
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол номадик” жуулчны баазынхан хамтран өчигдөр Сүхбаатарын талбайд “Монгол нүүдэлчин” аялал жуучлалын өдөрлөг зохион байгууллаа. Нүүдэлчин монголчууд бид эрт дээр үеэс бод малыг ачлага уналгад ашиглаж ирсэн.
Тэрхүү ёс заншлыг илтгэсэн гэр сууц, ачаатай үхэр тэрэг, тэмээн хөсөг энд цугласан гадаадын жуулчдын нүдийг хужирласан юм.
Уг өдөрлөгийн талаар нийслэлийн Аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Г.Баясгалангаас тодруулахад:
-Аялал жуулчлалын салбарын ажлыг дотоод, гадаадын жуулчдад танилцуу лахаар төлөвлөсөн. Энэ өдөрлөг энэ сарын 26-27-нд “Мишээл экспо”-д болох “International Travel Mart” үзэсгэлэнгийн нээлтийн ажил лагаа юм. Энэ үеэр бид дэлхийн бусад улс орноос ялгарах нүүдэлчний соёлоо жуулч дад танилцуулан сур талчлах зорилготой.
Үзэсгэлэнд 150 гаруй байгууллага оролцож, бүтээг дэхүүнээ танилцуулан, хоорон доо туршлага солилцож, жуулчдад дэлгэрэнгүй мэдээ - лэл түгээнэ. Мөн ирэх даваа гаригт Ерөнхий сайдын ивээл дор МҮХАҮТ-д “Аялал жуулчлалын чуулган” болно. Энэ сарын 29-30-нд Зо чид буудлуудын холбооноос “Зочид буудал, зоогийн газ рын хангамж” гэсэн үзэсгэлэн зохион байгуулахаар ажиллаж байна.
-Гадаад, дотоодын жуулчдыг татах талаар манайхан олигтой зүйл хийхгүй байх шиг. Зарим жуулчин тааруухан дүн тавиад буцдаг шүү дээ.
-Бид аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд нэн түрүүнд бусдаас ялгарах үзэсгэлэнт сайхан байгаль, ёс заншил, хэл соёлоо гадаад, дотоодын жуулчдад сурталчилж байна.
Манай байгууллага 2009 оноос хойш 5000 гаруй хүнд мэдээлэл хүргэсэн. 26-27-нд болох үзэсгэлэнд тour opеrator компаниуд дотоодын жуулч дадаа гадаадад болон эх орондоо аялах аяллын хөтөлб өр танилцуулна. Өнгөр сөн жил гадаадаас 456 мянган жуулчин ирсэн нь өмнөх жилээс 10 хувиар өссөн үзүүлэлт юм.