Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

Бага насны хүүхдэд зориулсан хоол хүнс нь шинэ, чанартай, амттай, бас тэжээллэг байх шаардлагтай. Хүүхэд шүдэлж, торниж өсөх тутам шингэн бантан өгч байгаад цаашдаа илүү аргуун хатуу хоол хүнсэнд дасгах хэрэгтэй.


Хоолны чанар нь анхны бэлтгэлээс ихээхэн хамаардаг. Гэдэсний элдэв халдвар тараагч микробуудыг агуулж байж болох мах, ногоо жимсийг сайтар угааж цэвэрлэж өгч байх хэрэгтэй.

ХҮҮХДЭД ШИНЭ МАХААР ХООЛ ХИЙЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Монголчууд хэзээнээс махчин хүмүүс. Хүүхдэд хоол хийж өгөх махны хувьд аль болох шинэ махаар хоол хийж өг. Ингэхдээ хөлдөөсөн махыг тасалгааны хэмд байлгаж гэсгээсний дараа жижиглэж хэрчихийн өмнө сайтар угааж сэврээнэ. Үүний дараа жорын дагуу махаа жижиглэж хэрчих хэрэгтэй. Гэсгээсэн махыг дахин хөлдөөж хэрэглэж болохгүй.

ЖИМС НОГООНЫ ХАЛЬСЫГ АЛЬ БОЛОХ НИМГЭН АВ

Жимс, ногоо бол хүүхдэд маш чухал амин дэм болдог. Хүүхдийн бие организмд хэрэгцээтэй эрдэс бодис, аминдэмүүд нь усанд удаан хадгалагдаж чаддаггүй тул ногоо жимсийг хальсалж цэвэрлэхийн өмнө сайтар угаах хэрэгтэй. Дараа нь хальсыг нь аль болох нимгэн аваарай. Мөн жимс ногоог хүүхдэд үрнээс нь салгаж цэвэрлэж өгөх хэрэгтэй.

АМТЛААД УДСАН ЗУУШЫГ ХҮҮХДЭД БҮҮ ӨГ

Хүүхэд саваагүй зантай. Идэх л юм байвал ямарыг нь ч голохгүй иддэг. Хүйтэн нойтон гэж мэдэхгүй учир эцэг, эхчүүд л үүнд сайн анхаарах хэрэгтэй. Хүйтэн зууш салатыг ширээнд тавихын өмнөхөн масло, уксус, цөцгий, майонезоор амталж хэрэглэ. Амтлаад удсан зуушыг хүүхдэд өгч болохгүй.

Будаа, шошийг аль болох сайтар чанаж болгодог бол харин махыг удаан чанаж, шарах хэрэггүй.

БУЦАЛГАСАН СҮҮГ ТАЛХТАЙ ХОЛЬЖ ӨГВӨЛ ТЭЖЭЭЛЛЭГ ХООЛ БОЛНО

Сүү цагаан идээ нь эрүүл мэндэд нэн сайн. Хүүхдэд буцалгаж, хөөрүүлсэн сүүг талхтай хамт өгвөл илүү тэжээллэг үйлчлэлтэй байдаг. Хүүхдийн гэдэс дотрыг хямраачихгүйн тулд бэлтгэсэн хоолоо хэт халуун бас хүйтнээр өгч болохгүй. Халуун хоол +40°С, хүйтэн зууш зэрэг нь +12°С температуртай байхад хамгийн тохиромжтой.

Нэг наснаасаа эхлэн хүүхэд пюре, каша идэх нь улам багасч, шүд ургасантай холбоотойгоор салат, жижиглэж үрээгүй ногоотой шөл, зүссэн жимс ногоог хазаж идэх боломжтой болдог. Өдөр тутмын хоолны цэс шинэ төрлөөр улам баяжиж байх шаарлагатай. Махыг шарсан котлет, нүдэж хайрсан мах хэлбэрээр харин ногоог зөвхөн үрж бус бас жижиглэж хэрчсэн, салат маягаар, түүхийгээр ч өгч болно.

ТАХИА БОЛОН ЗАГАСНЫ МАХ Ч ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Хэдий олон нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэглэнэ төдий чинээ зөв сайн хооллолт болдог. Энэ насны хүүхдүүдэд сүү нь хамгийн хэрэгцээтэй бүтээгдэхүүн. Сүү нь амьтны гаралтай уургийг биед шингээснээр уураг, давс, аминдэмийн гол эх үүсвэр болдог. Харин мах болон загас нь уураг, төв мэдрэлийн системийн зөв хөгжилд нэн шаардлагатай фосфорын нэгдэл, аминдэм, бичил элементийг агуулдаг. Загас идсэнээр хүүхэд загасны тосыг жинхэнэ натурал хэлбэрээр авдаг. Тиймээс мах, загасны мах нь хүүхдэд зориулсан долоо хоногийн хоолны цэсэнд 4-5 удаа орсон байх ёстой. Хонь, гахай, галуу, нугасны мах хүүхдэд хурцдах бөгөөд тугал, үхэр, загас, тахианы мах илүү тохирдог.

ӨНДӨГ АЮУЛТАЙ ХАЛДВАР ТЭЭЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Өндөгөнд хүн болгон дуртай. Харин хүүхдийн хувьд өндгийг тааруулж идэх ёстой. Өндөг бол аминдэм, лецитин, тосны хүчлийг агуулдаг. Ямар ч тохиолдолд хүүхдэд түүхий өндөг идүүлж болохгүй. Учир нь шингэц маш удаантай байдаг. Ой хагастай хүүхдэд нэг ширхгийг бүтнээр нь өгч болно. Гэхдээ өдөр бүр биш шүү. Галуу, нугас зэрэг усны шувуудын өндөг нь аюултай халдвар тээгч байж болзошгүй тул хүүхдэд идүүлэхэд тохиромжгүй.

ХАТААСАН НОГОО ЖИМС ХҮҮХДЭД САЙН

Ногоо жимс нь хүүхдийн өдөр тутмын хоолны цэсэнд заавал орсон байна. Их хэмжээний аминдэм, эрдэс давс, салстыг агуулсан байдаг тул ходоод гэдэсний замын үйл ажиллагааг сайжруулдаг. Ногоо нь улирлын шинж чанартай тул хөлдөөсөн, консервлосон, хатаасан ногоо жимсийг хүүхдэд өгч болно. Мөн шингэн шөл балчир хүүхдэд хамгийн тохиромжтой хоол. Давс, хэрэгцээт бусад эрдэс бодисыг агуулахаас гадна бусад хоолыг боловсруулж шингээх, ходоодны хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй тустай. Гэхдээ хүүхдэд шингэн шөлийг багавтар харин тахиа, загас, үхрийн мах, ногоотой булионыг түлхүү өгөх хэрэгтэй. Ингэхдээ тохирсон зөв булионыг дараах байдлаар бэлтгэ.

Үүнд: Тахиа эсвэл үхрийн махаа сайтар угаасны дараа жижиглэж хэрчээд хүйтэн усанд хий. Дараа нь махаа сулавтар гал дээр чанаж болгоод гарга. Булионоо шүүсний дараа махаа буцааж хийгээд шөлөө дахин буцалга. Загасны махыг ч мөн адил сайтар угаагаад буцалж буй усанд хийж чанаж болго.

ХЭРХЭВЧ ХАЛААСАН ХООЛ ӨГЧ БОЛОХГҮЙ

Махтай хоол нь хүүхдийн өдрийн хоолонд илүү тохиромжтой. Хэрвээ үдийн хоолонд ногоотой шөл бэлтгэсэн байвал хоёрдугаар хоолны хачирт нь будаа эсвэл гоймон хийгээрэй. Хэрвээ будаатай шөл хийсэн бол зөрүүлээд хоёрдугаар хоолны хачираар ногоо сонго. Халаасан хоол хүүхдэд өгч болохгүй. Үргэлж шинэхэн бэлтгэсэн хоол өгөх хэрэгтэй. 1-2 настай хүүхдэд багцаалбал 120 -150 мл хэмжээтэй шөл, 2-3 настай хүүхдэд 150-180 мл хэмжээтэй шөл өгөхөд тохиромжтой. Ийм хэмжээний шөл идэж чадахгүй байгаа тохиолдолд хүүхдийг шахаж болохгүй. Юу гэвэл, хүүхэд бүр өөрийн онцлогтой, бас тухайн үед хоолны дуршил муудсан эсвэл шөл таалагдаагүй байж болно. Хүүхдийг пологттол идүүлэх нь хоолны шингэц удааширч, бодисын солилцооны хэвийн хэмнэл алдагдахад хүргэх аюултай.

КАШАНД ДУРГҮЙ ХҮҮХДИЙГ ДУРТАЙ БОЛГОХ АРГА

Манайхны ихээр хэрэглэдэг зүйл бол каша. Кашанд дургүй, зөрүүд хүүхдэд жимс, жимсгэнээс хольж идүүлж болно. Энэ тохиолдолд кашандаа бөөрөлзгөнө, ясгүй чавга хийгээрэй.

ОЙ ХАГАСТАЙ ХҮҮХДЭД ӨДӨРТ 50 ГРАММ ХАР ТАЛХ ӨГ

Талх аль ч насныхны хэрэглэдэг гол хүнс. Талхыг хүүхдэд өдөр бүр гэхдээ хязгаартай, 150 граммаас илүүгүй өгөөрэй. Ой хагастай хүүхдэд 50 грамм хар талх идүүлж бай. Ингэхдээ талхыг хүйтний улиралд түлхүү, халуун дулаан үед багавтар өгвөл зүгээр байдаг.

САХАРОЗ НЬ ХҮҮХДИЙН ЗӨВ ӨСӨЖ ТОРНИХОД ТУСТАЙ

Элсэн чихрийн хэрэглээ. Элсэн чихэр нь хүүхдийн бие организмд нүүрс усын гол эх үүсвэр болдог. Сахароз нь хүүхдийн зөв өсөж торниход тустайн дээр амьдралын чухал эрхтэн системийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Натурал сахароз нь хүний биед удаан, тэнцвэртэй шимэгдэж шингэдэг. Байгаль дээр бэлнээр сахароз байхгүй. Сахароз нь шүдний кариес үүсэх гол үүсвэр нь болдог. Хэрвээ хүүхэд зохих хэмжээнээс их сахар хэрэглэвэл бодисын солилцооны хэвийн байдал алдагдах бөгөөд ялангуяа үүнийг зохицуулдаг нойр булчирхайн ачаалал эрс нэмэгддэг. 1-3 настай хүүхдийн идэх ёстой сахарын өдрийн норм нь 40-50 грамм байдаг. Фруктоз нь сахараас 1,75 дахин илүү амттай байдаг тул хүнсэнд бага хэмжээгээр хэрэглэ.

ЗӨГИЙН БАЛ ХҮҮХДИЙН БИЕД АМАРХАН ШИНГЭДЭГ

Зөгийн бал нь глюкоз болон фруктозын байгалийн холимог. Зөгийн балыг хүүхдэд байгалийн гаралтай нүүрс ус, олон тооны ашигтай эрдэс бодис, бичил элементийг агуулдаг гэсэн үүднээс байнга идүүлж байх хэрэгтэй. Хүүхдийн биед амархан шингэдэг. Байгалийн гаралтай сахарын гол эх үүсвэр нь усан үзэм, хатаасан үзэм, алим, финик, жимсгэнүүд юм. Хатаасан жимс, жимсгэнээр чанасан компотыг хүүхдэд сахаргүй өгөхөд тустай байдаг.

 

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4348978/0e4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366648
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365249
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524263
25986 <<<СОЛОНГОСЫН МЭС ЗАСАЛ ХҮҮХНҮҮД НЭГ ИЙМЭРХҮҮ !!!!!!!!!!!! [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-24 1941
25985 busguichuudee??plss [2] erchhuch_111 2011-03-24 722
25984 huruunii hee [2] byalzuhai 2011-03-24 805
25983 ***ILSAN PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL*** DVT 2011-03-24 504
25982 nu skin goo saihanii bvteegdehvvn borluuldag hvn bna uu nusnud 2011-03-24 617
25981 Жирэмсэн vеийн vтрээний vрэвсэл Ээж минь 2011-03-24 848
25980 Тєрсний дараа цус гарах нь хэвийн vзэгдэл мєн vv? Ээж минь 2011-03-24 626
25979 Ядаргаа магнийн дутагдлаас vvдэлтэй Ээж минь 2011-03-24 1148
25978 jin yaj nemeh ve ?????? [3] itgel.mn 2011-03-24 2765
25977 **ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ БҮХ ТӨРЛИЙН ШИВЭЭС** 010-7218-7238 file hollys 2011-03-24 463
25976 vs unaad bnaa eejvvdee ynz bvriin mask arga hemjee awah yum bnuu [2] dalainus 2011-03-24 1024
25975 ondogoor mask yaj tawidag yum be [1] dalainus 2011-03-24 5345
25974 http://www.youtube.com/watch?v=sw59gi0n8I8&feature=related itgel.mn 2011-03-24 597
25973 ДОХ-ын 90 дэх тохиолдлоор гэр бүлтэй хүн бүртгэгджээ itgel.mn 2011-03-24 699
25972 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-03-24 455
25971 BANKNII BATALGAA GARGANA MONGOLD sormuusmaa 2011-03-24 455
25970 Хүүхдийн хэл ярианы согогыг эртхэн засаарай Ээж минь 2011-03-24 6806
25969 Бариа засал хийж байна МонголТв 2011-03-24 725
» Бага насны хүүхдийн хоол тэжээл Ээж минь 2011-03-24 4406
25967 asuult bna [2] gteba 2011-03-24 4465
25966 Хvрэн манжин гvрвэлзэх хєдєлгєєнийг сайжруулдаг Ээж минь 2011-03-24 533
25965 Хүүхэд хурхирах осолтой Ээж минь 2011-03-24 768
25964 Nulimsand ezen baidag (radio drama) *egelhen* 2011-03-24 620
25963 Загас шарах зөвлөмж Ээж минь 2011-03-24 5816
25962 Цусаар дамждаг халдвараас хэрхэн сэргийлэх вэ Ээж минь 2011-03-24 903
25961 xuuxdiin suu asuuy [1] duck duck 2011-03-24 739
25960 xuuxdiin suu asuuy duck duck 2011-03-24 523
25959 yaraltai zarna Cash 2011-03-24 570
25958 bas neg asuult bna busguichuudee [2] enkh___1021 2011-03-24 1053
25957 asuuh zuil bna!!! [2] enkh___1021 2011-03-24 840
25956 solongosiin irgentei ger bul bolhod [2] Ээж минь 2011-03-24 624
25955 Udahgui turuh gej bgaa eejuuded huuhdiin ulgiin daavuu bann, uurgevch,busad zuilsiig zarna.sale [2] hunter™ 2011-03-24 1592
25954 em jinsen omd hymd zarna ... [4] 귀염토끼 2011-03-24 821
25953 nemelt hoolnii talaar zuwulguu uguuch? [3] mcblog 2011-03-24 2661
25952 jiremsen hun unadag dugui unaj boloh boluu? [2] miniierdene 2011-03-24 942
25951 Orchuulaad ogooch [6] NEW elle 2011-03-24 1068
25950 ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БЭЛДМЭЛ .... Та өөртөө хөрөнгө оруулалт хий !!! Эрүүл явбал их мөнгө хураана MAKE-UP 2011-03-24 467
25949 <<< СОЛОНГОСТ ВИЗГҮЙ ЗОРЧИХ ЮМУУ ???????? МОНГОЛЧУУДАА !!!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-24 802
25948 Eejuudee busguichuudee asuuh zuil bna [3] 미수 2011-03-24 727
25947 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...массажиндаа 50% SALE ЗАРЛАЖ БАЙНА ( хугацаатай ) MAKE-UP 2011-03-24 448
25946 Танд ямар эрдэнийн чулуу ээлтэй вэ? [3] fashing 2011-03-24 7629
25945 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-03-24 454
25944 huuhdiin vakcinii talaar asuuy [2] nymka0125 2011-03-24 885
25943 ASUUY [1] hvren har 2011-03-24 615
25942 EEJUUDEE HARIULAAD OGOOCH [1] MR ESUDER 2011-03-24 724
배너신청
자생병원

배너신청