Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
ДОХ-ын 90 дэх тохиолдлоор гэр бүлтэй хүн бүртгэгджээ
ДОХ-ын вирусээр өвчлөгсдийн тоо өчигдөр 90 хүрлээ. Нэгөвчтөний цаанаа 500 хүн байдаг гээд бодохоор бидний цөөн монголчуудын дунд энэ өвчин газар авч, хэмжээгээ алдаж байгаа бололтой. ХДХВ/ ДОХ-ын 90 дэх тохиолдол ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвд өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн байна. Халдвар тээгч бэлгийн хэвийн амьдралтай, гэр бүлтэй залуу гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Тэдний хэлж буйгаар халдвар тээгч өвчнөө мэдэлгүй явсаар хугацаа алдсан бөгөөд тэрбээр өөр өвчнөөр өвдсөн үедээ вирус тээгч болохоо мэдсэн аж. Одоогийн байдлаар вирус тээгчийн биеийн байдал хэвийн байгаа гэнэ.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”