Moderator: mgl_300
Мэдрэлийн архаг ядаргаа бий болдог хэд хэдэн нөхцөлүүд байдаг.
Үүнд:
- Их дуу шуугиантай орчинд ажиллах,
- Биеэ барьсан хувцас тогтмол өмсөх,
- Хүчтэй эм тариа их хэмжээгээр хэрэглэх,
- Нойр дутуу явах, нойргүйдэлд орох,
- Удаан хугацаагаар сууж, оюуны ажил эрхлэх,
- Ууц нуруу, нүд гараа чилээх нь өвчин үүсгэх эх суурийг тавьж өгдөг.
Архаг ядаргаанд орсон үед нойргүйдэх, толгой байнга өвдөж хөлрөх, нүдний хараа гэнэт муудах, хий юм үзэх, амархан ядарч сульдан толгой эргэх, хийморь сүлд үгүйрэх шинжүүд илэрдэг. Ядаргаа нь биед орших магнийн дутагдлаас үүсдэг нь нотлогджээ.
Тиймээс магнигаар баялаг үзэм, гадил, зөгийн бал, арвайн гурил, хөц будаа, зэргийг өргөн хэрэглэх нь тустай. Бид мөн “В” витамин дутагдсанаас архаг ядаргаанд нэрвэгддэг. Хэт чанасан маханд “В” витамин юу ч үлдээгүй. Тиймээс эрүүл малын махыг хааяа шүүрхий идэхэд гэмгүй.
Жимсний шүүс, байцаа, төмс нь тамир тэнхээг нөхдөг шидтэй. Хамгийн гол нь таньд сэтгэл зүйн засал хамгийн чухал шүү. Мөнгөний гачаал, сэтгэл санааны дарамт, гэр бүлийн хэрүүл, өөртөө итгэлгүй байдал зэрэг нь хүний биеийг асар их ядрааж, улмаар мэдрэлд нөлөөлдөг нь тогтоогджээ. Түүнчлэн амьдралын буруу хэв маяг, дадал зуршил ч сөрөг үр дагавартай.
Стресс тайлж байна гээд архидах нь асуудлыг улам хурцатгаж, тамир тэнхээ барна шүү дээ. Харин чөлөө заваараа сүм хийдээр явах (заавал хэрэгтэй үедээ биш юм) бясалгал хийх, агаар салхинд гарах, тааламжтай зүйл ярих, сонсох нь тустайг санагтун.