125
1915 ЭХ ОРОНДОО БҮҮ ГОМДООРОЙ! [2] doldond 2011-05-05 2348
1914 буян үйлдэж 49 хоногийн ном хурах үйл ажиллагаа monh-monk 2011-04-27 3029
1913 БАЙРНЫ ҮНЭ БУУЛГАХ МОНГОЛ АРГА [16] monh-monk 2011-04-25 8755
1912 Anhaar!!! [8] Tsas247 2011-04-23 3949
1911 Сайн байцгаана уу? King of land 2011-04-21 1879
1910 hi [2] zaya 2011-04-19 2200
1909 Хайлаастаас Нисэх хүртэл метро барина [2] Ээж минь 2011-04-18 2386
1908 1678 ГАДААДЫН ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАЛАА [5] Ээж минь 2011-04-18 2734
1907 Eh oron, gazar shoroo mini namaig uuchilaarai...!!! [1] Mongolain 2011-04-15 2885
1906 Солонгос улсад ажиллаж амьдарч буй гадаад иргэдэд анхааруулах нь [2] ***5- CAP** 2011-04-14 3568
1905 "Иргэн та Монгол Улсын Засгийн газраас олгосон "Эрдэнэс тавантолгой" ХК -ийн 536 ширхэг хувьцаа эзэмшиж байна" monh-monk 2011-04-10 2929
1904 tuslaach humuusee [2] bertsetseg_09 2011-04-08 2283
1903 МОНГОЛД АЖИЛ БАЙНА УУ? [8] [1] monh-monk 2011-04-01 12246
1902 ХОГгүй Улаанбаатарыг бий болгоё [2] gnew1 2011-03-29 2185
1901 haluun setgel [1] merkus hagan 2011-03-28 1936
» Паркинсон хууль monh-monk 2011-03-27 1910
1899 Хүн хүндэтгэж байгаа хүндээ муухай үг хэлдэггүй [3] Ээж минь 2011-03-26 2338
1898 Солонгост байгаа монголчууд нэр хүндээ алдаж байна [3] Ээж минь 2011-03-26 3795
1897 ДҮҮГЭЭ ХАЙЖ БАЙНА, НАДАД ТУСЛААЧ!!!!!! [9] Palam 2011-03-25 2563
배너신청
자생병원

배너신청